Ёнхап: Ким Жон Ун хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө цөмийн зэвсэггүй болно гэж мэдэгджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө цөмийн зэвсэггүй болно гэж Ким Жон Ун өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майлк Помпеотой уулзах үеэрээ мэдэгджээ. Энэ талаар Солонгосын хойгийн асуудал хариуцсан, Тагнуулын төв газрын төвийн захирал асан Эндрю Ким мэдээлснийг Ёнхап агентлаг мэдээллээ.

“Төрийн нарийн бичгийн дарга Помпео Ким Жон Унаас “та үнэхээр цөмийн зэвсэггүй болохоор төлөвлөж байна уу?” гэж асуусан. Харин Ким энэ асуултын хариуд “Би нөхөр, эцэг хүн. Надад хүүхдүүд би, хүүхдүүд маань амьдралаа туулахын тулд цүнхэндээ цөмийн зэвсэг авч яваасай гэж би хүсэхгүй байна ” гэж хариулсан” хэмээн Эндрю Ким мэдээлжээ.

Энд дуулгахад, АНУ болон БНАСАУ-ын төрийн тэргүүнүүд түүхэндээ анх удаа 2018 оны зургаадугаар сарын 12-ны өдөр Сингапурт дээд хэмжээний уулзалт хийсэн. Энэ уулзалтын дүнгээр талууд хамарсан баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд Пхеньян Америкийн талаас аюулгүй байдлын баталгаа гаргаж өгсөн нөхцөлд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үүрэг хүлээсэн юм.

Дээрх мэдээллийг эх сурвалжид өгсөн Эндрю Ким Пхеньянд болж, АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар зөвшилцөлд хүрсэн Ким Жон Ун болон Помпео нарын хэлэлцээрд байлцсан. Түүнийг АНУ болон БНАСАУ-ын хоорондын харилцаанд голлох үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [202.179.26.218] 2019-02-25 01:21:40

pambiga batsaan ovoo doo ylc vndectnee bodolgvi yaxavdee xerev dain bolvol Amerik dungux baixaa oroc xyjaa xoyor medeej colongociin tald cn snyyd yankyydtai arai cn tylaxgvi baix Kimiin xyvid xyatad vietnamiin zagvaraar ylcaa xugjvvlex bodoltoi baigaa gexdee uuriiguu olon ylcad xaryylj xvleen zuvsnuurvvlj cnadaj baina xediigeer ylc oron n xyamraltai cn Kim batsaan tom baij cnadaj baina


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.