Манай улс дэлхийн эрчим хүчний дөрөвний нэгийг, дотоод хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой

П.Урнаа / Эдийн засаг

Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохиогдож буй “Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” төслийн олон улсын чуулга уулзалт "Блю Скай” зочид буудлын хурлын танхимд болж байна. Манай улс Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний зах зээлийн яг дунд нь оршдог.

Тус “Азийн супер сүлжээ” төсөл хэрэгжиж эхэлснээр манай улс Япон, Хятад, Орос, Солонгос зэрэг бүс нутгийн аварга зах зээлүүдэд нар, салхины эрчим хүчээ экспортолж, ам.доллар олох эдийн засгийн асар өндөр үр өгөөжтэй гэдгийг чуулганд оролцогчид онцолж байна.

Мөн АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн судалгаагаар Манай улсыг асар их эрчим хүчний нөөцтэй буюу дэлхийн цахилгааны нийт хэрэглээний дөрөвний нэгийг дангаар Монголын эрчим хүч хангах боломжтой гэсэн судалгаа гарсан байдаг аж.

Уг олон улсын хурлыг хамтран зохион байгуулагчдын нэг нь Монголын бизнесийн зөвлөл юм.

Чуулга уулзалтын үеэр Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан хэлэхдээ, “Хамгийн шилдэг, сүүлийн үеийн дамжуулах сүлжээний, өндөр хүчдэлийн ухаалаг сүлжээний технологийг ашиглах бүрэн боломжтой нь тогтоогдсон. Эдгээр сүлжээг хооронд нь аль цэгээс аль цэгт нь яаж холбох вэ гэдэгт маш тодорхой зураг, схемүүд гарчихсан” гэлээ.

“Клийн Энержи Ази” компанийн Гүйцэтгэх захирал Э.Орчлон “Өнөөдрийн хуралд хүрэлцэн ирсэн оролцогч, сонирхогчдын тоог харахад сэргээгдэх эрчим хүчний боломжийг хэр сонирхож байгаа вэ гэдэг нь бэлхнээ харагдаж байна. Гадаад дотоодгүй сонирхоод эхэлчихсэн байна. Судалгааны урьдчилсан дүгнэлтийг харахад таатай мэдээллүүд ч олон бий. Технологийн хувьд асар их дэвшилт гарсан. Өндөр хүчдэлийн дамжуулах шугамуудыг хэрхэн бүтээх вэ, техникийн хувьд боломжтой юу гэдэг дүгнэлтүүд асар их боломж байгааг харуулдаг. 1958 онд анх Шведэд далай догуур өндөр хүчдэлийн шугам тавьж байсан. Энэхүү технологиийг эдийн засгийн хувьд хэрхэн хямдралтайгаар, эдийн засгийн үр өгөөжтэйгээр Азийн супер сүлжээ төслийн хэмжээнд ашиглах вэ гэдэг асуулт гарч байна.

Нөгөө талаар нөөцийг маш сайн судалсан. Манай улсыг нар салхины асар их нөөцтэй гэж өмнө нь ярьдаг байсан ч энэ удаагийн судалгаагаар илүү нарийвчлалтайгаар шалгаж тодорхойлсон. Үүний үр дүнд өмнө нь судалж байсан нөөцөөс хэд дахин их нөөц байгаа нь тогтоогдсон. Манай улс бусад орнуудтай харьцуулахад Азийн орнуудад сэргээгдэх эрчим хүч экспортлох боломжтой улс гэдэг нь батлагдсан. Эдийн засаг, техникийн хувьд өрсөлдөх боломжтой улсаар тодорхойлогдсон. Зарим хүмүүс энэ бол мөрөөдөл гэж шүүмжлэх хандлагатай байдаг. Азийн супер сүлжээ төслөөр дамжуулан Монгол улс эрчим хүч экспортлож чадах уу, үгүй юу гэдэг асуулт одоо хоцрогдчихоод байна. Харин хичнээн жилийн дараа вэ гэдэг цаг хугацаа хамгийн чухал. Япон, Солонгос улсуудаас эхлээд худалдан авалт хийх нь тодорхой болчихсон” гэлээ.

