Сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэхээр болжээ

Д.Тулга / Улстөр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлж, үүнээс орсон орлогыг сурах бичгийн хэвлэлийн эх бэлтгэж хэвлэх, түрээслэхэд зарцуулж байх журам, аргачлал баталж мөрдүүлэхийг даалгасан байна.

Дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлж, үүнээс орсон орлогыг сурах бичгийн хэвлэлийн эх бэлтгэж хэвлэх, түрээслэхэд зарцуулж байх журам, аргачлал баталж мөрдүүлэхийг даалгалаа. Түрээсийн сурах бичгээр хангахад шаардагдах хөрөнгийг олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд гаргах боломжийг эрэлхийлэхээр болсон аж.

Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хангамжийн бодлого, өнөөгийн байдлын талаар сайд Ё.Баатарбилэг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан. Энэ онд хэвлэж, нийлүүлэх шаардлагатай сурах бичгийн зардлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өмнө нь туршилтаар хэрэгжүүлсэн сурах бичгийн түрээсээс орсон орлогоос санхүүжүүлэхийг холбогдох сайд нарт зөвшөөрчээ. Бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс 100 хувь үнэ төлбөргүй, дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийг 40 хувь дааж байхаар Засгийн газар 2009 онд шийдвэрлэсэн.

Энэ жилийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн 593 150 хүүхдийн 73 хувь буюу 433 472 нь сурах бичгээ сургуулийн номын сангаас үнэ төлбөргүй авч ашиглаж байна.

Дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь өөрсдөө номоо худалдан авах учиртай ч орон нутагт номын худалдааны тогтолцоо бүрдээгүй, хэвлэлийн компаниудын хамтын ажиллагаа, эцэг, эхийн идэвх санаачилга, худалдан авах чадвар зэргээс болж борлуулалт, худалдан авалт хангалтгүй байна. Тодруулбал зах зээлд нийлүүлж байгаа сурах бичгийн 16.5 хувийг л борлуулдаг гэсэн судалгаа гарчээ.


Сэтгэгдэл

Зочин [112.72.11.109] 2019-03-08 12:34:30

Номын худалдаачид бөөндөж аваад нугалсан үнээр зардаг шүү.номын дэлгүүрээр хайхаар ерөөсөө байдаггүй .хавар сургуулиас авсан ном алга болгочихсон талөх болоод номын худалдаанаас 10000 аар нэг ном авч байсан

зочин [124.44.20.30] 2019-03-07 14:02:53

Сурах бичгийг дамжуулан хэрэглэж болдоггүй юмуу? Өмнөх ангийн сурах бичгийг дараагийн ангийнхан хэрэглэж болохгүй юу? Эсвэл сурах бичиг хэвлэх гэдэг нь бас л хэн нэгэн хүний бизнес үү? Нэг сурах бичгийг хэдэн жил ашиглах боломжтой вэ?

зочин [202.21.100.138] 2019-03-07 07:08:24

Бүгд Найрамдах Монгол Улсын ирээдүйн иргэд түрээсэндээ дарамтлуулах юм байна даа.

Зочин [150.129.142.82] 2019-03-06 15:48:23

Арай ч дээ . Социализмын үед ганц хэвлэх үйлдвэртэй байж бүх сурах бичгийг бүрэн хэвлээд болоод байдаг байсан даа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.