Ч.Хүрэлбаатар: Долоон санг татан буулгаж, гурван санг нэгтгэнэ

Т.Хулан / Улстөр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тусгай сангуудад хийсэн шалгалтын хариу цаашид авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцсэнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Сангийн яамнаас Засгийн газрын дэргэдэх дэхь Тусгай 29 санд шалгалт хийж долоог нь татан буулгахаар болжээ. Тодруулбал, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдэлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг санг татан буулгахаар болжээ.

Сангуудтай холбоотой хуульд өөрчлөлт оруулж УИХ-аар хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.

Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гурван санг нэгтгэж, Авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг сайжруулахаар болжээ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Боловсролын зээлийн санд маш их диплом барьцаанд байж байдаг. Диплом нь өөрөө барьцаа хөрөнгийн шаардлагыг хангахгүй байгаа учраас уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллана. 1997 оноос хойш 1893 хүн Засгийн газрын тэтгэлгээр гадаадад сурсан байна. 52.3 сая доллар зарцуулагдсанаас 32.7 сая нь эргэн төлөгдсөн” гэлээ.

Мөн доорх 15 санг хэвээр нь үлдээхээр шийдсэн байна.

  1. Нийгмийн даатгалын сан
  2. Нийгмийн халамжийн сан
  3. Ирээдүйн өв сан
  4. Төсвийн тогтворжуулалтын сан
  5. Эрүүл мэндийн даатгалын сан
  6. Засгийн газрын нөөц сан
  7. Мэргэжлийн боловсрол сургалтыг дэмжих сан
  8. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
  9. Байгаль, орчин уур амьсгалын сан
  10. Соёл урлагийг дэмжих сан
  11. Хилийн чанадад суугаа монгол иргэдэд туслах сан
  12. Спортыг дэмжих сан
  13. Шинжлэх ухаан технологийн сан
  14. Зэвсэгт хүчний хөгжлийн сан
  15. Эрүүл мэндийн сан

Бүх сангуудад нийт 14 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн байна. Тодруулбал, ямар нэгэн шийдвэр гаргахдаа мэргэжлийн холбоодыг оролцуулах, үйл ажиллагааг ил тод болгох, холбогдох бүхий л мэдээллийг Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу олон нийтэд хүргэх зэрэг үүргийг өгчээ.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас нийт 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүний 47 тэрбумын зөрчил нь тендерийг зохион байгуулахтай холбоотойгоор гарчээ. 72 тэрбум төгрөгийн зээл хугацаа хэтрэлттэй байгаа аж.

Мөн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой 100 гаруй тэрбум төгрөг ийн асуудал байгаа аж. Тиймээс уг сангаас авсан зээлийг нь эргэн төлүүлнэ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.

Нэг компани хэд, хэдэн сангаас зээл авсан зөрчил илэрсэн байна. Тиймээс зээлтэй компаниудын мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд оруулахаар болжээ. Ингэвэл нэг компани олон сангаас зээл авах боломжгүй болох юм баайна. Цаашид сангуудтай холбоотой үйл ажиллагааг цэгцэлж, чангатгах шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Мөн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдгийг хориглох, төрийн албан тушаалтан зээл авдгийг болиулах зэрэг арга хэмжээг авахаар болсон гэж тэрбээр мэдэгдлээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.64.158] 2019-02-27 10:21:43

Бүх сангийн зарцуулалтыг ард түмэнд нээлттэй болго . Төрийн хулгайчууд өөрсдөө өөрсдийгөө шалгана гэж юу байдгийн . Ард түмэн өөрсдөө төрийн өмчид хяналт шалгалтыг үнэнэч шударгаар хийх эх орон түмэн олны төлөө цохилох зүрхтэй аудитын компани болон мэдлэг туршлагатай шударга эдийн засагчид аудиторуудыг сонгон шалгаруулаад ард түмэн эдгээр хүмүүстэй гэрээ байгуулж төлбөрийг ард түмний хандиваар хийж бүх сангууд болон төрийн байгууллага, төрийн өмчит компаниудад санхүү, татварын шалгалтыг хийлгэж шалгалтын үйл явц үр дүнг ард түмэнд нээлттэй ил тод мэдээлж ард түмний хяналт дор шалгалт хийх цаг болсон . Сангуудад шалгалт хийсэн гэж шоудахаа боль 147 тэрбумын зөрчил илэрсэн бусад нь зориулалтын дагуу зарцуулагдсан гэж хэлэх гээд байгаа юмуу в Тэгвэл яагаад ард түмний амьпрал дээшлэхгүй хэдхэн хүний амьдрал л дээшлээд байгаан яагаад энэ хот чинь утаанаасаа салахгүй хорь гучин жил боловоо ?

иргэн [202.179.24.45] 2019-02-27 08:29:47

санг татан буулгаж мөнгө авсан этгээдүүдийг хэргээс хамгаалж хууль завшуулах арга бна.

Зочин [103.57.95.166] 2019-02-27 04:48:28

Хилийн чанадад суугаа нэг ч монгол хүн тусламж авч байгаагүй. Монголын хууль үйлчлэхгүй газар мөнгө хяналтгүй үрэгдэж байна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.