Хэрэглэсэн цахилгааны тариф дээрээ 400 мянган төгрөг нэмж төлж байна гэв    

Б.Гэрэлмаа / Нийгэм

-ЧАДЛЫН БОЛОН ДЭМЖИХ ТАРИФ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД
ДАРАМТ БОЛЖ БАЙНА-

Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд үйл ажиллагаагаа эрхэлдэг нэр бүхий аж ахуйн нэгжийн хэрэглэж буй цахилгааны төлбөр дээр чадлын болон дэмжих татварын нэрээр 400 мянган төгрөг нэмж төлж байгаа нь дарамт болж байна хэмээн бидэнд хандлаа.

Тэрээр:

“Хэрэглэсэн тоолуурын заалт 7900кВт гарсан, үүнийг аж ахуйн нэгжийн тарифаар буюу 128 төгрөг 50 мөнгөөр бодох 1.000.015 төгрөг болсон байх бөгөөд НӨАТ нэмэгдээд 1.1 сая төгрөг төлөх ёстой байдаг. Гэтэл Чадал 210.500 төгрөг, Дэмжих 93.900 төгрөг хэмээн тариф нэмж бичсэн байна. Үүнийг тайлбарлахдаа “Чадал гэх тариф нь Эрчим хүчний даргын тушаалаар нэмэгдсэн бөгөөд их хэрэглэвэл өндөр, бага хэрэглэвэл бага гардаг гэсэн тайлбар өгсөн. Дэмжих гэдэг нь Төв аймгийн Сэргэлэн суманд ажилладаг цахилгаан станцыг дэмжиж буй нэмэгдэл, мөн их хэрэглэвэл өндөр төлдөг” гэсэн тайлбар өгсөн. Ингэхээр би өөрийн хэрэглээнээс гадна 400 мянган төгрөг төлж, сардаа 1.450.000 төгрөг төлж байна. Аж ахуйн нэгж учраас өндөр төлбөр төлөхөөс гадна ийм төрлийн дэмжих болон чадлын мөнгийг өгөх шаардлагагүй санагдаж байна. Хаа байгаа Сэргэлэн суманд ажилладаг цахилгаан станцыг дэмжсэнээр бидэнд хэзээ үр өгөөжөө өгөхийг мэдэхгүй байна” гэсэн мэдээллийг өгч байна. Мөн тэрээр өмнө цахилгаан бага хэрэглэдэг байсан болохоор нэмэгдсэн мөнгийг анзааралгүй, дөрвөн жил орчим нэмэгдлийг нь төлж явсан. Саяхнаас бүх эрчим хүчээ цахилгаанаар шийдэж эхэлснээс ийм дарамт үүслээ гэсэн юм.

-2014 ОНООС ЧАДЛЫН ТАРИФ, 2015 ОНООС ДЭМЖИХ ТАРИФЫГ
ТООЦОЖ ЭХЭЛСЭН-

Эрчим хүчний системийн оргил ачааллын үеийн чадлын хэрэглээг бууруулах зорилгоор ЧАДЛЫН ТАРИФЫГ нэмдэг бөгөөд ингэхдээ 2014 оноос ОХУ-аас импортоор худалдаж авсан цахилгааны тарифыг 161,38төг/кВт/ц-аар тооцон хэрэглэгчдэд зохистой хэрэглээг бий болгохоор ажилладаг байна. Ингэхдээ сарын өдрүүдийн оргил ачааллын үеийн хамгийн их чадлын дундаж утгыг Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан чадлын тарифаар үржүүлж чадлын төлбөрийг гаргадаг юм байна.

Тодруулбал, манай улс ОХУ-аас 17-21 цаг хүртэл импортоор нэг кВт цагийг 30 мянган төгрөгөөр худалдан аваад аж ахуйн нэгжүүдэд 9 мянгаар зардаг байна. Ингэхдээ хэр их хэмжээгээр ашиглаж байгаагаас шалтгаалан тодорхой шугамаас дээш давсан тохиолдолд чадлын тариф тооцдог аж. Энэ тохиолдолд дээрх байгууллагын хэрэглэсэн цахилгааны төлбөрөөс коэффицент тооцож, түүнийгээ 9 мянган төгрөгт үржүүлэхэд 210.500 төгрөг болсон гэв.

