УУРХАЙН ОСОЛ ФОТО: Ослын газраас хоёр иргэний цогцосыг гаргасан ч хоёр иргэнийг 200 гаруй хүн эрэн хайж байна

У.Уранцэцэг / Орон нутаг
  • 2019-03-06 05:41:31
  • 2019-03-06 05:41:31

    ОБЕГ: Осолдсон гурав дахь иргэний цогцсыг гаргалаа

    photo

    Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

    Аврагчид 03 дугаар сарын 01-нй өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг 03 дугаар сарын 03-ны өдрийн 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол өнөөдөр 12:55 цагт дахин нэг иргэний цогцсыг гарган авчээ.

  • 2019-03-05 01:09:22
  • 2019-03-05 01:09:22

    УУРХАЙН ОСОЛ ФОТО: Ослын газраас хоёр иргэний цогцосыг гаргасан ч хоёр иргэнийг 200 гаруй хүн эрэн хайж байна

    photo

    -ХӨРС ДАХИН НУРЖ ХҮНИЙ АМЬ ЭРСДЭЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА ГЭВ-

    Төв аймгийн Заамар суманд байрлах "Эко Алтан Заамар" компанийн уурхайн талбайд хөрсөнд цөмрөлт үүсч, осол гарснаас хойш эрэн хайх ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж байна. Одоогийн байдлаар ослын улмаас дөрвөн иргэн нас барсан билээ. Харин үргэлжлүүлэн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа явагдсаар байна.

    Ослын голомт дээр ажиллаж буй ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаярын хэлснээр дахин хөрс нурж, олон хүний амь эрсдэж болзошгүй байгаа тухай хэвлэл мэдээллийнхэнд хэлсэн.

    Өнөөдрийн байдлаар эрэн хайх ажиллагаа маш хүнд нөхцөлд үргэлжилж байгаа бөгөөд уурхайн карьер дахин нурах эрсдэлтэйг Мэргэжлийн хяналтынхан ч анхааруулж эхэлжээ. Аврагчид таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, хоёр иргэний цогцсыг гаргаад байгаа билээ. Онцгой байдлын аврагчид нурангид дарагдсан хоёр техник рүү хүрч очих замыг тавьж дуусгасан бөгөөд ундарсан усыг соруулж зайлуулах ажил хийгдэж байгаа ч ундарга нь татрахгүй, аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилсээр байгаа.

    image

    Уурхайн ослын голомтод ажиллаж буй аврах ажиллагааны баг өнөөдөр лаг шавраа холдуулан, эксковатор орчимд осолдсон гэх хоёр иргэнийг олохоор ажиллаж байна. Эрэн хайх ажлын хэсгийнхэн ус болон лаг шаврыг зөөх хүнд даацийн машин байнга явуулах боломжгүй байгаа бөгөөд хананаас гойжих уснаас хамгаалах 50-60 метр далан барьжээ. Аврагчдын барагцаагаар ослын газарт нэг мерт орчим ус тогтсон гэх бөгөөд усны доор хоёр метр лаг шавар бөөгнөрчээ. Бөөгнөрсөн лаг шаварны дээр хананаас ус нэмж урссаар байгаа талаар албанаас удаа дараа мэдээлж байна. Тэд энэхүү их хэмжээний усыг насосоор соруулж авахын тулд 12 метр урттай зургаан хоолойг байршуулжээ.

    Ослын газарт нийт 200 гаруй алба хаагчид тасралтгүй үүрэг гүйцэтгэсээр байна. Тэнд МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, Шүүх шинжилгээний ажилчид, Эко-Алтан Заамар компанийн 130 гаруй ажилчид байгаа аж.

