“Нарантуул”-ын наймаачид гялгар уутнаас татгалзаагүй, үнэгүй тараасан хэвээр л байна

М.Амаржаргал / Нийгэм

-ГЯЛГАР УУТЫГ ОРЛОХ ЦААСАН УУТ БАЙВАЛ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИН ХУДАЛДАЖ АВАХАД БЭЛЭН БАЙНА-

Бидний өдөр тутмын  салшгүй хэрэглээний тоонд шар, улаан, цэнхэр гээд түмэн янзын өнгөтэй гялгар уут “эрхэм” хүндтэй байр суурийг хэдийн эзэлсэн. Ширүүхэн хүрчихэд л цоорч урагдчихмаар нимгэхэн гялгар уут хөрсөнд 50-400 жил хадгалагдан байгаль орчныг чадах чинээгээрээ бохирдуулж байдаг. Байгальд хөнөөлгүй болох хугацаа нь 1000 жил. Бодоод үз дээ. Эрдэмтдийн судалснаар 12-хон минутын турш л  ашиглагддаг гялгар уут бидний эрүүл мэндэд ямар их хөнөөл дагуулдаг болохыг тоочоод баршгүй. Тиймээс ч Монгол Улсын засгийн газраас 189 дүгээр тогтоол гаргаж 2019 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн байгальд хамгийн их хор хөнөөлтэй гэгдэх нийлэг уутнаас татгалзах хууль хэрэгжиж эхэлсэн.

Улс орон даяараа уг хуулийг мөрдөж эхлээд тав хонож буй эдгээр өдрүүдэд үйлчлүүлэгч нартаа үнэгүй тороор үйлчилдэг байсан хүнсний дэлгүүрүүд хаалган дээрээ “Давуун тор эко хэрэглээ” гэсэн бичиг нааж гялгар уутнаас татгалзаж эхлээд байна. Гэвч харамсалтай хамгийн олон хүн үйлчлүүлдэг хөл хөдөлгөөн ихтэй “Нарантуул” худалдааны төвийн худалдагч нар гялгар торыг баруун солгойгүй цацсан хэвээрээ л байна. Бид өчигдөр 15:00 цагийн үед тус худалдааны төвийн баруун хаалгаар ороход л цэнхэр өнгийн гялгар тор барьчихсан иргэд нааш цаашаа холхилдон алхах нь олонтоо тааралдав.

Хамгийн эхэнд гутлын тасгаар ороход наймаачид улаан судалтай, цэнхэр судалтай, цэнхэр өнгийн гялгар уутыг гарт ойрхон газраа өлгөж шинээр гутал авсан үйлчлүүлэгч нартаа “Май ийш нь хийчих” гээд өгч байх дүр зураг алхам тутам тааралдана. Эсвэл үйлчлүүлэгч нар нь “Уутанд хийгээд өгчих” гэж наймаачдад тушаана.

Бид наймаачдаас нийлэг уутыг  яагаад хэрэглээнээсээ хасахгүй байгааг асуухад “Монголчууд эрт үеэс саалиа бэлдэхээр саваа бэлд гэж ярьдаг байсан. Гэвч төр засгийн удирдлагууд гялгар уутыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээгүй байж ингэж хорьж цагдаад байгааг ойлгохгүй байна. Бид үйлчлүүлэгч нартаа үнэгүй гялгар уут өгөөд муу зан сургачихсан. Гялгар уутыг орлохоор хямдхан цаасан уут байвал үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд бэлэн байна. Ийм бүтээгдэхүүн зах зээлд гартал Нарантуулын наймаачид гялгар уутыг хэрэглэсээр байх болно” гэв.

Биднийг ийнхүү ярилцаж байх зуур наймаачид тал талаасаа цуглан нэгнийхээ үзэл бодлыг дэмжиж “Цаасан уутаа хямдхан үйлдвэрлэж байж л иргэд гялгар уутнаас татгалзана. Иргэд ч гэсэн захаар явахдаа үүргээ ухамсарлаж даавуун тортой явдаг болмоор байна. Зарим нь биднээс алба юм шиг гялгар тор нэхэж байна” гэх зүйлсийг ярьж байв.

image

-“НАРАНТУУЛ” ЗАХЫН НЭГ НАЙМААЧИН ӨДӨР 4-5 ШИРХЭГ ГЯЛГАР УУТЫГ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ НАРТАА ҮНЭГҮЙ ӨГДӨГ-