Харин ДЭМЖИХ ТАРИФ нь манай улсад сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор 2015 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр батлагдсан тариф юм. Манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор УИХ-аас 2007 онд сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталсан. Энэ хуулиар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр үйлдвэрлэсэн эрчим хүчийг харьцангуй өндөр үнээр худалдан авахаар заасан байдаг. Тиймээс нарны эрчим хүчийг ашиглан гарган авсан цахилгаан эрчим хүчийг нэг кВт.цаг тутамд 0.15-0.18 ам.доллар, салхины эрчим хүчийг ашиглан үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг нэг кВт.цаг тутамд 0.08-0.095 ам.доллароор тус тус худалдан авахаар хуульчилсан байдаг байна.

-АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ БУЙ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛ ЯМАР БАЙДАЛТАЙ БАЙГАА ВЭ-

Сэргээгдэх эрчим хүчний үнийг хуульчилж ард түмнээс энэхүү мөнгийг гарган авч байгаа нь шударга бус бөгөөд энэхүү төсөл буюу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр өөрийн өртгөө төлсний дараа энэхүү мөнгийг төлсөн ард түмэнд ашиг хүртээх эсэхийг аж ахуйн нэгжүүд лавлаж байна.Мөн ард түмний оруулсан энэхүү их хэмжээний хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа, ямар үр дүнтэй явдаг, төслийн тооцоог олон нийтэд яагаад ил болгодоггүй гэдгийг одоо ард түмэн өөрсдөө шаардах цаг болсон байна.

Хэрэгжиж эхэлснээс хойш дөрвөн жилийн хугацаа өнгөрөхөд сэргээгдэх эрчим хүчний дээрх төсөл ашигтай эсвэл алдагдалтай ажиллаж байгаа талаар мэдээлэл бидэнд огт алга байна. Харин энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хорооноос даваа гаригт мэдээллэх боломжтой гэлээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.160.112] 2019-03-04 12:26:37

сэргээгдэх эрчим хүч дэмжих санг шалгуулж юу хийснийг үзэх хэрэгтэй

naiz [202.180.218.37] 2019-03-05 00:53:56

зөв. хэрэглэгч олгон хэрлэгсэн Квт-аа үржүүлж төлдөг. Жил хэдийн хэмжээний юм цуглараад яаж сэргээгдэх эрчим хүчний станц барьсныг яаж дэмжсэнийг мэдмээр байна.

n [112.72.8.98] 2019-03-03 23:56:56

Ashilaliin gent xereg biz dee

Зочин [122.201.31.46] 2019-03-03 23:40:42

Монголд ажил хийх гэж зvтгэж байгаа нь толгой дараалан хохирдог жамтай!! Ажил vйлс босгох гээд хэрэггvй ээ!! Зvгээр л жагсаад , жавьжлаад, сонгууль хийгээд явж байхад хангалттай!! Шоучин илтгэгч маягийн гарууд л амьдархад тохирсон улс!!

Зочин [66.181.160.113] 2019-03-03 10:48:59

Orosoos avdag tsahilgaanii tolboriig bid yaagaad hereglehgvi baij toloh estoi gej .shalgalt oruulah heregtei

Zochin [66.181.177.44] 2019-03-03 02:54:31

Monopol baidlaa ashiglan khiigdej bui luivriig zogsookhin toloo khodogoon eserguuzel ornuulie.Luivraa zogsookhiig SHAARDAJ BAINA!

Лхагва УБ БГД [182.160.32.128] 2019-03-03 02:20:12

Цахилгаан, дулааныг хэрэглээнийхээ хирээр төлөх зарчимд шилжмээр байна. Та байр, цахилгааны мөнгө төлсөн баримтаа нэг шалгаарай, 10-20 мян төг илүү төлж байгаа.

Зочин [103.57.94.45] 2019-03-03 05:41:10

Нээрээ хэрэглэсэнийхээ хэрээр телдег биздээ. Юун яасан ийсэн чадлын энэ тэр нэмэлт гэж байх юм. Цэвэр луйварын менге хуулэлт байна.

