ТОЙМ: МАН хэрүүлтэй, гомдолтой, согтолттой Хотын, НИТХ-ын даргаа томилов

Т.Хулан / Улстөр

ЯЛСАН, ЯЛАГДСАН ХОЁРЫН БАЙР СОЛИГДОВ

Нийслэл гурван сар орчмын дараа буюу 2019.02.27-ны өдөр даргатай болов. Хотын даргыг сонгох эхний хуралдаанаар төлөөлөгчдийн олонхийн саналыг авч чадалгүй ялагдсан НИТХ-ын дарга С.Амарсайхан энэ удаа ялалт байгуулж Улаанбаатар хотын 33 дахь дарга болов.

Харин анхны хуралдаанд төлөөлөгчдийн олонхийн саналыг авч ялалт байгуулсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс дэмжлэг авч чадаагүй С.Мөнхчулуун таван хүний саналаар ялагдал хүлээж гомдолтой үлдлээ. Тодруулбал, Хотын даргыг сонгох НИТХ-ын хуралдаанд 45 төлөөлөгч санал өгснөөс 24 нь С.Амарсайханыг, 19 нь С.Мөнхчулууныг дэмжсэн байв.

С.Мөнхчулууныг батламжлалгүй 20 гаруй хоног хүлээлгэсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаа С.Амарсайханыг 24 цагийн дотор батламжлав. Ингэснээр С.Амарсайхан Хотын даргын тамгаа уржигдар буюу 2019.03.01-ний өдрийн орой ажил тарсны дараа гардан авч албан ёсоор ажлаа эхлүүлэв. С.Амарсайхан ажлаа авсан даруйдаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хариуцлагатай ажиллаж нийслэлийн өмнө тулгамдсан асуудлаас ажлаа эхэлнэ. Хариуцлагагүй хүмүүстэй хариуцлага тооцно. Хотын төлөвлөлтөд анхаарна” гэж ярьжээ.

Гэтэл түүнийг ярьснаасаа эсрэгээр ажиллаж хотын төлөвлөлтөд халдсан гэх шүүмжлэл бий. Тодруулбал, Туул голын бургасыг хядаж голын гольдрол дагуу барилга барьсан гэгддэг.

image

Дээрхээс гадна анхаарал татсан нэг үйл явдал нь Хотын даргыг сонгох хурлын процесс байв. Хотын даргыг сонгох хуралдаан товлосон цагаасаа хожимдож эхэлсэн бөгөөд санал тоолох тооллогын комиссоо баталж чадахгүйгээс гурван ч удаа хойшилсон. Хурлын дундуур АН-ын бүлгийн төлөөлөгч, туршлагатай парламентч Э.Бат-Үүл “Ерөнхий сайд У.Хүрэлсүх, С.Батболдыг Хотын даргаас чөлөөлсөн болон С.Мөнхчулууныг батламжлаагүй шалтгаанаа НИТХ ирж тайлбарлах ёстой. С.Мөнхчулууныг батламжлаагүй бичигтээ ямар нэгэн хуулийн үндэслэл бичээгүй байсан. Ерөнхий сайд дуртай үедээ Хотын даргыг чөлөөлж, томилдог буруу жишиг тогтож болохгүй. Энэ бол НИТХ-ын дархлааг сулруулах үйлдэл. Цааш, цаашдаа хортой. Ерөнхий сайд өөрт нь таалагдаагүй гэх үндэслэлээр Хотын даргаар тоглоод байж болохгүй. НИТХ бол бие даасан нутгийн өөрөө удирдах байгууллага” гэсэн горимын саналыг гаргасан.

Мөн АН-ын бүлгээс тооллогын комисст цөөнхийн төлөөллийг оруулах эсвэл нэгдүгээр сарын 16-ны өдрийн Хотын даргыг сонгох хуралдааны саналын хуудсыг тоолж, санал өгөх процесст хяналт тавьсан хуучин комиссоо ажиллуулах горимын санал гаргасан ч мөн л МАН олонхоороо хүч түрээд дэмжээгүй юм.

