Дорнод аймгийн Матад сумын малчид ундны усаа авахын тулд олон цаг дугаарладаг

У.Уранцэцэг / Орон нутаг

Дорнод аймгийн Матад сумын иргэдэд ундны усгүй болох аюул нүүрлээд байгааг, олборлолт явуулж буй Хятад компаниуд байгаль экологид ямар хор нөлөө үзүүлж буйг салбарын сайд, холбогдох газрууд анхааралдаа авахыг уриалж эхэллээ.

Тодруулбал, Матад суманд өрнөж буй газрын тостой холбоотой үйл ажиллагаанаас болж тус сум орон нутагт усны хомсдол үүсч байгаа аж. Матад суманд ганцхан гүний худаг байдаг. Үүнийх нь ус өдрөөс өдөрт татарч, иргэд өчнөөн цаг хүлээж байж ундны усаа татдаг болсон байна.

Тамсагийн сав газраас “ПетроЧайна Дачин Тамсаг” компани олборлолт явуулаад дариу 14 жил болсон байдаг. Энэ хугацаанд газрын тос дагасан хөгжил, мэргэжлийн боловсон хүчнүүдийн ажлын байр зэрэг асуудал шүүмжлэл дагуулсаар өдийг хүрсэн. Одоогоор байгаль сүйдээд байгаа төдийгүй малчид ундын усны хомсдол ороод эхэлсэн байгаа нь нутгийн иргэдийн хамгийн том асуудал болж эхлээд байгаа юм.

Салбарын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар “Хэдхэн жилийн дараа энэ компанийн гэрээний хугацаа дуусаад нутаг буцахад хаа сайгүй хорт бодис булсан газар, хэдэн хоосон контейнероос өөр зүйл үлдэхгүй нь. Төр Засгаас үүнд анхаарлаа хандуулж зөв бодлогоор явбал газрын тосны салбараа монголчууд өөрсдөө аваад явах боломжтой. Энэ салбарт байгаа цөөхөн хэдэн туслан гүйцэтгэгч монгол компаниудаа дэмжиж, мэргэжлийн боловсон хүчнүүдээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Цаашлаад Хятад компаниуд Монголын нутаг дэвсгэрт өөрсдөө хууль зохиож дураараа авирлаж байгааг таслан зогсоох цаг болсон” гэдгийг онцолж байна.


Сэтгэгдэл

Зочин [103.26.193.190] 2019-03-01 14:17:09

цоохор их хурлын гишүүн асаныг шалга

X [66.181.161.71] 2019-02-28 06:00:21

Lalariin hujaa nariig ter hamgaalaad bdg darga nertei arisnuudtain tsug alaach buzaruud eh oron gazar shoroogoo umhii hujaa nart hudaldaj ard tvmnee uuh usaaran hvrtel boomilj irlee arail heterch bgn bishvv puzdaa shig vheervvdee

зочин [122.201.24.60] 2019-02-27 17:00:39

жил бүр суманд их мѳнгѳ суманд таввараас гадна ѳгдѳг.сумын дарга нар нь үгүй хийдэг. нэг эмэгтэй идсэн нь илэрээд шүүхээр шийтгүүлсэн.

Мэдэх хүн [66.181.161.30] 2019-02-27 14:05:05

Энэ зураг нь дээр байгаа байгуулага бол ШАВХАЛТ нэртэй 100%хятадын хөрөнгө оруулалттай ДОРНОДЫН ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЧОЙБАЛСАН ХОТЫН ЗАХИРАГЧ (УУЛАА)буюу мөнхбаяр гэгч нөхрөөр хамгаалуулж байдаг газар юм

сс [66.181.181.45] 2019-02-27 10:18:18

БИДНИЙ ХОХЬ БОЛЖ ДЭЭ.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.