УУРХАЙН ОСОЛ: Аврах баг тасралтгүй ажиллаж байгаа ч үр дүнд хүрээгүй байна

У.Уранцэцэг / Орон нутаг
  • 2019-03-06 05:41:31
  • 2019-03-06 05:41:31

    ОБЕГ: Осолдсон гурав дахь иргэний цогцсыг гаргалаа

    photo

    Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

    Аврагчид 03 дугаар сарын 01-нй өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг 03 дугаар сарын 03-ны өдрийн 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол өнөөдөр 12:55 цагт дахин нэг иргэний цогцсыг гарган авчээ.

  • 2019-03-05 01:09:22
  • 2019-03-05 01:09:22

    УУРХАЙН ОСОЛ ФОТО: Ослын газраас хоёр иргэний цогцосыг гаргасан ч хоёр иргэнийг 200 гаруй хүн эрэн хайж байна

    photo

    -ХӨРС ДАХИН НУРЖ ХҮНИЙ АМЬ ЭРСДЭЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА ГЭВ-

    Төв аймгийн Заамар суманд байрлах "Эко Алтан Заамар" компанийн уурхайн талбайд хөрсөнд цөмрөлт үүсч, осол гарснаас хойш эрэн хайх ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж байна. Одоогийн байдлаар ослын улмаас дөрвөн иргэн нас барсан билээ. Харин үргэлжлүүлэн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа явагдсаар байна.

    Ослын голомт дээр ажиллаж буй ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаярын хэлснээр дахин хөрс нурж, олон хүний амь эрсдэж болзошгүй байгаа тухай хэвлэл мэдээллийнхэнд хэлсэн.

    Өнөөдрийн байдлаар эрэн хайх ажиллагаа маш хүнд нөхцөлд үргэлжилж байгаа бөгөөд уурхайн карьер дахин нурах эрсдэлтэйг Мэргэжлийн хяналтынхан ч анхааруулж эхэлжээ. Аврагчид таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, хоёр иргэний цогцсыг гаргаад байгаа билээ. Онцгой байдлын аврагчид нурангид дарагдсан хоёр техник рүү хүрч очих замыг тавьж дуусгасан бөгөөд ундарсан усыг соруулж зайлуулах ажил хийгдэж байгаа ч ундарга нь татрахгүй, аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилсээр байгаа.

    image

    Уурхайн ослын голомтод ажиллаж буй аврах ажиллагааны баг өнөөдөр лаг шавраа холдуулан, эксковатор орчимд осолдсон гэх хоёр иргэнийг олохоор ажиллаж байна. Эрэн хайх ажлын хэсгийнхэн ус болон лаг шаврыг зөөх хүнд даацийн машин байнга явуулах боломжгүй байгаа бөгөөд хананаас гойжих уснаас хамгаалах 50-60 метр далан барьжээ. Аврагчдын барагцаагаар ослын газарт нэг мерт орчим ус тогтсон гэх бөгөөд усны доор хоёр метр лаг шавар бөөгнөрчээ. Бөөгнөрсөн лаг шаварны дээр хананаас ус нэмж урссаар байгаа талаар албанаас удаа дараа мэдээлж байна. Тэд энэхүү их хэмжээний усыг насосоор соруулж авахын тулд 12 метр урттай зургаан хоолойг байршуулжээ.

    Ослын газарт нийт 200 гаруй алба хаагчид тасралтгүй үүрэг гүйцэтгэсээр байна. Тэнд МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, Шүүх шинжилгээний ажилчид, Эко-Алтан Заамар компанийн 130 гаруй ажилчид байгаа аж.

