ЖДҮХС-аас хулгай хийсэн төрийн өндөр албан тушаалтнууд найм хүртэлх жилийн хорих ял эдлэх ёстой гэв

П.Урнаа / Нийслэл

Өнөөдөр “Сошиал жагсаал” зохион байгуулагчид ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг шаардах жагсаалд нэгдэхийг уриалж мэдээлэл хийлээ.

Тэд өнгөрөгч гурваас дөрвөн сарын хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллага болон, сошиол идэвхитэй хэрэглэгчидтэй хамтран “ЖДҮХС-ийн зээлийн гол зорилго юу байсан бэ, жинхэнэ эзэддээ хүрч чадсан уу, 2017-2018 онд гаргасан зээл яагаад улс төрийн эрх мэдэлтнүүдэд хуваарилагдсан бэ зэрэг асуудлуудын талаар олон нийтэд мэдээлэл хүргэсэн” хэмээн мэдээллийнхээ эхэнд дурдлаа.

Энэ тухай “Сошиал жагсаал”-ын зохион байгуулагчдын нэг н.Шинэгэрэл хэлэхдээ “ЖДҮ-ийн салбарт ажилладаг 60 мянга орчим ААН, 900 мянган иргэн ЖДҮХС-ийн журмыг маш бага хэмжээнд мэддэг нь ажиглагдсан. Угтаа бол олон улсад ЖДҮ-ийг дэмжих зээл нь дундаж давхрагыг дэмжих зориулагддаг. Харамсалтай нь манай улсад сүүлийн хоёр жил энэхүү зээл эрх мэдэлтнүүд болон чинээлэг давхрагынханд хүрсэн нь ил болсон. Сүүлийн 20-30 жилд Монголын төрд ил далд хулгай дийлдэхээ больсон.

Төрд бугшсан хулгай нь ихэнх нь нотлох баримтгүй үлддэг. Энэ олон хулгай дотроос хамгийн ил тод, нотлох баримттай, эзэнтэй нь ЖДҮ-гийн хэрэг. Иймээс Монголын бүх залуучууд, ард иргэд хамтдаа тэмцэж хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх ёстой. ЖДҮХС-аас хулгай хийсэн төрийн өндөр албан тушаалтнууд ялангуяа УИХ-ын гишүүд Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтаар найм хүртэлх жилийн хорих ял эдлэх ёстой. Гэтэл нэг утас хулгайлсан иргэний ялыг маш хурдан үүрүүлдэг” хэмээн ярилаа.

Мөн тэд хууль зөрчсөн үйлдлийг эсэргүүцэж буй ТББ, хөдөлгөөнтэй нэгдэж тэмцэхээ илэрхийллээ.


Сэтгэгдэл

Zochin [202.179.27.213] 2019-02-27 12:51:28

Bur turiin ergelt hiivel yadagiin. Heden hulgaichdaa yaach chadahgui ahin dahin songosoor bur davarch guitslee. Turiin ergelt hiij bugdiin huis temterie. Shine huuli gargaya. Tsaaziin yalaa sergeeye. Avilgalchidiig SUMNIIH ni uniig tuluuleed buudiya. Hurungiin huraaj ulsiin umch bolgoyo. Ulsaa hugjuulj shine buteen baiguulalt hiie. Niislelee shiljuulie.

зочин [202.179.27.216] 2019-02-27 10:26:26

энэ манангийн хэдэн хүмүүс л очих байх ккк

зочин [202.179.27.216] 2019-02-27 10:25:44

за энэ хэдэн манан бүлэглэлийн захиалгаар ажиллаж байгаа хүмүүс болих хэрэгтэй та нар үнэхээр эх орон ч залуус юм бол 60 тэрбум,оюутолгой,эрдэнэт 49,51,хуулийн байгууллагуудын удирдлагуудын шудрага бус байдал,6 шүүгчийн асуудал гээд тэмцвэл зүгээр байх.ЖДҮ гээд л солиороод байх юм тэд нар чинь эзэнтэй хариуцлага тооцно гэдгийг ард түмэн мэдэж байгаа Харин АН-ын Эрдэнэбатын эргэн төлөгдөх хугацаа нь тодорхойгүй олгосон зээл,Эрдэнэтийн 51 %ийг засгийн газар төлөхөөр болчихоод байгаа асуудал,мөн ч учир нь ойлгогдохгүй шудрага бус асуудал байхад тодорхой болсон эргэн төлөгдөх нөхцөлтэй юм дээр манангийн захиалгаар асуудал үүсгэж ард түмнийг өдөөд байх юм боль та нарын цуглаан дээр манангийн эрх мэдэл албан тушаалаа алдсан нөхдүүдийн ах дүүс тэд нарын бөгсийг долоож байдаг хүмүүс очих байх даа

kub [66.181.180.191] 2019-02-27 07:16:35

shuukhiin umnuus shiidver gargaad daraa ni gomdood baidag shuu :)

зочин [66.181.177.114] 2019-02-26 22:22:39

ЖДҮ : Оюун-Эрдэнэ Энэ асуудлыг сарниулах гэж ЯГААН ЦЭНХЭР эрхийн бичгийн асуудал гэж яриад байгаа. Тэгвэл үүнд Буянгийн Жагаа шалгуулах байх

Зочин [66.181.189.65] 2019-02-26 21:41:13

ЖДҮчид сөнөх болтугай. Хүрэлсүх огцорсугай.

Зочин [202.9.43.58] 2019-02-26 20:46:54

Нөгөө шударга бусын төлөө цогтой тэмцэгч 5 гишүүн. Шударга сайд Нямдорж нар ээлжит бус чуулган хуралдуулж байгаад шударга шийдвэрээ гаргах байхаа. Эс тэгвээс үнэн нүүр царай нь харагдах болно доо....

Зочин [122.201.24.97] 2019-02-26 19:55:17

Эхлээд том хулгайчдаа дарья дараа н ждүчиддээ хариуцлага тооцьё

зочин [202.179.31.116] 2019-02-26 17:55:29

Энэ нөхдүүдтэй хариуцлага тооцох хэрэгтэй . Хууль дүрмийг өөрсдөө батлачихаад эсрэгээр ард иргэдэд өгөх ёстой зээлийг өөрсдөө аваад үржүүлээд байдаг иим хүмүүстэй хатуу тэмцэх нь зөв .Хятад шиг хатуу хуулийн дагуу шалгаж залхаан цээрлүүлбэл зохино.

Zochin [139.5.216.243] 2019-02-26 17:29:12

Tuushtai temtseerei martagdaad unguruh n bna shuu

Зочин [202.179.31.32] 2019-02-26 16:42:08

Тийм. Шоронд суух ёстой юм.

Зочин [112.72.11.103] 2019-02-26 16:32:19

Дэмжиж байна.

д,о [202.179.24.146] 2019-02-26 13:45:00

тэгш эрх шударга ёс ярьдаг хүрэлсүх яагаад энэ асуудлыг хөндөхгүй бн гэвэл өөрөө хүн бүрээс 50саяыг амсан шүү дээ энэ нотлогдсон асуудал,


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.