image

Хурлын үеэр Хотын даргад нэр дэвшигч С.Мөнхчулуун АН-ын бүлгийн саналыг дэмжээд хуучин тооллогын комисс шударга ажилласан учраас энэ удаад ч ажиллуулъя мөн хэвлэлийнхний хяналтан дор төлөөлөгчид саналаа өгье гэх саналыг гаргасан ч мөн дэмжээгүй. Угтаа бол С.Амарсайханы талынхан төлөөлөгчдийн гаргасан бүхий л горимын саналыг хүч түрэн унагаж байлаа. Хуралдаа суудаггүй НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ өдөр хуралдаа суусан нь олны анхаарлыг татав. Нийслэлчүүдийн ажил, амьдрал ярихаар хуралдаа суудаггүй байж албан тушаалын томилгоо гэхээр ирж тэр дундаа зүтгэсээр байгаад тооллогын комисст оров. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр төлөөлөгчдийг хэнд саналаа өгч байгааг өөрийн биеэр хянасан гэдэг. Өмнө нь С.Амарсайханд саналаа өгөөгүй таван хүнийг энэ удаа өгүүлэх ажлыг тэр гардан гүйцэтгэсэн гэсэн үг.

image

С.АМАРСАЙХАНЫ ЯЛАЛТЫГ ТЭМДЭГЛЭСЭН СОГТУУ ТӨЛӨӨЛӨГЧИД
НИТХ-ЫН ДАРГАА ТОМИЛОВ

НИТХ-ын XXII ээлжит хуралдаан 2019.02.28-ны өдөр болж, НИТХ-ын даргын албан тушаалаас С.Амарсайханыг чөлөөлж, Р.Дагвыг нөхөн сонголоо. НИТХ-ын даргад МАН-ын бүлгээс Р.Дагвыг нэр дэвшүүлсэн бол заалнаас НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа нэр дэвшсэн. Гэвч тэрбээр өөрийн хүсэлтээр нэрээ татсан юм. Ингэснээр НИТХ-ын даргад Р.Дагва ганцаараа нэр дэвшиж байгаа тул илээр санал хураалт явуулж, түүнийг сонгох эсэхийг шийдэх болов. Санал хураалтаар НИТХ-ын төлөөлөгчдийн 69.05 хувиар НИТХ-ын даргаар Р.Дагва сонгогдлоо. Харин Р.Дагвыг НИТХ-ын даргаар сонгосон хуралдааныг хууль зөрчсөн гэж НИТХ-ын АН-ын бүлэг үзээд шүүхэд хандахаар болсноо өчигдөр мэдэгдлээ.

image

НИТХ-ын АН-ын бүлгийн тэргүүлэгч Л.Нарантуяа “НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 09.00 цагт зарлагдсан ч эхлэлгүй удсан. Гэтэл МАН-ын бүлгийн дарга Р.Дагва 11.00 цагийн үед орж ирээд эхлүүлээгүй хуралдаанаас 15.00 цаг хүртэл завсарлага авсан. Эхлүүлээгүй хуралдаанаас завсарлага авч болохгүй. Ингээд нэр дэвшигчдийг эцсийн байдлаар баталж, шийдвэрээ гаргаад тооллогын комиссоо батлахаар маргалдах хооронд Ц.Байгалмаа төлөөлөгч нэрээ татсан. Саналын хуудаст нэрээ бичүүлснээс хойш нэр татахыг хуулиар хориглодог. Үүний дараа Р.Дагвыг НИТХ-ын даргад дэмжих эсэх санал, хураалтыг илээр явуулсан. Тиймээс манай бүлэг шүүхэд хандаж байна. Сүүлийн үед НИТХ МАН-ын шийдвэрийг дэмждэг хамжлага байгууллага болсон байна. МАН Удирдах зөвлөлийн шийдвэрээ НИТХ-ээр батлуулахаар улайрдаг болсон. Маш эмх, замбараагүй дарамт, шахалтанд хуралддаг боллоо” гэсэн юм.

Хамгийн ноцтой нь НИТХ-ын таван төлөөлөгч уг хуралдаанд согтуугаар оролцсон. Тэд С.Амарсайханы ялалтыг тэмдэглэж хоёр хоногийн өмнөөс архи уусан гэх мэдээлэл байгаа юм. Мөн согтуу төлөөлөгчид өөрийгөө өмгөөлж тайлбар хийж буй бичлэг ч үлджээ.

Тэдний согтуу байсныг НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг баталж " 4-5 төлөөлөгч согтуурсан байдалтай байсан нь үг яриа, нүүр царайнааас нь харагдаж байсан. Манай дотоод журам болон дэг дээр хурал дээр согтуугаар сууж болохгүй гэж заагаагүй. Цаашид дэгийн хуульд оруулж өгөх хэрэгтэй юм байна" гэсэн юм.

