Энэтхэг Пакистаны хоорондын зөрчилдөөнийг БНХАУ шүүмжиллээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Энэтхэг, Пакистаны сөргөлдөөнийг цаашид үргэлжлүүлэхгүй байх хүсэлтэй гэж БНХАУ-ын ГХЯ мэдэгдсэн тухай Регнум агентлаг мэдээллээ.

Хятадын Гадаад хэргийн сайд Ван и болон Пакистаны Гадаад хэргийн сайд Шах Мехмуд Куреши нар утсаар ярилцах үеэрээ Энэтхэг, Пакистаны хоорондын хурцадмал байдлыг авч хэлэлцсэн байна.

Исламабад болон Нью-Делигийн хоорондын хурцадмал байдал нэмэгдэж байгаад Бээжин санаа зовниж байгааг Ван И илэрхийлээд хоёр талыг нэг нэгнийхээ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг уриалсан байна.

Түүнчлэн нөхцөл байдлыг дордуулах хэрэггүй гээд Хятад улс сөргөлдөөнийг намжаахад өөрийн талаас туслахад бэлэн гэдгийг Ван И онцолжээ.

Эргэн сануулахад, Энэтхэг, Пакистаны хоорондын өнөөгийн хурцадмал байдал хоёрдугаар сарын 14-ний өдрийн халдлагаас үүдэлтэй. Тодруулбал, энэ өдөр Энэтхэгийн Жамму мужид зорчиж явсан цэргийн цуваа руу халдсаны улмаас 45 хүн амиа алдсан юм.

Энэтхэг улс энэ хэрэгт Пакистаныг буруутган, улмаар хоёрдугаар сарын 26-ны өдөр Кашмирийн Пакистан хяналтаа тогтоосон хэсэгт агаараас цохилт өгч, хэт даврагчдын хуаранг устгасан. Харин Пакистан улс Жамму болон болон Кашмир дахь цэргийн объектуудыг бөмбөгдсөн юм.

Б.АНАНДimage


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.