    Харин ослын мөрөөр очсон Мэргэжлийн хяналтынхан, Онцгой байдлынхан нар Усан сангаа буруу байршуулсанаас үүдэн нуралт болсон хэмээн дүгнээд буй. 80 метр ухсан хананы цаана арав хүрэхгүй метр усан сан нээж газар дахин ухсан. Иймээс карьер хиймэл нуур хоёрын дундах шороо доогуураа идэж явсаар гулгалт үүсч улмаар нуралт болсон хэмээгээд буй. Урьдчилсан байдлаар компанийн буруутай үйл ажиллагааны улмаас 25 мянган метр куб шороо нурсан хэмээн үзээд байна.

    image

    -ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДЭХГҮЙ НӨХЦЛИЙГ ХАНГАТАЛ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖ БАЙНА-

    ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:

    -“Эко-Алтан Заамар” гэх компани энэ уурхайд дөрвөн хайгуулын лиценз эзэмшдэг. Заамар суманд хоёр, Булаг аймгийн Бүрхангай суманд хоёр лиценз эзэмшдэг. Өмнө жил буюу 2018 оны шалгалтаар байгаль орчныг хохироосон гээд хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Хяналт шалгалт явагдаж дууссаны дараа хайгуулаа эхлүүлсэн байсан. Энэхүү карьерийг хүн ажиллах бүрэн боломжоор хангатал энэ компанийн үйл ажиллагаа бүрэн зогсож байна. Дээрх компани 2016 оноос үйл ажиллагаагаа явуулаад зогсоогоод дахин 2018 оны намраас хайгуул хийж эхэлсэн байсан. Аврагчид маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа учраас байгууллагын ажилчдыг эрэн хайх ажиллагаанд дайчлан ажиллаж байна. Осол болсон учраас дүн үнэлгээ хийж байгаад дахин үйл ажиллагаа явуулах эсэхийг мэргэжлийн байгууллагууд шийднэ гэв.

    ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

  • 2019-03-01 07:08:33
  • 2019-03-01 07:08:33

    УУРХАЙН ОСОЛ: Аврах баг тасралтгүй ажиллаж байгаа ч үр дүнд хүрээгүй байна

    photo

    -НУРАНГИНД ДАРАГДСАН ДӨРВӨН ИРГЭНИЙ СУРАГ ГАРААГҮЙ БАЙНА-

    Хоёрдугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагт Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Баянголын-Амны “Ууцар” гэдэг газар “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмал олборлолтын 100 метр өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд нуралт болж зургаан хүн, хоёр трактор шороонд дарагдсан.

    Уурхайн ажилчид Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат иргэн Б /34 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Н /28 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд 16:05 цагт гаргасан аж.

    Одоогийн байдлаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат иргэн 53 настай эрэгтэй Г, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат эрэгтэй, 38 настай П, Булган аймгийн Хангал сумын харьяат эрэгтэй, 31 настай О, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат эрэгтэй, 31 настай Б, нарын дөрвөн хүн, нэг бульдозер, нэг экскаватор машин нурангинд дарагдсан байдалтай байна.

    Эрэн хайх аврах ажиллагааг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний Аврах бригадын 20 алба хаагч зохион байгуулж байна. Харин хойд бүсийн төв, Орхон аймгийн Онцгой байдлын алба болон Үндэсний аврах ангиудаас аврагч нар хүч нэмэгдэж, нийт 30 алба хаагч эрэн хайх аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Хэдийгээр аврах баг тасралтгүй ажиллаж байгаа ч одоогоор үр дүнд хүрээгүй байна.

    Учир нь уурхайн нурангин доороос усны ундарга илэрсэн, ус урсаж гарч ирж байгаатай холбоотойгоор аврах ажиллагаа хүнд нөхцөлд явагдаж байгааг аж. Мөн уурхайн карьерт усны ундрага ихтэй байгаа тул аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилж байна.

    image

    image

  • 2019-02-28 13:16:03
  • 2019-02-28 13:16:03

    Уурхайн осол Заамар суманд 4.6 магнитуудын газар хөдөлсөн явдалтай холбоотой гэв

    photo

    Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Эко Алтан Заамар ХХК-ийн уурхайд осол гарсан гэх мэдээллийн мөрөөр тус компанийнхантай холбогдон албан ёсны тодруулга авлаа. Албан эх сурвалжийн мэдээлж байгаагаар өнөөдөр 17 цагийн үед тус уурхайд хөрсний нуранги үүссэн бөгөөд уг нурангид нийт 6 ажилтан өртсөнөөс аврах ажлыг шуурхай зохион байгуулж эхний ээлжинд 2 ажилтныг аварч тус сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэнээр биеийн байдал хэвийн байна гэж байна.

