Сунгалттай паспорттай иргэдэд Арабын Нэгдсэн Эмират улсын виз олгохгүй

М.Амаржаргал / Нийгэм

Сунгалттай паспорттай иргэдэд 2019 оны хоёрдугаар сараас эхлэн Арабын Нэгдсэн Эмират Улсын виз олгохгүй болсныг тус улсын ЭСЯ-наас албан ёсоор мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийг НҮБ-ын дэргэдэх Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан гадаад паспортад тавигдах стандартын тухай зөвлөмж, хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүн орнуудын зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээний тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2016 оны тогтоолын дагуу гаргасан байна.

Өнөөдрийн байдлаар Казахстан, Израйль, Өмнөд Африк, Филиппин зэрэг улс сунгалттай паспорттай гадаад иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байгаа аж. Үүнээс гадна виз мэдүүлэх болон тухайн улсын хилээр нэвтрэхэд паспортыг сүүлийн 10 жилийн дотор авсан байх, паспортын хүчинтэй хугацаа зургаан сараас доошгүй байх, мөн визтэй улсад зорчих тохиолдолд 2-3 хоосон хуудастай байх зэрэг түгээмэл шаардлага тавигддагийг анхааралдаа авч, хариуцлагатай хандахыг ГХЯ-наас зөвлөж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.