Ирэх гуравдугаар сарын 31-нээс “Asiana Airline” компани Инчеон-Улаанбаатарын чиглэлийн нислэг үйлдэж эхэлнэ

П.Урнаа / Нийслэл

Инчеон-Улаанбаатар чиглэлийн нислэгт дангаар ноёрхдог Korean Air компанийн онцгой эрхийг цуцлах, хоёрдогч агаарын тээврийн компанийг өрсөлдөөнд оруулахаар болсон тухайгаа Өмнөд Солонгосын засгийн газрын төлөөлөгч нар мэдэгдэж байсан билээ.

Уг эрхийг авахаар “Asianа Airlines”, “Jeju Air”, “T`way Air”, “Easter Jet” зэрэг дөрвөн компани өрсөлдөж байсан. Эдгээрээс Өмнөд Солонгосын Засгийн газар хоёр дахь том агаарын тээвэрлэгч “Asiana Airline” компанид Инчеон-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх нэмэлт эрх олгосон талаар “www.koreatimesus.com” сайт мэдээлжээ. Сонгон шалгаруулалтыг өрсөлдөөний тухай хуулиар явуулсан байна.

“Asiana Airline” компани долоо хоногт гурван удаа Инчеон-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэнэ. Мөн “Air Busan” компани долоо хоногт нэг удаа Бусан-Улаанбаатарын чиглэлд нисэхээр болсон аж. “Инчеон-Улаанбаатар” чиглэлийн тийз бусад ижил зайтай аялалуудаас илүү өндөр байдаг гэсэн гомдол шүүмжлэл дагуулдаг. “Энэ нь “Korean Air” компанийн эрхийг цуцалсан гэсэн үг биш. Дахин нэг компанид нислэг үйлдэх боломж олгож байгаа хэрэг юм” хэмээн Өмнөд Солонгосын засгийн газрын эх сурвалжууд мэдэгдсэн.

“Asiana Airline” компани ирэх гуравдугаар 31-ний өдрөөс эхлэн Инчеон-Улаанбаатарын чиглэлийн нислэгийг хийх боломжтой болж, бэлтгэл ажил хангагдаад байгаа юм байна. Мөн долоо хоногт гурван удаа нислэг үйлдэх боломжтой болсон нь Инчеон-Улаанбаатр, Улаанбаатар-Бусаны чиглэлд нэг нислэг үйлдэж,  нислэгийн тоог нэмж чаджээ.

Одоогоор Инчеон-Улаанбаатарын нислэгийн үнэ хоёр талдаа 1,0-1,3 сая төгрөгийн хооронд байна. Зарим тохиолдолд нислэгийн үнэ 1,5 сая төгрөг хүрэх тохиолдол гардаг. Билет ховор үед Сөүлээс Улаанбаатарт ирэхэд 800 мянган төгрөгөөр нисэх тохиолдол гардаг байна. Яамны мэдээлснээр өнгөрсөн онд энэ чиглэлд 330 мянган хүн зорчсон гэдэг мэдээллийг гаргсан аж.

Дашрамд дуулгахад, Инчеон-Улаанбаатар чиглэлийн нислэгийн сонгон шалгаруулалтад оролцсон “Jeju Air”, “Eastar Jet” компани гол зорилгодоо хүрч чадаагүй ч Сингапурын чиглэлд нислэг үйлдэх эрх авч чаджээ.  


Сэтгэгдэл

Зочин [150.129.140.41] 2019-02-27 07:42:43

2догч агаарын тээврийн компани гээд л бас хязгаартай монополь эрх битгий үүсгээчээ ! Бүүр чөлөөл! Тэгж байж үнэ сайн буурна.чанар сайжирна. Жуулчид их ирнэ валют зузаарна.өвөлийн аялал жуулчлалын салбар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг болно.манай валютын ханш сайжирна.миат гэдэг үрэлгэн компанийг тэжээх гээд хязгаар тогтоогоод байгаа ажиглагдах болжээ. Агаарын тээврийн либерал хууль гараад за одоо л нэг чөлөөт өрсөлдөөн хямд үнэ гарахндээ гэж найдаж байтал дахиад л хульхдуудаг байна шүү.

Irgen [139.5.219.170] 2019-02-26 17:11:15

Manai miat saijraasai gehdee asiana bol uilchilgee saitai orsoldoon une buuruulah baih

Зочин [176.179.154.169] 2019-02-26 13:01:05

miat hamgiin hogiin shd

Зочин [202.9.43.49] 2019-02-26 12:45:33

Кореан айрын онгоцыг Инчон Улаанбаатарын чиглэлд явуулаа.

Зочин [202.179.25.181] 2019-02-26 12:19:01

ЭНЭ ХҮНИЙ ХЭЛДЭГ ЯГ ҮНЭН . НИСЛЭГТ ГОЛ НЬ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ШҮҮ ДЭЭ . МӨН ТИЙЗНИЙ ҮНЭ БОЛ ХЯМДАРВАЛ АРД ТҮМЭНД Л ХЭРЭГТЭЙ.

Zochin [66.181.187.68] 2019-02-26 11:42:51

Монгол улсад маань гадны авиа компаниуд орж ирж байгаа нь сайн явдал Нэг талаас тийзний үнэ буурна гэхдээ анхаарах зүйл байна Асиана Эйрлайнз манай МИАТ компанийн хажууд аюулгүй байдал маш муу Чежү аралын хавьд осолдож байсан бол хамгийн сүүлд Сан Франциско хотод нисгэгчийн буруутай үйлдлээс болж осолдож байсан Бид цөөхүүлээ нэг удаагийн осол бидэнд асар их гарз авчирна Иймд аюулгүй байдалд нь анхаарал маш сайн хандуулаарай гэж гуйя МИАТ аа дэмжээд арай олон нислэгийн давтамжтай болгох талаас нь яриа хэлцэл хийх нь чухал байсан юм даа

Зочин [203.15.208.23] 2019-02-26 12:36:32

Za boliod ug. Miattai yaj haritsuulj bga yum be? Miat heden orond nisleg uildej baina. Asian heden orond bisej baina. 1000 nisleg 5 nislegtei haritsuulj uzevel medeej iluu nisdeg compani osol iluul baij taarna biz de?


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.