МХЕГ: KFC-д хийсэн шалгалтын хариу маргааш гарна

М.Амаржаргал / Нийгэм

Хан-Уул дүүргийн Зайсан дахь салбараар хоёрдугаар сарын 9-12-ны өдрүүдэд үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авч 11-ний өдрөөс эхлэн ХӨСҮТ-д хандсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Хордлогын улмаас өнгөрсөн хугацаанд нийт 242 хүнд эмнэл зүйн шинж илэрч, 44 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх тоон мэдээллийг НМХГ-аас олон нийтэд мэдээлээд байгаа.

Үүнтэй холбогдуулан, НМХГ-аас өнгөрсөн сарын 18-21-ны хооронд KFC салбаруудад шалгалт явуулсан. Шалгалтын хариу хэзээ гарах эсэхийг МХЕГ-аас тодруулахад, “Шинжилгээний хариу гарсан. Гэхдээ дүгнэлт нь эцсийн байдлаар гараагүй байгаа учраас зөрчил илэрсэн эсэх талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Маргаашнаас тодорхой болно” гэв.

Одоогоор Зайсан дахь салбараас бусад KFC салбарууд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна.


Сэтгэгдэл

Зочин [182.160.2.209] 2019-03-06 09:34:21

Мөнгөтэй компанийн талд дүгнэлт гарч 2 хүнээр туг тахиад өнгөрөх нь бараг тодорхой болсон.Дахиад kfc-с хүмүүс хордлого авах юм бол генийн өөрчлөлттэй тахианд дурлагч,залхуу хүмүүс өөрсдөө эрсэдлээ хүлээх хэрэгтэй.

9 [202.131.230.19] 2019-03-06 07:19:49

kfs iinhen mongolchuudiig horduulaha boli zogsoo eserguutsej baina.

зочин [202.126.89.160] 2019-03-06 05:57:44

Төлөгний үнээр шарсан төмс авч идчихээд баярлаад байсан ард түмэн одоо яахав дээ Нэг л сүрхий амьтад сүүлийн үед шарсан төмс идэж зугаацдаг болсон байсан юмаа Ген нь дээ шингэсэн хоолоо угаадас шиг бодож явсхаас л ийм юм болж байгаа биздээ

ж [124.158.79.173] 2019-03-06 05:35:23

Зайсангаас бусад салбарууд яагаад ажиллаад байгаан бэ.... хүмүүс хордохнуу гэж туршиж хүлээж байгаамуу

Зочин [66.181.187.250] 2019-03-06 05:28:12

Ih ayultai hooldoo buh material ni urdaas orj irdeg amindaa hairgui humuus l hoollono.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.