Зам, тээврийн яамны удирдах албан тушаалтнууд ажлын байрандаа архидан согтуурч биенийхээ аминд хүрсэн хэргийн дараа төрийн албан хаагчид ажлын байрандаа архидан согтуурахыг хатуу хориглосон шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргасан. Гэтэл нийслэлийн иргэдийг төрд төлөөлдөг албан тушаалтнууд ажлын байрандаа архидаж тэр бүү хэл согтуугаар хуралд оролцож буй нь төрийн албан хаагчдын ёс зүй аль түвшинд хүртэл доройтсоныг харуулсан үйлдэл боллоо. Сүүлийн үед НИТХ чадамжаа алдаж тэр хэрээр нэр хүнд нь унаж байна. Хурлын цагтаа эхлэх дэг журмыг зөрчихгүй байх, хүндэтгэлтэй хандах, ёс зүйтэй байх, ирцээ бүрдүүлэх гэх мэт дотоод дэг журам алдагджээ. Мөн НИТХ-ээр хэлэлцэх асуудлыг хороод нь огт хэлэлцэхээ больж, хурал дээр хэлэлцэх асуудлыг дуртай үед татаж авдаг болжээ .


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.197] 2019-03-04 02:38:21

Хотод ч МАНАН сарнилаа. ӨӨР БОЛНО

Зочин [66.181.160.66] 2019-03-03 13:45:41

Мөнхчулуун чинь ялалт байгуулсан биздээ. Ерөнхий сайд болон Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид шударга байя. Дагва, Амарсайхан хоёр хууль бусаар сонгогдоод байна. ИЧЭЭЧ. Шударга иргэд ШААРДАЖ БНА ШҮҮ. Бид НИЙСЛЭЛЭЭ боловсролтой, ажил хийх туршлага, чадамжтай хүнээр хийлгэмээр бна...

Зочин [103.26.193.190] 2019-03-03 10:43:15

гөлийж мэлчийсэн хулгайчуудыг мөд шоронд хатаана

Zochin [64.119.18.141] 2019-03-03 03:38:53

HOTIIN DARGA MUNHCHULUUN BILSON BOL ZVGEER BAILAA GEVCH AMARSAIHAN MAN-Iin HVCHEER ILT DARANGUILALAAR GARLAA ENE BOL DARANGUILAL

w [112.72.11.110] 2019-03-03 01:16:23

sbd -n hangai hotkhon gej mashini zogsoolgui togloomin talbaigui gants mod ch uguiaimaar zabaan 100 ailin hursnibohirdolig shingeesen aimaar gazrig bat-uul mungu ugaaj bariulsan odoo nemj barilga barih berengin erhig haagaach

Зочин [202.9.42.145] 2019-03-02 10:34:30

Одоо зүгээр яршиг ан ман гэж худлаа дүр эсгэж ялгарч суугаад яахав , МЭЛГЭРИЙН ФРАКЦ ГЭЭД НЭГМӨСӨН МАНАН НЬ НЭГДЭЭД СУУЧИХ , ЗА ОДОО ЭНЭ МЭДЭГДЭЛ ХИЙЖ БАЙГАА ГУРВАН НӨХРӨӨС АВАХУУЛААД АН-ын БҮХ ГИШҮҮД үүл тулга тунгалаг нар тэргүүлээд

Зочин [202.9.43.255] 2019-03-02 08:51:26

ИТХ гэж элэг авсан намын луйварчид цугладаг газар бна аа. Хурлаа хийж ёадахгүй тооллого хийж чадахгүй согтуу иргэдээ биш намаа төлөөлдөг ккк. Татан буулга

Зочин [202.9.42.145] 2019-03-02 08:23:51

МАНАН - ГИЙН АН ТАЛЫНХАН ХОТОД ЯЛАГДСАНДАА ХОРСОЖ БАТ-ҮҮЛ ОДОНТУНГАЛАГ НАР ТЭРГҮҮЛСЭН МЭЛГЭР МАФИЙН ГИШҮҮД ӨЧИГДӨР БООЖ ҮХЭХЭЭ ШАХАЖ АРГАА БАРАХДАА ХҮМҮҮСИЙГ СОГТУУ ГЭЖ ГҮТГЭВ. ӨӨРСДӨӨ САНДУЙН ӨРӨӨНД ГУТРАХДАА НАВС АРХИДСАН ГЭЖУГАА.