    19 цагийн үед Улаанбаатар хотоос Үндэсний аврах ангиас 12, Уул уурхайн аврах албанаас 8 нийт 20 аврагчийг 2 нисдэг тэргээр тус уурхай дээр ажиллахуулахаар аваачаад байна. Мөн уурхайн 1 ш экскаватор, 1ш бульдозер тус хөрсний нурангид дарагдаад байгаа бөгөөд одоогоор дарагдаад байгаа ажилчид тус техникүүдийн кабинд байгаа операторууд юм байна.

    Энэ осол нь

    Урьд шөнө Төв аймгийн Заамар сумын нутаг, Хайлааст багийн орчимд 23:00 цагийн үед 4.6 магнитуудын хүчтэй газар хөдөлсөн явдалтай холбоотой бөгөөд энэ газар хөдлөлт нь хөрс нурах, гулсалт үүсэх нөхцлийг бүрдүүлсэн гэж албаны эх сурвалж мэдэгдэж байна.

    Мөн тус уурхайн зэргэлдээх ажиллаж эхлээгүй хоёр ч уурхайд ийм нуранги үүсээд байгаа юм байна.

  • 2019-02-28 12:07:33
  • 2019-02-28 12:07:33

    Төв аймгийн Заамар суманд гарсан ослоос ДӨРВӨН иргэнийг аврахаар ажиллаж байна

    photo

    Өнөөдөр 17 цагийн үед Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан заамар” компанийн уурхайд хөрсний цөмрөлт болж 7 машин тодорхой метрийн гүнд дарагдсан байна. Ослын улмаас зургаан иргэн дарагдаж, тэднээс хоёр иргэнийг эсэн мэнд гаргаж аваад байгаа бол одоо дөрвөн иргэнийг аврахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байна.

    Харин яг одоо ЦЕГ, ОБЕГ-ын албан хаагчдын бүрэлдэхүүнтэй баг осол болсон газар руу явж байгаа талаар бидэнд эх сурвалж мэдээллээ.

    Бид үйл явдлыг эргэн мэдээллэх болно.

Сэтгэгдэл

Зочин [202.179.31.105] 2019-03-03 03:05:20

НУРАНГИ ҮҮСЭХ ШАЛТГААН ГАЗАР ХӨДЛӨЛТ МӨН ҮҮ

Иргэн [185.107.47.215] 2019-03-04 09:11:41

Гол шалтгаан нь усан сантай хэт ойр байснаас болж хөрсөн доогуур усны нэвчилт үүссэн байсан нь болов уу гэж бодож сууна. Газар хөдлөлтийн чичирхийлэл нуралт үүсэх хугацааг нь наашлуулсан байх

Irgen [202.179.27.191] 2019-03-02 02:26:58

Esen mend oldoosoidoo

Зочин [86.59.219.98] 2019-03-01 20:10:32

Ээ хөөрхий. Гайгүй л байгаасай. Оюу толгой мэтийн ганц хоёр том уурхайгаас бусад нь аюулгүй байдлыг хайхардаггүй л байхаа даа

