“Төгс билэг” бага сургуулийг торгожээ

Б.Гэрэлмаа / Нийгэм

Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс төрийн бус өмчийн “Төгс билиг” бага сургуулийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар тус сургууль сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцон, хугацаатай үүрэг өгсөн байна.

Мөн иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу тус дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Rich five” зоогийн газарт хүнсний чанар, стандартын хяналт шалгалт хийв. Шалгалтаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм журам, стандарт мөрдөөгүй, үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадал мөрдүүлээгүй зэрэг зөрчил илэрч, илэрсэн зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгуулав.


Сэтгэгдэл

Баянгол хяналт хэлтэс [194.228.76.162] 2019-03-04 11:09:16

Хэлтэс та бага сургууль гэв. Хаягт дунд сургууль гэв. Ийм зөрчи илэрсэн тул таныг торгох болно.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.