Зэвсэгт хүчний алба хаагч машинд дайруулж амь насаа алдсан гэв

У.Уранцэцэг / Хууль
  • 2019-03-05 03:07:24
  • 2019-03-05 03:07:24

    Зэвсэгт хүчний алба хаагч машинд дайруулж амь насаа алдсан гэв

    photo

    Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа, Зэвсэгт хүчний 310-р ангийн алба хаагч, ахлах ахлагч Г хоёрдугаар сарын 28-ны өдөр элс ачиж явсан ангийнхаа машинд дайруулж амь насаа алдсан талаар бид мэдээлсэн. Хэргийг тодруулбал, тус өдөр ахлах ахлагч Г нь ангийн захирагч, хурандаа Б-ын хамт “Найман шарга” гүүний саамны амралтын орчимд барьж буй хаусуудын барилгын явцтай танилцаад буцаж явсан гэх. Ингэж явахдаа “Сэрүүн сэлбэ” компанийн хашаанаас элс ачаад явж байсан өөрийн ангийн жолооч Х-тэй тааралдан, туслахаар үлдээд ийн харамсалтайгаар амь насаа алдсан байна. Тэрээр элс ачиж явсан самосвал “ЗиЛ-130” маркийн автомашиныг өгсүүр замд зогсох үед нь машины дугуйнд нь эвээс хийхээр очсон боловч машин нь хүч алдан ухарч дээгүүр нь гарсан гэсэн мэдээлэл байна.

    Дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно.

  • 2019-03-05 02:06:32
  • 2019-03-05 02:06:32

    310 дугаар ангийн алба хаагч амиа алдсан хэрэг гарчээ

    photo

    Тангараг өргөсөн цэргийн алба хаагч тушаалын дагуу үүрэг гүйцэтгэж байгаад амиа алдсан хэрэг гарсан байна.Тодруулбал, Хоёрдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г элс ачиж явсан, ангийнхаа машинд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

    Тус хэрэг Налайхын элсний карьер орчимд болсон бөгөөд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа Б талийгаачтай хамт “Найман шарга” гүүний саамны амралтын орчимд барьж буй хаусуудын барилгын явц, байдалтай танилцахаар очсон байсан аж. Барилгын ажилтай танилцах үеэрээ талийгаач элс ачиж явсан машинд дайруулсан байна. Уг хэргийг ЗХЖШ-аас ихээхэн нууцалж байгаа бөгөөд Замын цагдаад дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна.

    Бид үйл явдлыг эргэн мэдээллэх болно.

Сэтгэгдэл

Зочин [5.150.254.67] 2019-03-05 14:14:28

Xairan xunii ami. General Davaagiin xaust ch suns shugeljee.

Зочин [66.181.160.59] 2019-03-05 13:25:27

Тормоз гишгиж байгаад алдсанаас болсон байх даа Хайран хүн Ум сайн амгалан болтугай

Зочин [109.70.100.21] 2019-03-05 10:27:12

Генерал Даваа ба түүний "их бүл"-ийнхэн ч баартай байнаа...

Зочин [66.181.182.35] 2019-03-05 04:06:12

Shudarga saihan gunduugui nambalag dur esgesen enhbold pizda n yasan ichij zovdgui shiren nuurtei pizddaaa ve. Ardin namaas minii hundeldeg hamgiin gaigu n gj bodoj yvdag hun shd ugn.

Зочин [202.131.225.197] 2019-03-05 07:21:31

never think of someone you dont know as "gaigui"


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.