NJ [66.181.161.42] 2019-03-01 17:30:22

Gazriin gagnaas alt...alt usny tentsveriig hadgaldag.bidend uzesgelent saihan Mongol oron tusgaar uls hoich uyed mini uldeh heregtei.Etseg ovgodiin Miniii Mongoliin gazar shoroonoos Burhan guisan ch buu og...Janchhuugiin davaagaar Hujaa shaahain mor buu gishguul gsn surgaaliig ulandaa gishgen gazar ehiin hevliig uhan seglej adag suuld ni Eh Orno hudaldsan zaluuchuudiig ni hariluu gargan hooj tsever undesten ugui boltol erliizjuulj balag tarisan moljlogiin niigmiig uusgesen MANAN-giin luivarch hanaj tsaddaggui birduud erliiizuudiin bodlogiin gaig engiin ard uurch bn.Gazar nutag Eh oron Ard tumen Hoich uye Nyalh ursiinhee toloo Negdeh Temtseh heregtei !!! Mongold Huuli heregjdeggui Hodolmoriin huulias avhuulaad l...Gazar nutgaa uhahaa zogsoo!!!! Mongol Hun l bol ert uyesee gazar nutgaa uhah bish tahij shutej deedelj irsen.ShinjlehUhaanaaraa ch Ekologiin tentsver.Uul Us lus Savdaguud hilegnej bn.Shunaltnud Tedgeeriig hamsaatan lam har shar tologch nugelt har geologchid bugd gesgeegdeg!!!!

Zochin [202.126.89.249] 2019-03-01 16:14:14

Lus savdag hilegnej bna daa.Udahgui bayn Bazar gegch banzal shunaliin dev hulgaich luivarchin 9 suvneesee tsusaa saaguulj uhehiin muugaar uhej ut horhoin hool bolnoo.

Зочин [202.179.25.4] 2019-03-01 15:52:36

газар хөдөллөө ч гэсэн карьер авч явах алтан дүрэм байгаа,алтанд хэт шунаснаас л ийм юм болж байгаан даа

Зочин [202.179.31.106] 2019-03-01 15:08:32

Нөгөө хүмүүс яасан бэ олоогүй юу?

Зочин [139.5.217.229] 2019-03-01 15:03:15

Энэ аврагч нар болгоомжтой ажиллах ёстой шүү. Толгойтой сайн тооцоолон боддог залуусыг ийм эрсдлийн бодуулж байсан бол өөрөөр байх байлаа. Сэтгэдэг толгой боддог толгой чинь өөр байдаг юм шүү. Тэнэг хүмүүсийн улс төлжилтөөс хол амьдарч, бодит аюултай тулалдах нь ухаант хүний амьдрах утга оршино.

Зочин [66.181.184.247] 2019-03-01 14:58:06

Төр засаг бөх үзээд баярлаад явж байхдаа санаа зовдоггүй юмаа

зочин [66.181.160.39] 2019-03-01 14:43:48

Байгаль дэлхийгээ хайр найргүй унахаар газар шороо нь хүртэл хилэгнэж бгаа юм биш үү. Нэгэн сайхан гэр бүлүүд өнчирч байхад эх орончдын өдөр гээд бөярлаж л байдаг.Арай дэндүү юм даа.Манай улсад хариуцлага гэж байхаа больж дээ

Irgen [202.9.42.74] 2019-03-01 14:39:21

Eh delhii gazar nutgaa uhdag hulgaich luivarchid uheeguiee.Heerhii yduu ard tumnii neg heseg n uregdej bna shde.MCS.Mynganbayr.Naranhuu dan huuli hulgaichuudiin balag.

