Ө.Дүүрэнбаяр хүрэл медалийн болзол хангалаа

М.Амаржаргал / Спорт

Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн Германы Дюсселдорф хотод гурван өдрийн турш үргэлжилж шилдгүүдээ тодрууллаа. 93 орны жүдочид оролцсон тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр хүнд жингийн медальтнууд тодорлоо. Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 37 бөх барилдсанаас манай улсаас олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр болон ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр нар барилдсан.

“С” хэсэгт багтсан Н.Түвшинбаяр эхний барилдаанаа Германы Свэнтэй хийсэн ч ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн байна. Харин “А” хэсгийг тэргүүлэн барилдсан Ө.Дүүрэнбаяр Австри, Бразилын бөхчүүдийг ялсан ч Японы Харасавад дийлдэн Герман, Японы бөхчүүдийг ялж хүрэл медалийн тавцанд зогслоо. Германы “Их дуулга”-д Монголын 19 жүдоч барилдсанаас нэг мөнгө /Л.Сосорбарам /, гурван хүрэл /Э.Сумъяа, Ё.Басхүү, Ө.Дүүрэнбаяр/ хүртэн багийн дүнгээр 10-р байрт жагслаа.


Сэтгэгдэл

зочин [202.179.31.126] 2019-02-25 09:26:31

Дүүрэнд баяр хүргэе.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.