Дугуй түрээслэх үйлчилгээ дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ

М.Амаржаргал / Нийгэм

Өнгөрсөн жил хэсэг хугацаанд туршихад нийслэлчүүдээс сайн үнэлгээ авсан “Ubike” үйлчилгээг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр болжээ. Дугуй түрээслэх төсөл санаачилсан Г.Дашням “20 зогсоолд 200 гаруй дугуйг үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Тавдугаар сараас тоог нь нэмнэ. Өнгөрсөн жилийн байдлаас үзэхэд дугуй эвдэх, эд ангийг нь хулгайлах тохиолдол цөөнгүй гарсан. Энэ жилээс иргэд соёлтой үйлчлүүлнэ гэдэгт найдаж байна” гэв. Үнэ ханшид нь өөрчлөлт ороогүй аж.

Нэг цаг түрээслэхэд 1000 төгрөг. Хоёр цаг бол 1500 төгрөг. Харин зориулалтын зогсоолд бус орон сууц, эсвэл ажлын байрныхаа гадаа дугуйгаа тавьсан тохиолдолд 500 төгрөг нэмж төлөх юм байна. Унадаг дугуйг хулгайд алдахаас сэргийлж тус бүрт нь GPS төхөөрөмж суурилуулжээ. Ташрамд дурдахад, “Ubike”-ийн дараагийн шатны төсөл болох “Uscooter” хөтөлбөр түр хугацаанд зогсчээ. Учир нь нийслэлийн Засаг дарга солигдож, санхүүжилт олгох, эсэх нь тодорхойгүй байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [139.5.216.250] 2019-03-01 17:19:05

Davhar railbusiig terelj ruu

Зочин [182.160.34.141] 2019-03-01 14:32:58

Зориулалтын бус замтай байхад ийм үйлчилгээ ямарч хэрэггүй.Зөвхөн явган хүний замаар яваад нэг баяны хашаанд тулна.Эсвэл авто замаар хөтөлж гарна ,нэг үйлчилгэээий газар орох болохоор дугуйгий нь нөгөө сайн эрүүд өваад явна.Эхлээд Бээжи,Хөх хот шиг стандарт зам бэлдчих.Тэгээд бүгдээрээ дугуйгаар ажлаа амжуулъя.Энхболд ухаалаг байсан бол үүнийг эрт эхлэх байсан.Одоо ингэж оромдоод яах вэ?Одоо хүүхдүүд дугуй унаад машин сүлжиж давхиад аюул болж байна.Тэгээд ч дугуйгаар явах дүрэмч байхгүй.Энэ бол ерөнхий менежэр Гантөмөр мэтийн мөнгө олох гэсэн арга ядсан арга.Одоо бүр Сүхбаатарын талбай дээр байрлуулдаг боллоо.зочин

зочин [202.21.127.166] 2019-03-04 03:24:14

энэ орк мал өөрөө ухамсаргүй л байхгүй юу, юм болгоныг шүүмжилж байдаг, болох зүйлийг ч болохгүй гэх сэтгэлтэй орк л байна

Зочин [118.170.62.166] 2019-03-03 03:08:21

zamaar ywaad bj bolool bdiishd busad bvh orond zoriulaltiin zam bg gj bodoo yu zoriulaltiin zamgvi ch zohitsood ywaad bj bolood bdiin gol ni irgediin uhamsar bdiimda

Эрчис [202.179.27.111] 2019-03-01 06:39:35

Энэ үйлчилгээг дэмжиж байна. Гэхдээ нийтэт хэрхэн яаж хэргэлэх талаар мэдээлийг өгмөөр байна.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.