БАТ & БАТ [66.181.160.113] 2019-03-03 01:58:53

ХУУЛЬ БУСААР ИЛҮҮ ТАТВАР ХУРААМЖ АВЧ БАЙГАА ЭТГЭЭДҮҮДЭД ДОР ХАЯЖ АЖИЛ АЛБАН ТУШААЛТАЙ НЬ ЯРЬДАГ БОЛОХ ЦАГ БОЛООГҮЙ ЮУ ? ? ? ЭНЭ ЧИНЬ АРД ТҮМНИЙ ХАЛААС РУУ ГАРАА ДҮРЖ ХУЛГАЙ ХИЙСЭН ГЭМТ ХЭРЭГ ГАРЦААГҮЙ МѲН ШҮҮ ! ! ! АВТОБУСАНД ХҮНИЙ ХАЛААС УХАХААР ЭРҮҮГИЙН ЗҮЙЛ ЗААЛТААР ГЭМТ ХЭРЭГТЭН ХУЛГАЙЧ БОЛДОГ , ХУУЛЬ БУСААР ИЛҮҮ МѲНГѲ ТѲГРѲГ БИЧЭЭД АВЧИХААР ХУЛГАЙЧ БОЛДОГГҮЙ ЮМ ? ? ? , АРГА ХЭЛБЭР НЬ ѲѲР БОЛОХООС ЯГ АДИЛХАН ХУЛГАЙ ШҮҮ ! ! ! ТѲР АРД ТҮМНЭЭ ГЭЖ БАЙДАГ ЮМ БОЛ ЭНЭ МЭТЭЭС ЭХЛЭЭД ХАМГААЛЖ ДОРИВТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ ! ! !

БАТ & БАТ [66.181.160.113] 2019-03-03 01:43:13

ХЭРЭГЛЭСЭНИЙХЭЭ ХЭРЭЭР ТѲЛДѲГ ЗАРЧИМ ЯАСАН БЭ ? ХААЧСАН БЭ ??? , СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ , ГАДААД ХѲРѲНГѲ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИНЭ ГЭЖ ХЭРЭГЛЭСЭН ЭРЧИМ ХҮЧНЭЭС НЬ ГАДНА ИЛҮҮ МѲНГѲ АВАХ ХУУЛЬ БУС ЮМ ЗОХИОЖ ШИЙДВЭР ГАРГАСАН 2007 ОНЫ ХУУЛИЙН ХУУЛЬ БУС ЗААЛТЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦД ѲГЧ ЦУЦЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ! ! ! АЖ АХЙН НЭГЖ , АРД ИРГЭД МИНЬ ! ! ! ЖИРИЙН ЭНГИЙН ИРГЭД ХАРААД УНШААД ҮЛ ОЙЛГОГДОХ БААХАН ОЛОН ТОО ТАРИФ ЭРЭЭЛЖИЛСЭН ТѲЛБѲР ТѲЛСѲН ТООЦООНЫ БАРИМТ ГЭЖ ТОМ ТОМ ДАЛБАГАР ЦААС ѲГДѲГѲѲ БОЛИВОЛ ТААРНА ! ! ! , ТҮҮНИЙ УЧРЫГ ОЛЖ ОЙЛГОЖ БАЙГАА ХҮН ХЭД БАЙГАА ЮМ ! , ЯМАРЧ ҮР АШИГГҮЙ ИЛҮҮ ЗАРДЛАА ХАСАЖ ТЭР БИДНЭЭС ИЛҮҮ ХУУЛЬ БУСААР АВЧ БАЙГАА ЮМАНДАА ЗАРЦУУЛААЧ ! ! ! ИХ ХУРЛЫН БАЯН ТАРГАН БАЯЖИЖ ХѲРѲНГѲЖСѲН ТЭРБУМТАН ГИШҮҮДЭД АРД ИРГЭДЭЭС ХУУЛЬ УСААР АВЧ БАЙГАА 5-10 ТѲГРѲГ ЮМАН ЧИНЭЭ САНАГДДАГҮЙН ЖИШЭЭ ! ! ! ДЭЭРХ АЖ АХУЙН НЭГЖИЙН ГАРГАСАН ГОМДОЛ МАШ ЗѲВ ЗҮЙТЭЙ БАЙНА ! ! ! ЭНЭ ЖИШИГ ЖИШЭЭГЭЭР ЯЛАНГУЯА ХУВИЙН ХЭВШЛИЙН БАГА ДУНД АЖ АХУЙН НЭГЖҮҮД НЭГДЭЖ НИЙЛЭЭД ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ! ! !

Зочин [66.181.161.25] 2019-03-02 16:39:37

Ylanguya huduu oron nutagt bur ih daramt bdag shunin tarif hunglult gj bdgui undur gardag

Зэрэглээ [66.181.161.77] 2019-03-02 16:20:06

Хэрэглэсэн цахилгааны төлбөрийг хэт өндрөөр төлүүлж байна.олон улсын жишиг үнээс өндөр.дуртай цагтаа таслана.дуртай цагтаа үнээ нэмдэг дарга нар нь баяжаад ард олон ула туйлдаж байна.

