ЖДҮХС-гийн захирлаар Б.Батцэцэгийг томилжээ

П.Урнаа / Улстөр

ЖДҮХС-гийн захирлаар Б.Батцэцэгийг томилсон тухайгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ дурджээ. Тодруубал, ЖДҮХС-ийн зээлийн асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа учраас ажил хариуцаж байгаа хүмүүсийн албан тушаалыг түдгэлзүүлсэн. Иймд тус сангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батцэцэг томилогдсон байна.

Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хэлэхдээ, “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа учраас ажил хариуцаж байгаа хүмүүсийн албан тушаалыг түдгэлзүүлсэн. Тус сангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон. Б.Батцэцэг гэж хүн томилогдсон байгаа. Сангийн яамны төрийн сангийн газарт ажиллаж байсан хүн. Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ, аудитын тогтолцоог бий болгох ажлыг санаачлан хөөцөлдсөн, Оюутолгойн баримтын шалгалтын ажлын хэсгийг ахалж ажилласан, Монгол Улсаас Швед улсад суугаа Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаад ирсэн хүн” гэжээ.

Б.Батцэцэг нь Ч.Улаан сайдыг Сангийн сайдаар ажиллаж байх үед тус яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ.

Дашрамд дуулгахад, ЖДҮХС-ийн захирал С.Төгсбилэгийг албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр өнгөрсөн арваннэгдүгээр сард саатуулан шалгаж байгаа юм.


Сэтгэгдэл

Zochin [172.58.46.224] 2019-03-04 05:19:24

Maanii boltson hunii horog baina daa

зочин [202.179.31.11] 2019-02-28 04:44:17

харин энэ томилгоо чинь овоо байгаа оночихсон юм биш үү,мэргэжлийн бас дадлага туршлагатай,амжилт хүсье.

Зочин [202.179.31.122] 2019-02-27 15:04:32

Бнууу

bankind l daatgaach. [45.117.35.13] 2019-02-27 12:45:29

iimerhuu sanguudiig bankind ni l daatgaach.bank uilchilgeenii 1% avaad i ta naraas iluu hiine shuu dee.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.