Азийн супер сүлжээнд оролцогчид чуулж байна

П.Урнаа / Нийгэм

Өнөөдөр Азийн супер сүлжээнд оролцогчид "Блю Скай” зочид буудлын хурлын танхимд уулзалдаж “Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээний стратеги” төслөөр Улаанбаатарт төвтэй олон улсын байгууллага байгуулах зөвлөмжийг хэлэлцэж байна. Тус ажлын үр дүнд манай улс Япон, Хятад, Орос, Солонгос зэрэг бүс нутгийнхаа аварга зах зээлүүдэд нар, салхины эрчим хүчээ экспортолж, ам.доллар олох боломж бүрдэх юм.

Зүүн хойд Азийн бүс нутаг дэлхийн эдийн засгийн 25 хувь буюу 21 их наяд ам.доллар, худалдааны 20 хувийг эзэлдэг, нийт 1.75 тэрбум хүн оршин суудаг том бүс нутаг. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хувьд дэлхийн нийт хэрэглээний 37 хувь буюу есөн их наяд киловатт цаг байна.

Иймд бүс нутгийн эрчим хүчний шинэ зах зээл бий болгох том зорилгоо эхлүүлэх томоохон уулзалт болно гэдгийг холбогдох албаныхан онцолсон билээ. Азийн супер сүлжээ төсөл хэрэгжиж эхэлснээр ОХУ, БНХАУ холбосон гол дамжуулах шугамууд манай нутаг дэвсгэрт тавигдах юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

image

image

image


Сэтгэгдэл

Зочин [150.129.141.11] 2019-03-04 03:19:00

zuv bna. uul uurhai bodvol zugeer shuu.

Зочин [103.229.122.84] 2019-03-01 07:02:07

газар нутаг эвдээд дэмий биз


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.