зочин [66.181.161.69] 2019-03-02 15:30:06

tur zasag ard irgedee denduu daramtalj shulah yumaa. iim baihaar humuusiin amidral, amidrah orchin nohtsol oorchlogdoh yamarch undesgui. irged ni ch duugardaggui, martiin 8, valentin geed sogtuugaar belgiin taashaal avah geed tun zavgui. ajil deeree, gertee, gudamjind ch, mashin tereg, avtobus geed buh orchin, buh hugacaand zuvhun seksiin tuhai bodoostoi.

Зочин [202.126.89.68] 2019-03-02 14:47:22

Эрчим хүчийг шалгуулах хэрэгтэй арай л дэндүү шулж байгаа

Зочин [202.126.89.68] 2019-03-02 14:43:44

Тиим шүү тогний мөнгө арай л их гарч байгаа сар бүр 70,80 мянган төгрөгний зөрүүтэй гараад байгааг л ойлгохгүй юм.нүүрс түлэхгүй тень тависан нь буруудчих шиг боллоо. Цаанаас н албаар их гаргаж бодчихоод шөнийн тарифийг чинь тэглэсэн гэж хуурдаг юм болов уу

Зочин [211.36.147.246] 2019-03-02 13:59:56

Утаагүй больё гээд л худлаа попрох юм эрчим хүчнийхэн хэл ам хийгээд хэмжилт хийлгэсэн айл өрх албан газруудаа хорхойтой араандаа зууж байгаад төлбөрийг илүү бичдэг.ийм байхад яаж утаа арилах юм бэ. цахилгаан халаалттай айл өрхүзд зүгээр л түүхий нүүрсээ түл.эсвэл мхг шөхтг ажлаа хий эрчим хүчинд мэргэжлийн баг оруулж шалгалт хий

Зочин [202.9.43.154] 2019-03-02 12:15:28

Зөвхөн хэргэлсэн эрчим хүчнийхээ үнийг төлдөг болмоор байна.

Зочин [66.181.160.25] 2019-03-02 11:43:51

er ni thahilgaanii tarif zabraagui ynz buriin um nemsen baidag dandaa ard tumnee shuldag

Зочин [150.129.140.57] 2019-03-03 14:32:03

Mongol ulsad uilral bur indexjij une n nemegddeg gantsxan uilchilgee baidgiig ta nar medex uu. Ene bol zovxon bidnii xeregledeg tsaxilgaan erchim xuchnii une tarif jum. Bidnii orlogo tsalin xols ingej nemegdexgui baixad tsaxilgaanii tolbor uliral bur nemegdej baigaa n ard tumnee shulj baigaa shudarga bus yvdal jum . Uuniig erchim xuchnii zoxitsuulax gazar xemeex neg monopol gazar ymarch xyanaltguigeer unee nemdeg baiguullaga baidag.

Irgen [103.212.116.150] 2019-03-02 11:43:15

Аж ахуйн нэгжийн цахилгааны тарифыг 31 дахин үржүүлж авдаг . Нэг ийм луйвар байдаг.

Нэр [202.126.89.66] 2019-03-02 10:18:27

Бүтэхгүйн ээ

Алтан [66.181.189.58] 2019-03-02 10:03:18

Тиймээ. энэ талаар бид нэгдэж зѳвхѳн хэргэлсэнийхээ хэрээр тѳлдѳг зарчимыг бариулая Олон жил луйвардууллаа.

sod [112.72.11.120] 2019-03-02 10:01:31

sergeegdeh erchim huch gesen luivraa nen dariu zogsooh yostoi

Иргэн [203.91.115.44] 2019-03-02 10:00:06

Ганц хөгшин амьдардаг 2 өрөө байрны мөнгө сар болгон 30 мянга гарах юм!! Цахилгаан түгээх сүүлийн 2-3 жил алдагдалтай ажиллаж бна гэж дугарахаа больсон нь хардлага дагуулж бна!!!

ard tumen [202.126.89.196] 2019-03-02 07:47:10

gants AANegj ch bish , DPN-ezemshij bga ail urhuud hurtel iluu 300-400 myngiig tulj bga ene bol deerem !!!!!!!


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.