Зочин [202.9.43.167] 2019-03-02 07:23:50

MAN n AN aas 200 huvi dahin iluu bgan n ene shuu dee, AN ydag bile AN ysn bile bvv mart

Зочин [202.9.42.56] 2019-03-02 07:12:01

Яагаад ингэн ингэн улайрч дарга болох гээд бга юм бол. Яиар учир бна вэ. Ард иргэд нүдтэй чихтэй ухаантай гэдгийг харж чадахгүй харалган болсон болтой

зочин [139.5.219.229] 2019-03-02 05:37:09

Одоо өрөа тасалгааг нь шалга.я.Архи уусагн нөхдүүдэд хариуцлага тооц. ТООЦОХГҮЙ БОЛ БҮГД УУНАА. БИД Ч СОГТУУ ОЧЬЕ ЯДГИЙГ НЬ ХАРЬЯ

иргэн [202.179.26.12] 2019-03-02 05:32:09

МАН угаасаа цаашдаа Улс төрийн Үйл ажиллагаа явуулах ямарч чадамжгүй болсон Нам гэдгээ дээр дооргүй л Нотлоод л байгаа шүү дээ Ёстой Тархиндаа сумтай Нөхдүүд л дараагийн Сонгуульд МАН-д Сонголтоо өгөөд зогсож байх байх даа эсвэл Согтуу Дуракууд

Зочин [202.179.26.167] 2019-03-02 05:28:46

Хотын дарга согтолттой байсан юмуу? Тэгэж уншигдаж байна.

Зочин [202.126.89.3] 2019-03-02 05:22:33

Энэ МАН-ЫГ ДАХИЖ Л СОНГОХГҮЙ шүү

Иргэн [202.179.31.98] 2019-03-02 04:55:01

Хотын эрх мэдлииг энхболдын бүлэглэлээс салгах нь зөв Гэвч томилогдсон хүмүүс нь өөрчлөлт хииж шударга ажиллаасай

25 ЖИЛИЙН ДАРААХЬ ЯЛАЛТ [202.9.42.145] 2019-03-02 04:40:04

ХОТЫН МАФИЙГ ЯЛСНЫ БАЯРЫГ БҮХ НИЙТЭЭРЭЭ УУХ БАЙТУГАЙ ТЭМДЭГЛЭХ НЬ ЗӨВ ШҮҮ. ТОМ ХУВЬСГАЛ ШҮҮ , ТЭР УУЖ ТЭМДЭГЛЭСЭН ЭМОЦИ ИХТЭЙ МАН 5-6 ГИШҮҮДЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ АМЖИЛТ ХҮСЭЕ

NJ [66.181.161.71] 2019-03-02 03:50:52

Sogtuu tolgoi sogtuu uhaanaar uls orniig udirdana gj yu bhav.hoich uyedee zov ulger duurial uzuultsgee.ene deed luivarchdiin zalgamjlal.deeree suudlaa olohgui bol dooroo guidelee olohgui...heden jiliin omno Olimpod medali avsnii toloo S.BAYAR terguuten ard tumen zalgamj uyedee sogtuugiin ulger duurial bolj zuragtaar garsan bish u.ireeduiruugee gar buugaar buudval ireedui ih buugaar buudna gdg ug bii.Sogtuu Mongol Sogtuu uls tor bolj.setgetsed nolooldog Hujaa spirten arhiig horigloyo!!! Arhi manai ulamjlalt hereglee bish Hariin zuil.

Зочин [202.179.25.62] 2019-03-02 03:47:36

Бузар шодоргосуудын хэруул нь заавал ардуудын ухэл дагуулна туй туй

Ууртай иргэн [59.153.87.167] 2019-03-02 03:31:55

Бүгдээрээ бузрууд

ЗОЧИН [49.0.135.63] 2019-03-02 03:19:37

МАН Ы ЭНЭ ХОГИЙН ЛАЛАРУУДЫГ ИРЭХ СОНГУУЛИАР БҮРЭН ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

y [124.158.79.173] 2019-03-02 03:15:28

ЖИНХЭНЭ ЛАЛРУУД


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.