Т.Аюурсайхан: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 112 тэрбум нэг сая төгрөгөөр үнэлж зарах тохироог хийсэн байна

Т.Хулан / Улстөр

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүдээс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч тал өөрийн хувийг Сингапурт бүртгэлтэй компанид шилжүүлсэн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьсан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх гишүүдийн асуулгын хариуг өчигдөр хүргүүлсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр “2019 оны 01 сарын 14-ний өдөр Монголын зэс корпорациас улсын бүртгэлийн газарт хандаж, эзэмшлийн нийт хувьцаагаа ERDENET CORP PTE LTD компанид шилжүүлэх хүсэлтийг 88 хуудас материалын хамтаар бүрдүүлж хүргүүлсэн. нгэхдээ хоёр компанийн хооронд гэрээ байгуулж, нийт хувьцаагаа 112 тэрбум 1 сая төгрөгөөр үнэлсэн байсан. ERDENET CORP PTE LTD компаниас 01 дүгээр сарын 16-ны өдөр хувьцаа шилжүүлэх урьдчилгаа төлбөр болгож 80,326 сингапур долларыг, 17-ны өдөр 50 мянган ам.долларыг иргэн Ц.Пүрэвтүвшингийн хувийн дансанд шилжүүлсэн байна. Нэр бүхий гишүүдийн өгч байсан мэдээлэл үнэн бодит болох нь үүгээр нотлогдож байна” гэлээ.

Бид анхааруулсны дагуу Улсын бүртгэлийн байгууллагаас иргэн Ц.Пүрэвтүвшингийн хувьцаа шилжүүлэх хүсэлтэд татгалзсан хариу өгч 88 хуудас материалыг нь буцаасныг хэллээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд хэлбэрээр улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаа аж.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх асуулгад “Засгийн газраас тодорхой арга хэмжээг авч ажиллана. Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд бүртгэсэн байгаа. Өмч, хөрөнгөтэй холбоотой асуудлыг нягталж, тогтоож тооцоо нийлсний үндсэн дээр 100 хувь төрийн мэдэлд шилжүүлэх ажлыг хийнэ. ТУЗ-ийг 100 төрөөс бүрдүүлэх ажлыг мөн хийнэ. Шүүх дээр маргаантай асуудлыг шийдвэрлэсний дараа бусад холбогдох асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа” гэж хариулжээ.


Сэтгэгдэл

зочин [202.126.89.13] 2019-03-01 21:37:13

Тѳр сайн ажиллажээ дэмжиж бна Энэ Пүрэв түвшин гэж бѳѳсийн ард жинхэнэ эзэн нь хүзүүгүй хулгайчаар толгойлуулсан хэсэг дээрэмчид байгаа шүү

Монгол [220.195.66.201] 2019-02-27 13:37:58

Эх орончид монгол улсад байдаг юм шву!!!!

Иргэн [202.179.31.70] 2019-02-27 11:52:00

Манай луйварчид сиимхииг ашиглаад гадаадынханд Эрдэнэтииг зарчихвал дотроо байхадаа авч чадахгүй байгаа юм гадаадад зарчихвал бүр байхгүй болно Энэ бол яах аргагүй луйвар байсан Төриин мөнгииг ашиглаад төриин үйлдвэрииг хувьд авсан Бүр монгол банк сангыняам ерөнхии сайд нь өөрсдөө оролцож хуйвалдаад луйвардсан иим л хэрэг. Үүнииг заавал шиидэх ёстой

Зочин [49.180.154.87] 2019-02-27 11:26:44

Shuuhiin shiidweriig hun buhen biyluuleh yostoi

ззз [203.91.116.119] 2019-02-27 11:10:44

Ерөнхий сайдын хэлсэн үг үнэн бол ашгүй дээ,

Зочин [119.40.98.162] 2019-02-27 09:18:12

нямка ах шахаагаа хийхэд саадгүй болох нь

Зочин [73.103.87.54] 2019-02-28 02:05:06

Teneg mal

Зочин [66.181.184.116] 2019-02-27 09:22:46

Hutsaa

Зочин [103.206.195.163] 2019-02-27 08:10:23

zavaan MANANgaas l salgaad ugch uz zaluuchuud mini. amjilt huseye

Zochin [139.5.216.243] 2019-02-27 07:30:58

Ene shudarga zaluu harvaas, hunii nud olon zuiliig gerchildeg. Iim hun hudal heldgui yum.

Зочин [202.126.88.52] 2019-02-27 07:28:29

МАНАН бүлэглэл ямар аймшигтай б.наа.? Цагаандаа гарчээ

Зочин [66.181.160.32] 2019-02-27 07:25:10

zuv luivarchdaas turiin umchiig avch ard tumendee uguurei

Дарь [202.126.89.177] 2019-02-27 07:19:14

овоо ш дээ.

Иргэн [202.170.94.90] 2019-02-27 07:06:19

Аюурсайхан гишүүнээ яваад л байгаарай. Шударга ёс ялна.

тогтох [202.21.100.210] 2019-02-27 06:30:26

энэ залуу чинь овоо гаруу үгүй юу улсын төлөө толгойг нь ашиглах юмсан нэг бол том хуйвалдаан уу хэрэг нэгэнт ил бишүү.

Zochin [66.181.161.91] 2019-02-27 06:08:07

Umhii muu enhbold novsh ogtsorch uguhgvi zuuraldaad bsan ni erdenetiin 49iig singapuriin tald shiljvvleh sanaatai bsan gedeg ni vnen bolj taarlaa. Hvrelsvhiin zasgiin gazar edgeer 4 gishvvndee mash ih talarhaj bna

Зочин [124.158.92.36] 2019-02-27 06:05:42

ёстой зөв шүү монгол улс нэг ийт баймаардаа

Зочин [182.160.33.60] 2019-02-27 05:55:34

Энэ Пүрэвтүвшин гэх мангар бацааныг Төр засаг дийлдэггүй л юм байх даа

Зочин [119.40.98.162] 2019-02-27 09:19:04

чамаас мангар болоод эрдэнэтийн 49-г авчихсан байх уу хахаха

boljee [43.250.126.90] 2019-02-27 05:49:18

Ayurtsaihan min dee. neg zow ym hiijee

Зочин [202.131.231.218] 2019-02-27 05:27:44

ЗӨВ


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.