Монхорус интернэшнл” ХХК-ийн Эрчим хүч, бизнес хөгжлийн газрын захирал Б.Батлхагва “Азийн супер сүлжээ” төслийн судалгааны эцсийн тайлан зургадугаар сард гарна. Азийн хөгжлийн банк зургадугаар сараас дахин сунгах байр суурьтай байгаа. Учир нь хоёр жилийн хугацаанд хийгдсэн судалгааны хариу гарсан ч дахин том том өөрчлөлтүүд орж байгаа тул нэмж судлах шаардлага үүссэн. Нөгөө талаар Монголын улс төрчдийн байр суурь, гадны орнуудын засгийн газрын байр сууринд өөрчлөлт орох магадлалтай тул харзнах байдал ч үүссэн. Иймд 2019 оныг дуустал судалгааны ажлаа үргэлжлүүлэх төлөвлөгөөг Азийн хөгжлийн банкнаас илэрхийлж байна. Монгол Улсын хувьд энэ төсөл хамгийн үр ашигтай. Дан ганц манай улсад гэлтгүй Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудад эерэг нөлөөтэй. Тэгэхээр дэлхий нийтийн хөрөнгө оруулалтыг энэ сэргээгдэх эрчим хүчний зүг рүү татаж тэндээсээ бүх улс ашиг хүртээд суух боломжтой. Иймд ямар ч улс орны оролцогчид сөрөг байр суурийг илэрхийлэхгүй байгаа шүү” хэмээн байр сууриа илэрхийллээ.

image


Сэтгэгдэл

Зочин [202.21.109.159] 2019-03-03 01:11:34

Тэнэг оркууд малаа маллаад илуу зуйл бичихгуй байж бай. Дэлхий нь эрдэмтэд хулээн зовшоорсон тосолийг хэрэгжуулэх гэхээр л улс торжоод авилга бичиж хардаад, биднээс ухаангуй хумуус хоронго оруулалт хийх уу. Яаралтай улс торжилгуй ажлаа эхлуулээсээ. Чингис хаан газар ухахгуй асар их баян амьдарч болох бас нэг том баялагийг бидэнд улдээжээ. Гайхалтай их нооц юм байна. Ямар нэгэн хориг л битгий тавьчихаасай билээ. Муу юм зогнон бичигсэд бол монгол хумуус биш эрлийзууд, газар шороог нь ухуулж л байлгах зорилготой тагнуулууд.

зочин [66.181.161.69] 2019-03-02 15:41:56

30 жилийн дараа хувинтай нуурс бариад халтар царайлаад зогсож байх нь тодорхой. зальт этгээдууд биднийгээ хуураад зогсохгуй дэлхийг хуурч луйвардах санаатай.

Зочин [125.35.49.2] 2019-03-02 13:39:47

Yahav yavahgui shde ene tusul. Muruudliin l m bgan

Zochin [202.21.124.21] 2019-03-02 09:34:43

100 khuv bailguidee buruu tootsson bn. Ger khoroololoo chadakhgui baij delkhii genee seruun zuudlevee gej

Иргэн [202.179.31.98] 2019-03-02 05:16:37

Манай улс зөв бөгөөд тооцоо судалгаатай тэгээд зөв хүмүүс нь хиивэл байгалиа ухахгүй амьдарсан ч болох лмаш сайхан боломж Харин манай улс төрчдиин хоосон амаар юм хиивэл бас л өрнии нэмэр болно Манай төр юм хиихдээ гадаад дотоодын эрдэмтэд туршлагтай үйлдвэрлэгчидииг ашиглахын оронд аль нэг улс төрч хутгалдаж ороод авилга авах гэж гүйгээд явж болох ажлыг самраад хаячихдаг тэгээд ямарч хариуцлага хүлээдэггүй Жнь хэдхэн жилиин өмнө сайжруулсан түлш үйлдвэрлэнэ гээд 2р цахилгаан станцын дэргэд өчнөөн тербум төгрөгөөр үйлдвэр барьсан боловч түлш үйлдвэрлэж болохгүй болоод ажиллаагүй Тэгээд улсын өчнөөн тербум төгрөгөөр тоглосон хүмүүс ямар хариуцлага хүлээсэн бэ

10%-ийн Даваасүрэн тендерийн эцэг [122.201.22.146] 2019-03-02 02:03:47

10%-ийн Даваасүрэн сайд болсноос хойш энэ салбарт урьд өмнө хэзээ ч болж байгаагүй осол гарч Монгол Улс тэр чигээрээ харанхуй болж хот хөлдөх шахсан. Цахилгаанаар өөрийгөө бүрэн хангаж чадахгүй байж одоо дэлхийг хангана гэж тэнэгтэж байх юм, 10%-ийг бодоод л ийм юм ярьдаг юм байх даа энэ шуналын муу хар тулам, хар энергитэй маш муу хүн шүү.

хаха [103.10.21.44] 2019-03-02 01:20:45

Эхлээд өөрсдөө дотоодынхоо хэрэгцээг хангачихаад ингэж хуцалдацгаавал яасан юм бэ? Өмнө нь нэг ингэж ярьсан чинь цахилгаан станц дээр нь шувуу буугаад өдөржин тоггүй болсон. Өнөөдөр, маргааш дахиад тог тасрах нь дээ.