    Харин ослын мөрөөр очсон Мэргэжлийн хяналтынхан, Онцгой байдлынхан нар Усан сангаа буруу байршуулсанаас үүдэн нуралт болсон хэмээн дүгнээд буй. 80 метр ухсан хананы цаана арав хүрэхгүй метр усан сан нээж газар дахин ухсан. Иймээс карьер хиймэл нуур хоёрын дундах шороо доогуураа идэж явсаар гулгалт үүсч улмаар нуралт болсон хэмээгээд буй. Урьдчилсан байдлаар компанийн буруутай үйл ажиллагааны улмаас 25 мянган метр куб шороо нурсан хэмээн үзээд байна.

    image

    -ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДЭХГҮЙ НӨХЦЛИЙГ ХАНГАТАЛ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖ БАЙНА-

    ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:

    -“Эко-Алтан Заамар” гэх компани энэ уурхайд дөрвөн хайгуулын лиценз эзэмшдэг. Заамар суманд хоёр, Булаг аймгийн Бүрхангай суманд хоёр лиценз эзэмшдэг. Өмнө жил буюу 2018 оны шалгалтаар байгаль орчныг хохироосон гээд хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Хяналт шалгалт явагдаж дууссаны дараа хайгуулаа эхлүүлсэн байсан. Энэхүү карьерийг хүн ажиллах бүрэн боломжоор хангатал энэ компанийн үйл ажиллагаа бүрэн зогсож байна. Дээрх компани 2016 оноос үйл ажиллагаагаа явуулаад зогсоогоод дахин 2018 оны намраас хайгуул хийж эхэлсэн байсан. Аврагчид маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа учраас байгууллагын ажилчдыг эрэн хайх ажиллагаанд дайчлан ажиллаж байна. Осол болсон учраас дүн үнэлгээ хийж байгаад дахин үйл ажиллагаа явуулах эсэхийг мэргэжлийн байгууллагууд шийднэ гэв.

    ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

  • 2019-03-01 07:08:33
  • 2019-03-01 07:08:33

    УУРХАЙН ОСОЛ: Аврах баг тасралтгүй ажиллаж байгаа ч үр дүнд хүрээгүй байна

    photo

    -НУРАНГИНД ДАРАГДСАН ДӨРВӨН ИРГЭНИЙ СУРАГ ГАРААГҮЙ БАЙНА-

    Хоёрдугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагт Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Баянголын-Амны “Ууцар” гэдэг газар “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмал олборлолтын 100 метр өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд нуралт болж зургаан хүн, хоёр трактор шороонд дарагдсан.

    Уурхайн ажилчид Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат иргэн Б /34 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Н /28 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд 16:05 цагт гаргасан аж.

    Одоогийн байдлаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат иргэн 53 настай эрэгтэй Г, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат эрэгтэй, 38 настай П, Булган аймгийн Хангал сумын харьяат эрэгтэй, 31 настай О, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат эрэгтэй, 31 настай Б, нарын дөрвөн хүн, нэг бульдозер, нэг экскаватор машин нурангинд дарагдсан байдалтай байна.

    Эрэн хайх аврах ажиллагааг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний Аврах бригадын 20 алба хаагч зохион байгуулж байна. Харин хойд бүсийн төв, Орхон аймгийн Онцгой байдлын алба болон Үндэсний аврах ангиудаас аврагч нар хүч нэмэгдэж, нийт 30 алба хаагч эрэн хайх аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Хэдийгээр аврах баг тасралтгүй ажиллаж байгаа ч одоогоор үр дүнд хүрээгүй байна.

    Учир нь уурхайн нурангин доороос усны ундарга илэрсэн, ус урсаж гарч ирж байгаатай холбоотойгоор аврах ажиллагаа хүнд нөхцөлд явагдаж байгааг аж. Мөн уурхайн карьерт усны ундрага ихтэй байгаа тул аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилж байна.

    image

    image

  • 2019-02-28 13:16:03
  • 2019-02-28 13:16:03

    Уурхайн осол Заамар суманд 4.6 магнитуудын газар хөдөлсөн явдалтай холбоотой гэв

    photo

    Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Эко Алтан Заамар ХХК-ийн уурхайд осол гарсан гэх мэдээллийн мөрөөр тус компанийнхантай холбогдон албан ёсны тодруулга авлаа. Албан эх сурвалжийн мэдээлж байгаагаар өнөөдөр 17 цагийн үед тус уурхайд хөрсний нуранги үүссэн бөгөөд уг нурангид нийт 6 ажилтан өртсөнөөс аврах ажлыг шуурхай зохион байгуулж эхний ээлжинд 2 ажилтныг аварч тус сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэнээр биеийн байдал хэвийн байна гэж байна.

