Сонгинохайрхан дүүргийн 18,19, 23, 27, 29 дүгээр хорооны иргэд спортын 8 төрлөөр өрсөлдөж авхаалж самбаагаа сорилоо

Aдмин / Нийгэм

Тус тэмцээнд ”Сонгинохайрхан дүүргийн 18, 19, 23, 27, 29 дүгээр хорооны 400 гаруй иргэд 14 багц медалийн төлөө спортын найман төрлөөр өрсөлдлөө. Сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, даам, теннис, дартс, е-спорт, олс таталтын төрлүүдээр явагдсан “Эв нэгдэл” спортын наадамд багийн нэгдсэн дүнгээр Б.Лхагвадорж ахлагчтай 19 дүгээр хорооны баг тамирчид 58 оноогоор шалгарч Шилжин явах цомын эзэн болсон байна. Тэмцээнд оролцсон 400 гаруй иргэдийн хамгийн ахмад тамирчин нь 92 настай буурай байсан бол хамгийн залуу тамирчин нь 18 настай спортын мастер байлаа. Иргэдийн зүгээс “Эв нэгдэл” спортын наадамд оролцож байгаадаа сэтгэл хангалуун байгаа илэрхийлж байлаа.

Мөн УИХ-ын гишүүн Н.Учралын зүгээс өөрийн тойргийн иргэдийн дунд спорт өдөрлөгүүдийг тогтмол зохион байгуулдаг төдийгүй иргэдийн эрүүл мэндэд анхаарч эрүүл мэндийн үзлэг, ахмадын дуулан бүжиглэх өдөр гэх мэт үйл ажиллагаа тогтмол зохион байгуулдаг байна.

УИХ-ын гишүүн Н.Учралын ажлын алба


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.