Зочин [113.65.28.63] 2019-03-02 00:25:27

Шаааа шаааа шаааа дандаа тэнгэрийн юм ярьж амьдарцгаана. Наад байгаа хэдэн сэнсээ гаднаас хамааралгуй засч янзлахаа л бод. Боон дам, шаг, тендер тооцсон хулгайч нар

зочин [66.181.161.109] 2019-03-01 22:42:55

нүүрс

иргэн [107.1.12.170] 2019-03-01 21:56:25

ийм тэнэг П...ууд . Ууруу бугсуу арчиж чадахгуй байж хуний бугс арчиж угну гэдэг.

хаха [66.181.180.199] 2019-03-01 17:20:43

Энэ Бямбасайхан гэж шоучин залуу дарга болгон дээр очоод наалдчих юмаа

Зочин [59.153.113.243] 2019-03-01 18:36:58

Тийм хулгайч болотой. Америкт сурсан нэртэй англи хэлнээс өөр авах мэргэжил байхгүй. Хагархай дугуй шиг гайтай залуучууд их байна.

Зочин [61.134.100.186] 2019-03-01 16:37:54

Жаахан багцаатай ярьцгаамаар юм даа.Өөрийгөө хангаж чадахгүй байж юун дэлхийг хангах вэ.Орос,Хятад 2 л авахгүй гэчихвэл нам шүү дээ.Төмөр зам хэж баахан шороо овоолоод хаясан одоо эрчим хүч гээд ббахан шон зоогоод л хэдэн $ дашин шог болно биз.Тэрэн дор бол малын гаралтай түүхий эд ноос ноолуур,арьс ширээ эцсийн бүтээгдхүүн болгох тал руу л явмаар даа.

Дотооддоо нарын энергийг нилээд хэд хэдэн суманд хэрэгжүүлэх [122.201.31.193] 2019-03-01 15:54:43

Дотоодынхоо хэрэгцээг нилээд хэд хэдэн суманд хэрэгжүүлэх хэрэгтэй. Нарын энергиээр үйлдвэрлэсэн цахилгааныг улирлын ялгавартайгаар үнийг нь тогтоох хэрэгтэй.Зуны үед үйлдвэрлэснийг нь хямд үнтэй, өвлийн улиралд үйлдвэрлэсэнийг нь одоогийн цахилгааны үнээс хямдаар тогтоох хэрэгтэй. Одоо өндөр үнээр сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэчихээд иргэдийн татварын мөнгийг улсын төсвөөс гаргаж байгаа явдлыг шинээр батлагдах СЭХ хуулиар хаах хэрэгтэй.

Зочин [139.5.217.229] 2019-03-01 15:11:40

Гадны санхүүжүүлэгч хэдэн долларын төсөл хэрэгжүүлэх гээд жаахан хуралдуулжээ. Даанч тэр санхүүжүүлэгчийн мөнгө нь гэмт хэргийн бохир мөнгө шүү дээ. Ариун цагаан хөдөлмөрийн хөлстэй чинь хольж угаах гээд улс төрчид гүйх бий дээ.

Эрчим хүч [49.0.212.116] 2019-03-01 13:40:52

За дэлхийн 25 хувийг гэвэл арай сэрүүн зүүд болно, ядаж дотоодынхоо 20 хувьд хүргэх бололцоо бий гэвэл арай үнэний ортой.

Иргэн [64.119.18.241] 2019-03-01 13:34:42

МАШ САЙХАН ӨӨДРӨГ ИРЭЭДҮЙТЭЙ ТӨСӨЛ БАЙНА. ХАРИН БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨ БАГАТАЙ Л БАЙГААСАЙ.

МОНГОЛ ХҮН [202.126.89.95] 2019-03-01 13:32:21

НАРНЫ ЭНЕРГИ Л АШИГЛАХ ТАЛААР БОД ООООО. ЮУН САЛХИ !!!!!!!!!!! ОЙЛГОВ УУУУУУУ

Зочин [202.179.31.32] 2019-03-01 13:22:40

үлгэр.Азийн бар бас Кувeит болох гэж бгаад яалаа.Юмаа мэдэж юм уншиж бж юм ярьмаар юм.Цаана чинь Орос үйлдвэрлэсэн цахилгаанаа зарим газар дотоодын үнэнээсээ ч доогуур үнээр өгч б.алдагдалтай байна гэхийг уншиж хараагүй юу.Хөөрхий хоосон толгой хөндий цээжнүүд.

Зочин [202.179.31.95] 2019-03-01 09:53:36

За.. тэгээд солиорцгоогоод эхэлдгийн, мэргэжлийн хүмс байж ичих зовох гээч юм нь яачдийн, амиа яая нэж бж, бас дэлхийн гээж хуцнааа

Зочин [202.70.38.18] 2019-03-01 09:19:40

ХУДЛАА ХА ХА ХА


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.