    19 цагийн үед Улаанбаатар хотоос Үндэсний аврах ангиас 12, Уул уурхайн аврах албанаас 8 нийт 20 аврагчийг 2 нисдэг тэргээр тус уурхай дээр ажиллахуулахаар аваачаад байна. Мөн уурхайн 1 ш экскаватор, 1ш бульдозер тус хөрсний нурангид дарагдаад байгаа бөгөөд одоогоор дарагдаад байгаа ажилчид тус техникүүдийн кабинд байгаа операторууд юм байна.

    Энэ осол нь

    Урьд шөнө Төв аймгийн Заамар сумын нутаг, Хайлааст багийн орчимд 23:00 цагийн үед 4.6 магнитуудын хүчтэй газар хөдөлсөн явдалтай холбоотой бөгөөд энэ газар хөдлөлт нь хөрс нурах, гулсалт үүсэх нөхцлийг бүрдүүлсэн гэж албаны эх сурвалж мэдэгдэж байна.

    Мөн тус уурхайн зэргэлдээх ажиллаж эхлээгүй хоёр ч уурхайд ийм нуранги үүсээд байгаа юм байна.

  • 2019-02-28 12:07:33
  • 2019-02-28 12:07:33

    Төв аймгийн Заамар суманд гарсан ослоос ДӨРВӨН иргэнийг аврахаар ажиллаж байна

    photo

    Өнөөдөр 17 цагийн үед Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан заамар” компанийн уурхайд хөрсний цөмрөлт болж 7 машин тодорхой метрийн гүнд дарагдсан байна. Ослын улмаас зургаан иргэн дарагдаж, тэднээс хоёр иргэнийг эсэн мэнд гаргаж аваад байгаа бол одоо дөрвөн иргэнийг аврахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байна.

    Харин яг одоо ЦЕГ, ОБЕГ-ын албан хаагчдын бүрэлдэхүүнтэй баг осол болсон газар руу явж байгаа талаар бидэнд эх сурвалж мэдээллээ.

    Бид үйл явдлыг эргэн мэдээллэх болно.

Сэтгэгдэл

ббии [202.72.240.4] 2019-03-06 14:31:41

200 -аад хүн ажиллаж байгаа гэсэн одоо энэ ажиллаж байгаа 200 хүн чинь нэмж дарагдаж магадгүй газар байна.

Шинэ мэдээ тавиачээ [202.131.228.118] 2019-03-06 04:23:11

Одоо болтол олдоогүй юу?

Зочин [66.181.185.254] 2019-03-05 14:27:05

Энэ аймшгийн осол ХАБЭА-н ажилтны буруугаас болоогүй байна. Уулын ажлын технологи хэт эгц босоо хана үүсгэж олборлох ажлыг явуулсантай л холбоотой. Илт харагдаж бна.

ЗОЧИН [103.57.93.26] 2019-03-05 13:51:01

ГАЗАР ХӨДЛӨЛТ, БАЙГАЛИЙН ГАМШИГ, ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС БОЛЖ НУРАЛТ ҮҮССЭН ГЭЖ УУРХАЙНХАН,ОБЕГ ҮЗЭЖ БУЙ ЮМ БНА,ЭНЭ БОЛ ЭНДҮҮРЭЛ, УУРХАЙН УДИРДЛАГА УЛАЙРСАН ШУНАЛААСАА БОЛООД,ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, АЮУЛГҮЙН ТЕХНИК,УУЛЫН АЖЛЫН ТЕХНОЛОГИ,ГОРИМ ЗӨРЧИЖ ХАНАНЫ НАЛУУГ ТАВИУ ХИЙГЭЭГҮЙ, ИЙМ ӨНДӨРТ ДОР ХАЯЖ 1-2 ш, 4-5м ӨРГӨН ТЭВСЭГ ГАРГАЖ ӨГӨХ ЁСТОЙ БАЙСНЫГ ЗАРДАЛ МӨНГӨ ХЭМНЭХ ҮҮДНЭЭС ХИЙГЭЭГҮЙ,ОГЦОМ ЭГЦ ӨНДӨР ХАНА ГАРГАСАН НЬ НУРАЛТ ҮҮСЭХ ГОЛ ШАЛТГААН БОЛСОН,ЭНЭ НЬ ЗУРАГНУУДААС ИЛТ ХАРАГДАЖ БНА,ҮҮНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ,УУРХАЙН УДИРДЛАГУУДАД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ,ЭНЭ БОЛ БАЙГАЛИЙН ГАМШИГ, ГАЗАР ХӨДЛӨЛТ, ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ БИШ ШҮҮ.

