"Нисдэг машин” үйлдвэрлэж эхлэнэ гэв

Админ / Технологи

Гуравдугаар сарын тавны өдөр Женев хотноо олон улсын автомашин үйлдвэрлэлийн салбарын хамгийн том арга хэмжээ болох олон улсын авто үзэсгэлэн нээлтээ хийлээ. 89 дэх удаагийн авто үзэсгэлэн дээр 150 гаруй загварыг танилцуулж байна.

Жилээс жилд техник технологийн үсрэлт, гайхамшигуудыг дэлхий нийтийн өмнө дэлгэн харуулдаг авто үзэсгэлэн энэ жил ч мөн олон сонин содон төмөр хүлгээр олныг гайхшруулж байгаа талаар ВВС агентлаг мэдээллээ.

Нисдэг машин

Голланддын PAL-V компани “дэлхийн хамгийн анхны арилжааны зориулалттай аэрокар”-ын цуврал загварыг танилцууллаа. Lyberty нисдэг машин нь одоо хэрэглэгдэж байгаа тээврийн дэд бүтцийг ашиглах юм байна. Энгийн замаар явж, шатахуун түгээгүүрийн газарт цэнэглэгдэх бөгөөд харин сэнсээ дэлгээд яг л нисдэг тэрэг шиг нисэ гэнэ.

Liberty машиныг энгийн замаар явах болон нисэхэд зориулсан гээд хоёр хөдөлгүүрээр тоногложээ. Энэ машин газраар 99 морины хүчтэйгээр 160км/цаг хүртэл хурдалж чадах юм байна.

Энд дуулгахад “нисдэг машин”-ы төслийг олон компани туршиж байгаа. Тухайлбал Uber компани 2021 он гэхэд агаарын таксины үйлчилгээ нэвтрүүлэх зорилготой байгаа бол Airbus компани 2023 онд хотуудад арилжааны нислэг хийж эхлэхээр төлөвлөж байгаа юм. Гэхдээ Lyberty бол эднээс огт өөр. Энэ нь хотоос гадна ашиглахад зориулагдсан хувийн тээврийн хэрэгсэл юм. Харин томоохон хот доторх “нисдэг машин”-ы зах зээл бий болоход дор хаяж 10 жил шаардлагатай гэж аэрокарыг бүтээгчид үзэж байна.

Хэдий тийм ч Lyberty Европын нислэгийн аюулгүй байдлын агентлаг болон АНУ-ын Холбооны иргэний нисэхийн удирдах газраас гэрчилгээ авсны дээр “нисдэг машин ” нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэмд нийцэж байгаа гэж PAL-V мэдэгджээ. Энэ машины эзэмшигч нь агаарт хөөрөхийн тулд нисгэгчийн зөвшөөрөлтэй байх ёстой бол нийтийн эзэмшлийн замаар машинаа жолоодохын тулд жолооны үнэмлэхтэй байх ёстой гэнэ. Хөөрөх болон газардахад багахан нисэх талбай эсвэл хөөрөх-газардах зурвас хэрэгтэй юм байна. “Агаарын горим”-оос замын горимд шилжих хугацаа нь 5-10 минут гэж зохион бүтээгчид танилцуулжээ. Шаардлагатай бүхий л зөвшөөрлүүдийг авсны дараа энэ оны сүүлээр анхны хэрэглэгчиддээ түлхүүрийг нь гардуулах гэнэ. Нисдэг машины премиум хувилбар болох тусгай салонтой Pioneer загвар 599000 ам.доллар, харин спорт загвар нь 399000 ам.доллараар худалдаалагдах аж.

