ХЭВТҮҮЛ: Сангуудыг татан буулгах нэрийдлээр баримт устгаж болзошгүй

П.Урнаа / Нийгэм

-МАРГААШ СҮХБААТРЫН ТАЛБАЙД ЦУГЛАЖ, ТЭМЦЛЭЭ ЭХЛҮҮЛНЭ-

Өнөөдөр “Хэвтүүл” хөдөлгөөнөөс “Засгийн газрын сангуудыг нэгтгэх нэрээр эрх мэдэлтнүүд гэмт хэргийнхээ нотлох баримтыг устгаж болзошгүй нөхцөл үүсч байна” сэдвээр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд маргааш өглөөний 10:00 цагт Сүхбаатарын талбайд цуглаж тэмцлээ эхлүүлнэ хэмээн мэдэгдэв.

Тус хөдөлгөөний зүгээс сангуудаас зээл авсан нотлох баримтууд устах аюулд хүрээд байгаа төдийгүй мэдээллүүд нь алга болж, санаатайгаар шатаах гэж буй талаарх мэдээлэл ирээд байгаа гэсэн юм.

Энэ талаар тус хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг Л.Алтансүх хэлэхдээ, “Засгийн газрын 27 санг нэгтгэж, 15 сан болгосон нь зээлийн нотлох баримт устах аюул хүрнэ. 60 тэрбумын системээр бий болсон УИХ, төрийн өндөр албан тушаалд суусан нөхөд иргэдийн боломжийг булааж, хулгайлж байгаа байдал нь энгийн үйлдэл мэт болж байгаа тул тэмцэж, цэг тавих цаг болсон” гэв.

“Хэвтүүл" хөдөлгөөний гишүүн, НИТХ-ын Баянзүрх дүүргийн төлөөлөгч М.Тулгат хэлэхдээ, “Төрийн дээд албан тушаалтнууд УИХ-ын гишүүд гурван хувийн хүүтэй 200-300 сая төгрөгийн зээл авсан. Тэд үүнийгээ хулгай гэж үзэхгүй бизнес гэж хаацайлдаг, бид үүнийг зүгээр өнгөрөөх ёсгүй. ЖДҮ-ийн асуудалд УИХ-ын гишүүд дархан эрхийнхээ хүрээнд хамгаалагдаж шалгуулахгүй байна, шалгуулах ёстой. Үүнийг хэзээ ч уучлахгүй, өршөөхгүй. Маргаашийн цуглаанд ирж бидэнтэй нэгдээрэй” гэлээ.

Тус хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг Ж.Амарсанаа “Баян хоосны ялгаа, боломжийн тэгш бус хуваарилалт нийгмийн бухимдлын гол шалтгаан болж байна. Энэ хөдөлгөөнд нэгдсэнээр нийгмийн бухимдлаас үүсч байгаа нас баралтыг бууруулах, шударга ёсыг бий болгохын төлөө тэмцэж байна. Монголын хамгийн баян хүмүүс бол Төрийн ордонд сууж байгаа УИХ-ын гишүүд. Хамгийн баян хүмүүс нь хамгийн бага хүүтэй зээл авч, бизнесээ хөгжүүлж байна. Гэтэл боломж муутай ЖДҮ эрхлэгчид хамгийн өндөр хүүтэй зээлийг авч байна. Үүнээс болж бизнес дампуурч, иргэд сэтгэлийн гутралд орж амиа егүүтгэх шалтгаан болж байна” хэмээн ярилаа.


Сэтгэгдэл

з0чин [107.167.106.248] 2019-03-03 03:42:02

0рд газрыг хулгайлж дээрэмдэж байгаа хулгайтай тэмцээч

NJ [66.181.161.42] 2019-03-01 19:41:12

Tor gdg ni uul ni ard tumen.... heden luivarchid bish.Ard tumnii omno bulhaig ni ilchil luivarchdiig hevtuul !!! yal asuu !!! Uuhai uuhai..

za ene bol [185.39.141.202] 2019-03-01 15:01:01

mash sain medeelel . mongol ulsiig urgvi bolgoood tatan buulgana shvv hvrelbaztraa

Зочин [103.229.121.182] 2019-03-01 11:16:22

хэвтүүл гэж тэвдүүл намын нѳххдүүд л байна даа ха х ха

Zuv [66.181.161.20] 2019-03-01 09:00:54

Odoo buh notolgoog ustgah gej bna shdee

Сан [202.126.89.235] 2019-03-01 05:49:07

Зөв шүү наадуул чинь хулгаагааа нууж магадгүй

Зочин [202.179.24.30] 2019-03-01 05:24:01

Агуу шанхайчинг хэвтуулье

Зочин [103.57.92.152] 2019-03-01 05:17:14

Сангуудыг татан буулгаж булайгаа баллаж бгаа юм сангуудын мөнгийг төлүүлчээд татан буулга


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.