Зочин [103.80.210.10] 2019-03-06 04:53:17

ЭНЭ ХҮН СОГТУУ ЮУМУУ ЭСВЭЛ ЮУМ УНШИЖ ЧАДДАГГҮЙ ЮУМ БАЙХДАА

Like [202.131.225.197] 2019-03-06 01:59:16

Like you comment

Зочин [202.126.89.79] 2019-03-05 11:32:52

Уурхйн дарга уулыг мастер ХАБ бүгдийг нь хорь .ийм аюултай байхад хүн оруулж байдаг.

Зочин [122.201.24.128] 2019-03-05 10:37:33

Савдаг хилэгнэнэ гэдэг ер нь ортой үг шүү дээ. Алтыг настайчууд газрын гагнаас нь байгаа юм л гэдэг байсан санагдах юм. Хилэгнэсэн савдаг нь жинхэнэ эзнийг нь л дайрдаг байвал зүгээр нүдээ олсон ажил болмоор доо.

Зочин [122.201.24.128] 2019-03-05 10:31:03

Уул уурхайн мэдлэггүй шуналтангуудаас болж амь зуух гэсэн залуус алтан амиараа хохирсоор байх уу? Тийм ойрхон усан сан байгуулсан хирнээ, газрын чичирхийлэл мэдрэгдсэн байхад хэд хоног харж болоогүй юм байх даа. Шуналын дэлэнгүүд ялаа авах хэрэгтэй. Ёстой ялын дээд хэмжээ өгвөл таарна.... 4-н айлын амьдрал сүйрлээ шүү дээ. Илүү олон ч байж болно. Аав ээжээ асардаг дэмждэг л байж таарна даа

н [202.9.42.22] 2019-03-05 10:30:29

савдаг хилэгнэж дээ.

irgen [202.179.27.51] 2019-03-05 09:43:02

Hunii ami nas hutganii iren deer l haragdaj bna daa,mash ayultai haragdaj bna.boliulaachee

zochin [66.181.178.186] 2019-03-05 09:40:05

Dorgiltiin nuluu yah argagui mun

zochin [66.181.178.186] 2019-03-05 09:37:24

Gazar hudlultiin shuud nuluu sh dee. 20km gdg bol barag golomt shahuu oir bn. Dundgovid hudluhud Ulaahbaatart medegddeg sh dee. Yalt ch ugui baigaliin davagdashgui huchih zuild hamaarna.

зочин [103.10.21.77] 2019-03-05 08:30:17

аврагчдын амь насыг хамгаалж түр зогсоовол яасан юм бэ

Зочин [66.181.160.92] 2019-03-05 07:39:38

Уурхайн дарга нар ажилаа мэдэхгүй байгаа учир.ийм осол гарч байгаа урхайн дарга Ганбаатар ажилчидаа ёс зүйгүү хайрцдаг хараадаг цүхдэгзалуу ажилчид зодог ийм л арчаагүй новш энэ муугаас болж ийм осол гарлаа

zochin [112.72.11.111] 2019-03-05 07:33:36

Uurhain ezen bayn Bazaraa alt uhaj bayjchihaad uhsan nuhendee hun bulshlah tuluvluguutei baij dee.

Зочин [202.126.89.148] 2019-03-05 07:24:14

Харамсалтай б.а Уурхайчид олноороо осолд өртөж амь насаа алдсан тохиолдол улам ихсэх боллоо налайхад гэхэд л сүүлийн 2 .3 сарын дотор 10 гаруй уурхайчид амь насаа алдсан б.а улсын хэмжээнд сүүлийн 3 жилд 30 гариу уурхайчид амь насаа алдаж олон зуун уурхайчид бие эрхтэнээрээ хохирсон тухай тоо баримт ярьдаг болж хариуцсан сайд та юу бодож б.а

Зочин [202.21.106.139] 2019-03-05 05:58:46

archaagui har lalaruud ve .2 hunii huur olj chadahgui bol odoo yaaya gehev

Зочин [202.9.43.91] 2019-03-06 05:15:38

чи очоод гаргаад өгчих чамд хүссэн мөнгийг чинь өгье

Нэргүй [124.158.90.47] 2019-03-05 05:54:41

2 ыг 200 болгох гээд үзээд байна уу.