Даавуун тор оёж гар дээрээс борлуулдаг эмэгтэйчүүдтэй уулзахад “Гялгар уутны хэрэглээг хориглосон хуулийн заалт хэрэгжихээр даавуун тор их гүйлгээтэй байх болов уу гэж бодож байсан. Гэвч одоогоор мэдэгдсэн юм алга. Нэг хүн өдөрт 2-3 ширхэг даавуун тор л зарж байна.  Зурагт үзэж байхад 100 төгрөгийн гялгар уут зарж болохгүй гэж байна лээ. Бид ч гэсэн хуулиа дээдлээд ийм тор зарахгүй зөвхөн өөрсдийн гараар оёсон даавуун тороо л зарж борлуулж байна” гэв.

Гялгар уутны хэрэглээний талаар хэвлэлийн байгууллага сурвалжлага хийж байна гэдгийг мэдсэн наймаачид бие биедээ ам дамжуулан ярьж зарим нь боодолтой гялгар уутаа хувцсан доогуураа нууж харагдав. Үйлчлүүлэгч нь гялгар уут асуухад “Байхгүй ээ, хүмүүс зураг дараад яваад байна” гэх нь чихний хажуугаар сонсогдоно. Хүүхдийн хувцас зарж буй нэгэн эмэгтэй дээр очин “Цаасан уут хэрэглэж эхэлбэл таны зарж буй барааны үнэ нэмэгдэх үү” гэж асуутал “Би 50 ширхэгтэй улаан судалтай гялгар торыг 2000 төгрөгөөр авдаг. Цэнхэр судалтайг нь 1500 төгрөгөөр авч надаар үйлчлүүлсэн хүмүүст үнэгүй өгдөг. Хятадад үйлдвэрлэсэн цаасан уутыг бөөнөөр нь худалдаж аваад хүмүүст үнэгүй өгнө гэвэл эдийн засгийн хувьд алдагдалтай. Тиймээс зарж буй бараандаа цаасан уут худалдаж авсан мөнгөө шингээхээс өөр арга байхгүй. Би өдөрт ойролцоогоор 4-5 ширхэг гялгар уутыг хүмүүст үнэгүй өгдөг. Баяр ёслолын үеэр 10 гараад явчихдаг” гэв. Тэгэхээр “Нарантуул” захын наймаачдын баруун солгойгүй үнэгүй тарааж буй гялгар уутны хэрэглээг зайлшгүй таслан зогсоох нь зүйтэй санагдаж байв.

image

image

image

image

image


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.197] 2019-03-08 11:15:30

sd

Зочин [202.131.225.197] 2019-03-08 11:15:14

sd

Зочин [202.131.225.197] 2019-03-08 11:15:08

sda

Зочин [202.131.225.197] 2019-03-08 11:14:59

sda

Зочин [202.131.225.197] 2019-03-08 11:14:13

oo sda

Зочин [202.131.225.197] 2019-03-08 10:40:40

yana ve kk

Гялгар уутыг хорьж дийлсэнгүй, чааваасдаа. [202.131.228.118] 2019-03-06 04:08:47

Хорио 3-р сарын 1-нээс эхэлсэн, одоо 3-р сарын 6 боллоо. Энэ хугацаанд уутыг хорьж чадахгүй л байгаа биздээ. "Монголын хууль 3 хоног" гэдэг ч үнэн юмдаа. Кх-кх-кх!

zochin [182.160.1.171] 2019-03-06 00:17:06

Бид хогоо юунд хийж хаях юм. Гялгар уутны ихэнх нь хогны уут байгаа .Хогны цаасан уут хаана байна . авая.Асуудлыг ганцхан талаас нь хараад байх юм. Нэг удаагийн аяга, хоолны сав хүртэл гялгар уутны төрөлд орно биз дээТЭГЭЭД ТООЧООД БАЙВАЛ уут тор , хогны уут, нэг удаагийн улавч гээд л явж өгнө дөө

Аманбол [122.201.31.139] 2019-03-05 08:30:12

Тэгээд яах ёстой?

