Универсиад наадамд оролцох баг тамирчдад Төрийн далбаа гардууллаа

М.Амаржаргал / Спорт

Дэлхийн оюутны спортын “Красноярск 2019” өвлийн XXIХ универсиад Их наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдаа өнөөдөр үдэн гаргах ёслол Спортын төв ордонд боллоо. Төрийн далбааг багийн тугч ОУХМ Б.Ачбадрахад БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан гардуулан өгч амжилт хүслээ.

Энэ удаагийн наадамд өвлийн спортын 11 төрөлд 60 орны 3500 гаруй тамирчин, төлөөлөгчид оролцоно. Манай улсын хувьд цана, цанын орон зай баримжаалах, шорт трек, уран гулгалт, фристайлын гэсэн таван төрөлд баг тамирчдаа оролцуулахаар бэлтгэлээ базаасан байна. Энэ ёслолын үеэр баг тамирчдад БТСГ, МОСХ-ноос бэлтгэсэн Испанийн “Келме” брэндийн найман иж бүрдэл спортын хувцсыг захиалж хийлгэснээ гардуулан өглөө. Манай шигшээ баг 16 тамирчин, 6 дасгалжуулагч, багийн 4 албаны ажилтан 26 хүний бүрэлдэхүүнтэй Красноярск хотноо очих юм.

image


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.33] 2019-02-26 12:09:28

М бүхэн минь хайрлана...

Зочин [202.126.89.33] 2019-02-26 12:07:31

Хүрээд ирээч м х...а


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.