image

Дэлхийн хамгийн хүчтэй машин

Энэ удаагийн үзэсгэлэн дээр танилцуулж, олныг гайхшруулсан өөр нэг машин нь “хамгийн хүчирхэг” гэх тодотголтой Италийн автомашин байв. Тодруулвал Automobili Pininfarina компанийн Battista загвар нь хоёрхон секундын дотор 80 км/цаг хүртэл хурдалж, 12 секундэд 220 км/цаг хүртэл хурдлах чадвартай гэдгээрээ түүхэн дэх хамгийн хүчирхэг машинд тооцогдох магадлалтай байгаа юм. Машины хөдөлгүүрийн чадал нь 1900 морины хүч бөгөөд энэ нь “Формула-1”-ийн пуужин шиг хурдалдаг машинуудын хүчин чадлаас хоёр дахин их гэсэн үг. Ийнхүү сум шиг хурдлах машиныг 2 сая фунт буюу монгол мөнгөөр 6 тэрбум 891 саяар үнэлжээ. Энэ машин нь супер хүчтэй гэдгээсээ гадна цахилгаан гэдгээрээ онцлогтой.Компанийн захирал Майкл Першке “цахилгаан дамжуулалт болон ашиглалтын өндөр чанар нэгэнтэйгээ харшилддаггүй гэдгийг энэ машин баталж байна” хэмээн өгүүлжээ.

image

Хамгийн өвөрмөц машинууд

Дөрвөн жилийн өмнө Италийн алдарт автомашины загвар зохион бүтээгч Жоржетто Жужаро, хүү Фабрициогийн хамт байгуулсан GFG Style компани орчин үед ихэд алдаршиж буй бүхий л хэв маягуудыг багтаасан загвар танилцууллаа. Kangaroo нэртэй энэ загвар нь супер машин, туулах чадвар өндөр машин болон цахилгаан машин гэсэн гурван төрлийг гурвууланг нь өөртөө шингээжээ. Хөдөлгүүрийг нь Хятадын инженерүүд бүтээсэн бөгөөд 490 морины хүчтэй, 3,8 секундын дотор 100 км/ цаг хүртэлх хурд авах бол бүрэн цэнэглэсэн батарей нь 450 км замд хүрэлцэх юм байна.

Үзэсгэлэн дээр танилцуулсан өөр нэг өвөрмөц машин нь Citroen компанийх байлаа. Энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ компани авсаархан гэмээр цахилгаан машин танилцуулжээ. Ami One нэртэй энэ загвар нь ердөө 2.5 метр урт, 1.5 метр өндөртэй. Машиныг худалдахгүй, зөвхөн түрээсийн үйлчилгээнд зориулан нэвтрүүлэх юм байна. Тодруулвал ухаалаг утасны тусламжтайгаар машиныг онгойлгон, таван минутаас таван жил хүртэлх хугацаагаар түрээслэж болох гэнэ. Дээд хурд нь ердөө 45 км/ цаг тул 14 наснаас дээш бүхий л хүн барих боломжтой. Учир нь машиныг жолоодох жолооч хэрэггүй, машин өөрөө зорчигчийн суусан газраас хөдөлж, өгөгдсөн цэгт хүрч очих чадвартай гэнэ. Батарейг хоёр цаг цэнэглээд 100км зам туулах боломжтой юм байна.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [103.57.94.108] 2019-03-10 22:33:48

Nisdeg gollandchuudiig unsh

hahahaga [185.39.141.13] 2019-03-08 00:47:03

mongoliin tonuulchid hussanaa bulaaatsaldaj hussanaaraa graj bvhii suuts barij 1 zuun damjij baital .... dahiad hussanaaraa nisdeg mashin avch tvvniigee daldlah bairluulah talbai deeremdej shavar zuursan mashin traktor hulhulduj.... ene niislel chin amar zyya vzehgvi toosondoo daragdsaar 21 r zuun duusah ni ee

Зочин [220.195.66.65] 2019-03-07 13:37:11

Delxii xugjsuur. Xarin bid....

Бат [122.201.24.216] 2019-03-07 20:40:13

Бидний улс төржилт хулгай хөгжсөөр л

зочин [202.21.127.166] 2019-03-07 10:29:12

БАЛКОНОО САЙН ТӨМӨРЛӨХГҮЙ БОЛ МАНАЙД СОГТУУ ЖОЛООЧ ЦОНХЫГ ЧИНЬ ХАГАЛААД Л ОРООД ИРНЭ ШҮҮ, ЭНЭ ТОХИОЛДОЛД ҮҮНИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГЭХ ҮҮ

ккк [66.181.179.208] 2019-03-07 22:35:52

танайх монголд бол айх хэрэггүй.ккк


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.