Зарим аймагт улсын нөөцөөс хямд үнээр өвс, тэжээл олгоно

М.Амаржаргал / Орон нутаг

Хаваржилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймагт улсын нөөцөөс 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийг 50 хувь хямд үнээр олгохоор шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Одоогоор 16 аймагт хаваржилт хэвийн байгаа аж.

Мөн отроор хаваржиж буй, алслагдмал газарт байгаа айл өрх, малчидтай уулзан, тэдний аж байдал болон отрын штабын үйл ажиллагаатай танилцан, улсын нөөцийн өвс, тэжээлийг хямдруулан худалдахтай холбогдуулан хяналт шалгалт явуулж, өвс, тэжээл нэн шаардлагатай байгаа сум, баг, малчдад хүргэх талаар удирдамж, чиглэл өгсөн байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.