Зочин [202.55.191.130] 2019-03-05 07:53:15

монголын хууль гурав хоног гэдэгт мөрийцсөн ч алдахгүй ххэ

Зочин [64.119.22.232] 2019-03-05 05:14:10

торгооч

Зочин [202.179.26.110] 2019-03-05 04:42:43

МОНГОЛЫН ХУУЛЬ ГУРАВ ХОНОГ ГЭДЭГ ТӨГС ТӨГӨЛДӨР ХУУЛЬ БИЙ. ГЯЛГАР УУТ ХЭРЭГТЭЙ МАНАЙХ ШИГ ЗАВААН УЛС ОРОН, ИРГЭДЭД. ГЯЛГАР УУТНААС АНУ ШАТАХУУН ГАРГАДАГ БОЛЖ. МАНАЙД ЯВГАН ЗАМЫН ХАВТАН, ТАГЛАА ГЭХ МЭТ ЗӨНДӨӨ ЮМ ХИЙЖ БОЛНО.

Зочин [198.16.74.204] 2019-03-05 04:32:16

Ганц торонд хүч хүрэхгүй төрөөс юм шаарддагаа боль, өөрсдөө оёод хэрэглэж болно шүү дээ, дэндүү залхуу байна даа

Зочин [202.179.27.127] 2019-03-05 04:14:37

хүн тоохоо больсон үнэгүйдсэн хонины нэхийг боловсруулаад сайхан илгэн уут нтр хийгээд барьчихвал насны л юм болох байх тэгэхээр тийм олз хайгчид үнэ гээд айхтар юм болох байх даа

Зочин [202.179.24.133] 2019-03-05 04:00:41

гялгар уутыг боловсруулдаг үйлдвэргүй, дээр нь сав баглаа боодлын үйлдвэргүй шахуу, дандаа гадны савлагдсан бүтээгдэхүүн хэргэлдэг манайх шиг улсад гялгар уут хориглох нтр бол илүү зан. хамгийн нэгдүгээр хүмүүсээ хог хаядаггүй, ядаж шүлсээ хаядаггүй болгож соёлжуулах хэрэгтэй.

иргэн [66.181.160.107] 2019-03-05 03:57:00

хууль захирамж гаргасан бол хэрэгжүүлэх хэрэгтэй

Зочин [150.129.140.177] 2019-03-05 04:00:20

Яг зөв хэрэгжүүлэх л хэрэгтэй Улсаас бэлэнчлэхээ боль

тогтох [202.21.100.210] 2019-03-05 03:55:34

Төрөөс бэлэн зүйл нэхдэгээ болимоор оо бүгд тортой болчих л доо заавал байгалд сөрөг нөлөөтэй уут барих гээл яахав зөв бодлогыг иргэд дор бүрнээ дэмжиж байж улс хөгжинөдөө

Зочин [203.91.115.40] 2019-03-05 03:43:41

horigloh ni zuv.

Зочин [150.129.140.177] 2019-03-05 03:57:32

Үргэлж л улс тэг ингэ гэхийн оронд хүн бүр даавуун тороо барьж яваад л асуудал шийдэгдээ шүү дээ. Ядаад асуудал үүсгээд л , дээр нь хэвлэлийнхэн ингээд л улсыг тэг гэж байна ингэ гэж байна гэхийнхээ оронд хэвлэл радио телевизийнхэн даавуун тороо бариад яв гэсэн утга агуулгатай уриалаад хэвлэн нийтэлж яръж болдоггүй юм уу. Хэвлэл радио телевизийнхэн иймхэн зүйл дээр төр улс ба ард түмний хооронд хов ярих гээгүй л юм бол талцуулах гээгүй л юм бол .... Та нар ер нь хов бичихээс өөр юуг санаачлаад хийчдэгийн бэ ????

Зочин [139.5.219.202] 2019-03-05 03:33:45

Цаасыг модноос гаргадаг гэсэн, манайд тийм их цаасны үйлдвэр нь байдаг юмуу. Даавуу нь зүгээр байх, гэхдээ 2 кг ногоо хийгээд дүүрэх даавууны өөдөс 5000р зарна гээд оёод төр оролц гэж суугаа хүмүүс ичмээр юм. Хүүхнүүдээ, урагдаж муудсан хувцсаар тороо оёод ашиглачих. Эвдэрсэн борооны шүхэр даац сайтай, овор багатай сайн тор болдог. Хэн ч оёж чаднаа, санаа зоволтгүй. Оёдлын машингүй байсан ч болно. Нэг орой хэдэн минут суугаад л болчихно.