Зочин [103.57.92.64] 2019-03-05 05:06:49

Энэ сол нэг төрлийн усан цахилгаан станцын далан сэтрэх осолтой яг адилхан байна. Хэдхэн сарын өмнө тайланд, бразилд усан цахилгаан станцын далан сэтэрч олон хүн нас барсан.

Иргэн [202.179.24.217] 2019-03-05 04:35:17

Мөнгөл олж байвал хүний амь хамаагүй гэж үздэг алтны уурхайханд том сургамж болжээ

иргэн [202.179.27.127] 2019-03-05 04:09:53

наад уурхай чинь угаасаа л алт авах шуналаасаа л болж эрсдэл үүсгэсэн байна тийм өндөр хана мөргөцөгтэй байж нуурандаа плёнк нтр дэвсэж усаа газар шингээхгүй барьж байхгүй нэвтчээд л эргээ нураасан л юм бна даа,хэдэн жилийн өмнө Заамар Баянголд Редвүлкан гээд хувийн компани ах дүү 2 нинжа аргаар ингэж ухаж байгаад эрэг нь нураад осол багатай өнгөрч л байсан,мэргэжлийн хяналтынхан мөнгөөр амаа таглуулснаас л ийм явдал гарч байгаа шдээ

иргэн [66.181.160.107] 2019-03-05 04:07:34

энд гарч буй зардалыг эко заамараас бүрэн гаргуулж иргэд улсыг хохиролыг гаргуулж уг газарыг бүрэн хааж аюулгүй болгож нөхөн сэргээлгэх хэрэгтэй

Зураг дэндүү олныг тавьжээ. [202.131.228.118] 2019-03-05 03:52:59

Юун олон зураг тавьсан юм бэ? Үйлдвэрлэлийн бүтээл, ололт амжилтыг хөөрөн бахархаж сурталчлаагүй биздээ. Гашуудлын үед 2-3 зураг тавихад л хангалттай шүү дээ.

Хүн ёсыг үл хайхарсан байнадөө [202.131.228.118] 2019-03-05 02:47:23

Хөдөлмөр хамгааллын дүрмүүд, Уурхайн ажиллагааны дүрмүүд зөрчигдсөн байгаадөө. Хараад л ойлгомжтой. Тэгэхлээр уурхайн эзэд буюу удирдлагууд Хүн ёсыг уландаа гишгэж, алт гэдэг эрдэнэсийн төлөө улайран явждээ, ухаждээ.

Зочин [66.181.185.238] 2019-03-05 02:13:40

Манайх ч дайн дажинтай байгаа улсаас ч дор болжээ. Өдөр бүр л хүмүүсийн амь эрсэдсэн, амиа хорлосон мэдээ цувчих юм. Яана даа

Зочин [103.10.22.49] 2019-03-05 02:05:59

Харамсалтай хэрэг болжээ.Энэ зураглаач дандаа суусан кармаандаа гараа хийгээд зогсож буй хүмүүсийн л зургыг авах юм даа.Наана чинь асар их ажил өрнөж байгаа шүү дээ

иргэн [103.206.195.163] 2019-03-05 01:55:42

ОХУ-аас юмуу Хятадаас тусламж авбал яасийм бэ, хил залгаа улсууд хамтарана гээд байдаг биз дээ. ер нь удирдаж байгаа хүмүүс нь яг аврахын мэргэжлийн хүмүүс биш, ОБЕГ-ын дарга албан тушаалтйа хүмүүс л биз дээ. Ийм ажилд яг мэргэжил, технололги л чухал ш дээ. Хар ухаанаар үзээд байвал хэцүү дээ...

Зочин [59.153.87.29] 2019-03-05 01:50:02

ОБГ-ын аврагч нарт илүү хангамж, хангалттай цалин хөлс өгч баймаар юм. Нохойд барьдаг мод шиг аль эрсдэлтэй, хүнд хэцүү юмны түрүүнд ар гэр үр хүүхдээ орхиод явж байдаг. Өглөө гэрээсээ ажилдаа гараад явхад орой ирнэ гэсэн баталгаа байхгүй. Улсаас байр орон сууцыг нь ч гэсэн шийдээд өгчхөд юу нь болохгүй байхав.


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.