Зочин [202.21.106.122] 2019-03-01 14:17:51

HOHINEE MUUSAIN NOVSHNUUD EH DELHIIGIIEE HAIRLAH SETGELGUI MUUSAIN NOVSHNUUD UHEJ BAIHDAA TAARSAN HUURNUUD .ODOO 4 NOVSH UHEJ DALD ORLOODOO.BOLJDEE

Зочин [66.181.179.128] 2019-03-03 08:57:07

Yasan muuhai hun be

Зочин [150.129.143.189] 2019-03-01 22:43:19

Энэ муу яасан зэвүүн новш вэ. Чи үхэхгүй үрэгдэхгүй,өтлөхгүй, өнгөрөхгүй түм наслаарай, их ч юм үзнэ дээ

hahaha [64.119.21.80] 2019-03-01 16:39:32

chi bas uhnee za golomtooroo

Зочин [66.181.160.81] 2019-03-01 15:32:37

ene humuus ymar durandaa ochood uhaj suitgetsen bish amdrah geel ywj bga humuus shuu dee hench haanch gesen alban tushaltnihaa ugeer l ywdag shuu de ar geree tejeeh geel hunii nutagt alban tushaaltni dor tolgoi bohiij ywa zaluus tor ni muu bolhoor l harihani door engej ywaa

Зочин [66.181.160.62] 2019-03-01 15:17:14

чи бол монгол хүн биш монгол хүн хэзээ ч ийм үед чам шиг тэнэг зан гаргахгүй чи сэтгэцийн ѳвчтэй хүн бнаа.энэ 4 хүн жирийн л ажилчид амьдрах гэж л яваа монгол хүмүүс харин чи эд нарын оронд далд ор

Зочин [94.191.128.230] 2019-03-01 14:45:50

Ymar muuhai hun be ar geree tejeeh gej yvaad iim ym bolson bhad

Зочин [66.181.160.54] 2019-03-01 13:33:37

4охины эцэг хэзээ ч гэртээ ирэхээргүй болчихлоо ш дээ энд ажилд ороод 7л хонож байна

Зочин [211.36.140.153] 2019-03-01 14:07:21

Yaanaa ewiii2 yasan hetsuun be burhan tuslaasai

bichlegiig ni vzev [185.39.141.202] 2019-03-01 13:20:30

osol garaagvi bol uurhain orchin bitvv hashaa haraa hamgaalalt . geed mashin yereg tehnijk .mongoliig vnendee l deeremden tonodog yum bn . ingej uhaj tonood ter alt ni haachdag baih uu . monhol banknii bayrtsaihan altnii tushaalt buuurlaa gej oriloh... yu bolood bn aa ?? 64 bandaashaa ???

Зочин [64.119.20.46] 2019-03-01 11:48:01

Газар хөдөлсөн мэдээлэл очоогүй юм уу

Зочин [202.9.43.185] 2019-03-01 11:47:08

Хун ухэж байхад дарга нар баярлаж Л байг тээ

Зочин [202.179.31.95] 2019-03-01 10:07:52

Дүрэм норм стандартаа л бариач түүнээс биш уул уурхай зргсоно гэж юу байдийн

Tuya [182.160.34.254] 2019-03-01 09:46:11

Алт ухдаг үйл ажиллагааг зогсоогоочээ . Хүрэлсүх анхааралдаа аваачээ . Хайран хүмүүс . Хамаг хүнд ажилыг хийж бгаад үхэж дууслаа . Алтыг нь хэн авч баяжиж бгаа билээ . Газар нутагаа дуусгаад , ядарсан арл түмнээ булж дууслаа

Зочин [66.181.160.81] 2019-03-01 15:38:13

dandaa gadni hujaa nar l mongold oligtoi uul uurhai hamag ymig ezemshdeg shu de mongol ezentei l gedeg ard ni nuuts noenton neg gadad l bdag hair ni zaluus maani eh nutagtaa daragdaad duusla

hnn [219.142.99.4] 2019-03-01 09:29:10

alt bol gazriin gagnaas. gazriun gagnaasiig taslahaa bolih htei

Иргэн [202.9.42.130] 2019-03-01 08:25:20

Эх дэлхийнхээ хөрсийг ухахаа болих хэрэгтэй дэ, алт хөтөлбөрийг зогсоож өөр бүтээн байгуулалт хиймээр юм.

зочин [202.21.113.146] 2019-03-01 07:55:27

Гол нь хүний амь


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.