SHudraga [122.201.25.154] 2019-03-05 03:29:23

uur yumand anhaarlaa handuulaachee!!! uut sav yaah ve bolno uur hiih ajil eneees ih l bh yum hiih ajilaa olj yadaad bh yum. huvi hun yundaa hiine uu ta nart yamar hamaa bn aa bid uut savaa uursduu zohitsuulnaa

Цаасан болон даавуун уут хэвшихгүйн учир. [202.131.228.118] 2019-03-05 03:18:18

Цаасан уут гялгар уутыг ЧАНАРААРАА гүйцэхгүй, амархан урагдна. Даавуун уут бол гялгар уутыг бодвол хэд дахин ҮНЭТЭЙ. Тэгэхлээр цаасан болон даавуун уут аль нь ч хэвшихгүй. Хүмүүс гялгар уутаа л аваад байна. Даавуун уутыг хэвшүүлэхийн тулд улсаас ХӨНГӨЛӨЛТийг санхүүжүүлж улмаар гялгар уутны үнээр борлуулах ёстой. Цаасан уут ч Монголд хэвшихгүй, учир нь түүнийг хувийн машин их унадаг газрууд хэрэглэдэг, дэлгүүрээс гарлаа, машиндаа ачаад явлаа. Монголд бол МАШИНГҮЙ хүн их, иймд цаасан уутыг автобусанд бариад л, уут нь урагдаж цоороод л, гоожсон барааг газраас цуглуулаад явж байна гэж төсөөлдөө. Бррр!!!

иргэн [103.9.90.130] 2019-03-05 02:46:17

төлбөр мөнгөө төлөөд Хилээр ороод ирсэн уутаа хэрэглэж дуусаад харин Шийдвэр гарсан өдрөөс хилээр оруулахгүй байх ёстой. гол нь тэр гялгар орлох уутаа худалдаанд гаргах хэрэгтэй ш дээ

зочин [198.16.66.195] 2019-03-05 02:39:24

Арчаагүй эмэгтэй хүмүүс тор цүнхлэхгүй явдаг юм, сайхан даавуун тор цүнхэндээ хийгээд явж байгаач дээ хүмүүсээ

зочин [198.16.66.195] 2019-03-05 02:37:46

Гялгар уутыг нимгэн зузаан хамааралгүй бүгдийг нь татгалзах, даавуун торыг хэрэглэж хэвшье, бидний аав ээж даавуун тор л хэрэглэсээр ирсэн шүү дээ

Зочин [66.181.176.128] 2019-03-05 02:35:41

buh delguuruud ugch l bn humuusvuursduu ch nehej bn yagaad dandaa l narantuul zah gedgiin ygaach medehgui baij zub medeelelee oruulah heregtei sh dee

Зочин [66.181.161.86] 2019-03-05 02:28:20

Daavuun tor humuus hereglej bna . Getel guril budaa nogoo avch bga humuus yah ve bugdiig ni holiod hiih uu. Esvel buh torold ni taaruulj baahan daavuun uut avch yavahuu. Getel ter tsaasan uut ni haana bna uildverleed gargahaaraa une hadsan uut gargana medeej terniihee uniig naimaachid baraandaa shingeej uniig ni osgoj zarna ard tumen yaj amidraad baigaan hoorhii

зочин [202.179.24.104] 2019-03-05 02:27:51

Цаасан уутаа зараач. Авий л даа. Байхгүй л байна ш дээ.. . Хүний алган дээр бараагаа хаялтай нь биш.

Зочин [103.9.89.18] 2019-03-05 02:18:27

Хэрвээ гялгар уут хязгаарлаж байгаа бол зузаан нимгэн гэлтгүй бүгдийг нь хязгаарла. Дарга сайд гишүүд та нар өөрсдийнхөө оруулж ирсэн үйлдвэрийн уутыг хязгаарлахгүй байж болохгүй. Бүгд адилхан хортой уутнууд. Хүрэлсүхийн, Занданшатрын уутнууд адилхан хортой.

zochin [202.5.198.15] 2019-03-05 02:10:06

Захын наймаачдад хууль үйлчлэхгүй юмаа. И-баримт ч өгөхгүй. Үүнд нь хариуцлага тооцдог газар гэж байдаггүй. Наймаачин болдог байж.

ИРГЭН [103.10.23.117] 2019-03-05 01:58:55

ИРГЭД АЖ АХУЙН НЭГЖЭЭС УЛС ДААВУУН ЦААСАН УУТ ТОРИЙГ НЬ ШУУД ХУДАЛДАН АВЧ НАЙМАЙЧИД НАРТ АЛБАН ШУРМААР ХУДАЛДАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ЭНГЭЭГҮЙ ЦАГТ ЭНЭ ГЯЛГАР УУТ ЗОГСОХГҮЙ


32 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
32 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.