Энэ амралтын өдрүүдэд "Бүргэдийн баяр" арга хэмжээ болно

Т.Хулан / Нийгэм

Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран “Нүүдэлчдийн өвөл 2019 - Бүргэдийн баяр” арга хэмжээг энэ амралтын өдрүүдэд буюу 3-4ний өдрүүдэд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна.

Шувуулахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Баян-Өлгий аймагт тэжээгдэж буй бүргэдийн 70 гаруй хувь нь 1-4 настай байдаг бөгөөд 5-6 нас хүрмэгц нь байгальд нь эргүүлэн тавьдаг байна. Ингэж буцаах нь бүргэдийн нөхөн үржих, тоо толгой өсөхөд ихээхэн ач холбогдолтой байдаг аж.

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаар тархан нутагладаг цармын бүргэд харцага овгийн хүчирхэг махчин шувуу бөгөөд 2500-3000 метр өндрөөс хулгана, зурам харах хурц хараатай, үнэг, хярс, туулай, тарвага зэрэг амьтдаар хооллодог, 30-50 жил насалдаг.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан орж ирдэг. Уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө дизайн зэрэг бүх элементүүдийг нарийн шалгаж хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинийг шалгаруулдаг.

Бүргэдийн баяр буюу Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхагласан байна.


Сэтгэгдэл

Зоч н [43.242.243.164] 2019-03-02 07:45:59

Хаана болох нь нууц уу?

Зочин [59.153.112.185] 2019-03-02 02:48:47

Энэ Батсүхийг солиоч ээ

Арай ч дээ [66.181.161.60] 2019-03-02 01:32:34

Тэр хэмжээгээрээ нийслэл болон төсөв ард түмний хармаанаас мөнгө гарч байгаа даа зарим нь ажил хийгээд амь драх гэж ядаж байхад

Bolioo ёооё [66.181.161.60] 2019-03-02 01:25:46

Юун бас баяр вэ чамд хийх юм алга уу түрүүчийн удаа мөсны баяр гэх шиг одоо бас.... дараа нь чонын баяр хулганы баяр... гээд явж өгөхнээ арай арай

p [73.181.73.133] 2019-03-02 01:24:38

Za tiimee zugeer neg duuchin yamar ch aylal juuchiliin baitugai surguuli togsoogui hun darga hiigeed mongol iim ineedmiin bolohoor hogjih tuhai yariad ch yahav dee....

NJ [66.181.161.42] 2019-03-01 19:29:04

Mongoliin uls tor ter chigtee emgenelt hoshin shogiin jujig...Avilaga heel hahuuli jalga dovnii uzleer hen ch ene jujigt togloj bolno...gemt heregten ch bai hamaagui...

zochin [202.126.89.249] 2019-03-01 16:27:16

ene suuj bgaa chine neg duulmar aydaad gonginood bdag batsaan munuu? hediidee darga daamal bolchihoo ve? he he hoshin shogiin yum ch bolohiimaa mongold


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.