Нийгмийн даатгалын лавлагааг ОНЛАЙНААР авах боломжтой болжээ

М.Амаржаргал / Нийгэм

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг өмнө нь ТҮЦ машинаас үнэт цаасаар эсвэл зөвхөн Нийгмийн даатгалын ерөнхий газраас цаасан маягтаар авч иргэдэд ихээхэн хүндрэл үүсдэг байсан. Өнгөрсөн онд л гэхэд 1.9 сая удаагийн хандалтаар ажил олгогч болон даатгуулагч нар дээрх байдлаар лавлагаа авсан байна. Ингэж лавлагаа авахад хураамж төлөх, хүлээгдэл үүсэх зэргээс болж бүтэн өдрийнхөө ажлыг цалгардуулах тохиолдол ч бий.

Энэ оноос ажил олгогч, даатгуулагч нь НДЕГ-ын цахим хуудасны “Даатгуулагчид зориулсан вэб” хэсэгт нэвтрэн онлайнаар лавлагаагаа авах боломжтой болжээ. Уншигч танд интернэт болон хэвлэх төхөөрөмж байхад цаг хугацаа, орон зайг үл хамааран ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ гэсэн лавлагаагаа авч ашиглах боломжтой юм. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт нь тухайн байгууллага болон иргэний санхүүгийн чадамж, орлогыг илтгэх гол баримт болдог. Тиймээс арилжааны банк, элчин сайдын яам, хууль шүүхийн байгууллагаас ихэвчлэн ийм төрлийн лавлагааг шаарддаг. Нийгмийн даатгалын байгууллагаас дээрх байгууллагуудад албан бичгээр шинэчлэгдсэн лавлагааг хүчин төгөлдөрт тооцож хүлээн авах хүсэлт хүргүүлсэн ба лавлагааны бодит эсэхийг хянах програм хангамжаар хангасан гэдгийг албаны хүмүүс нь хэлсэн.

Уншигч та http://daatguulagch.ndaatgal.mn/ холбоосоор доорх боломжуудыг ашиглан нэвтэрч, лавлагаагаа аваарай.

  • Нийгмийн даатгал гар утасны аппликэйшнд нэвтрэх код
  • Иргэний тоон гарын үсэг (“Дан” систем)
  • Үүрэн телефоны операторын хэрэглэгч бол утасны дугаар болон регистрийн дугаар (“Дан” системийн нэг удаагийн нууц үг)

image

Зургийн тайлбар 1: Үйлчлүүлэгч та гар утсныхаа үйлдлийн системээс хамаарч APP STORE, PLAY STORE цэс рүү орж “Нийгмийн даатгал” нэрээр хайлт хийж аппликейшныг суулгана.

image

Зургийн тайлбар 2: “Нийгмийн даатгал” аппликейшны бүртгэлийг ашиглан NDAATGAL.MN сайтын даатгалуулагчдад зориулсан вэб хэсгээс шимтгэл төлөлтийн тодорхойлолтоо дурын хэвлэх төхөөрөмжөөр хаанаас ч, хэзээ ч хэвлэн ашиглах боломжтой.

image

-ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖЭЭ ХУВИЙН ДАНС РУУГАА ШУУД АВАХ БОЛОМЖТОЙ-

Албан журмын даатгуулагч жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ зөвхөн ажил олгогчоороо дамжуулан авдаг байсан. Харин одоо өөрөө хүсвэл ажил олгогчоороо дамжуулалгүй шууд өөрийн дансанд шилжүүлэн авах боломжтой болжээ. Нийгмийн даатгалын байгууллагаас жилд 60 мянга гаруй даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авдаг бөгөөд тэдний хувьд тэтгэмжийн мөнгөө илүү шуурхай авах нөхцөл бүрдэж байгаа аж.

image

-АРХИВЫН ЛАВЛАГААГАА АВАХ ГЭЖ АЙМАГ, ДҮҮРЭГ ХООРОНД ЯВАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЖЭЭ-

“Танд ойрхон, найрсаг үйлчилгээний жил”-ийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагч, ажил олгогчдод өөрийн архиваас олгох лавлагааны үйлчилгээндээ шинэчлэл хийж шуурхай болгосон байна.

Өмнө нь иргэд ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ТОГТООЛГОХ, ТӨЛБӨР ЗАРДАЛ АВАХДАА аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс хооронд архивын бүрдүүлэлтээ өөрсдөө хөөцөлдөж, цаасан лавлагаа авдаг байсан. Харин одоо иргэний өмнөөс хэлтсүүд хоорондоо цахимаар солилцож, таны ажлыг хөнгөвчилж, цаг, мөнгийг хэмнэж эхэлсэн таатай мэдээг дуулгаж байгаадаа баяртай байна.


Сэтгэгдэл

зочин [183.177.100.10] 2019-03-04 04:28:02

нийгмийн даатгалын санг олон улсын жишигээр байгуулж цомхон болгох,аймаг нийслэл,дүүрэгт 2 давхар том барилгууд бүхий олон ажилтантай нүсэр бүтцээс яаралтай татгалзаачээ

Zochin [139.5.219.22] 2019-03-03 06:11:59

Энэ худалаа ажиллахгүй алдаа заадаг сайт.

Оюун [103.10.21.70] 2019-03-02 04:34:30

Тэтгэвэр тогтоосон байдлаа дахин шалгуулмаар байна.Хаана хандах вэ?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.