“Түрээсийн орон сууцанд зуучилна” гэх зар хуурамч болохыг анхааруулж байна

М.Амаржаргал / Нийгэм

Цахим орчноор Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууцны бүртгэл эхэлсэн, квотыг худалдах замаар иргэдээс зуучлалын хөлс авч, хамруулж өгнө гэх олон нийтийг хууран мэхлэх, залилах шинжтэй мэдээлэл удаа дараа цацагдаж байгаа.

Иймд төрийн байгууллагын нэрийг барин худал, ташаа мэдээлэл цацаж, иргэдийг хуурч, мэхэлж болзошгүй үйлдэлээс болгоомжлохыг Барилга, хот байгуулалтын яамнаас анхааруулж байна. Уг ташаа мэдээлэлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хандаад байгаа аж. “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны барилгын ажил дуусаагүй бөгөөд Түрээсийн орон сууцанд зуучлагчаар дамжуулан хамрагдах боломжгүй юм байна.


Сэтгэгдэл

999 [103.10.23.185] 2019-02-28 03:53:44

nogoon gerleer oruulj ugnu 6say l gd bgamda


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.