БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэнэ

Б.Гэрэлмаа / Нийгэм

БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 15 дахь удаагийн бүртгэл энэ сарын 11-12-ны хооронд цахимаар бүртгэнэ. Энэ жилийн хувьд цахимаар бүртгэлийн дугаар олгож байгаа нь иргэдийг олон цагаар гадаа зогсоохгүйгээр ажил, гэрээсээ, гар утсаараа бүртгүүлэх боломжийг олгож байгаа аж.

Бүртгэлийн дугаар авсан иргэд доорх зааврын дагуу бүртгүүлнэ. Цахимаар бүртгэлийн дугаар олгох сисmем http;//solongos.hudulmur-halamj.gov.mn-д нэвтэрч өөрийн мэдээллийг бүртгүүлнэ. Систем энэ сарын 11-ний өдрийн 9:00 цагт нээж, энэ сарын 12-ны 18:00 цагт хаагдана.

Бүртгүүлэх явц:

1. Та зөвхөн өөрийн оршин суугаа дүүргийг сонгоно. Өөр дүүрэг сонгосон тохиолдолд тухайн дүүрэг бүртгэлийн байран дээр дахин баримт бичиг болон бүртгэлийн дугаарын жагсаалтын дагуу таны бичиг баримтыг тулгаж шалгахыг анхаарна уу.

2. Гар утас болон компьютерээс нэвтрэх боломжтой.

3. Өөрийн мэдээллийг буруу оруулсан тохиолдолд дахин бүртгүүлэх боломжгүй.

4. Системд бүртгүүлэх загвар, зөвлөмжийг холбогдох мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.

5. Системийн цонхонд “Та бүртгэгдлээ” гарч ирэхэд таны оршин суугаа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүртгэл хийгдэх хаяг, огноо, цаг минут гарч ирэх тул заасан хугацаанд бүртгүүлнэ. Хоцорсон тохиолдолд дугаар хүчингүй болох тул хариуцлагатай хандана уу.

6. Та бүртгүүлж амжаагүй бол дараа жилийн бүртгэлд хамрагдах боломжтой.

Цахимаар бүртгэгдэж дугаар авсан иргэдийг энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд харьяа дүүрэгт бүртгэх юм. Харин 21 аймагт уламжлалт аргаар буюу бүртгэл шууд явагдах юм.

1. Бүртгүүлэгч нь өөрийн биеэр ирнэ.

2. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авч ирнэ.

А. Иргэний үнэмлэх ба хуулбарын хамт /үнэмлэхгүй бол ТҮЦ машинаас авсан лавлагааг үндэслэнэ/

Б. 3,5x4,5 хэмжээтэй цээж зураг 2% сүүлийн 3 сарын дотор авахуулсан байх, фотошопоор засаагүй байх/

В. Бүртгэлийн хураамж 24 ам доллар

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

а. 18-аас 39 настай байх (1979 оны 3-р сарын 14-нээс 2001 оны 3-р сарын 13-ний өдрийн хооронд төрсөн байх)

б. Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх

в. Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж

байгаагүй байх

г. Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх

д. Өнгө ялгах чадвартай байх (нурууны дисктэй, гарын хуруу дутуу тохиолдолд хэлний шалгалтанд орж болох хэдий ч 2 дахь шалгалтанд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)

е. Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5-аас дээш ажиллаагүй байх.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.


Сэтгэгдэл

Oyungerel [202.126.89.44] 2019-03-12 06:18:55

Burtguuleh geed bolohgui yum aa ter ajil haigchiin anket bna ter yum uu

dolgormaa [66.181.161.25] 2019-03-11 08:01:25

yaaj burtguuleh we

Ganaa [66.181.161.66] 2019-03-11 04:53:32

Орон нутгийн бүртгэлийг онлайнаар бүртгүүлж болдоггүй юм уу. Хот хөдөө гэж ялгаварлалгүй бүртгэчихвэл зүгээр байх даа.

turuu [202.9.43.164] 2019-03-10 08:36:02

Yaj holboghuu tsahimaar

Nandinerdene Navgantseren [66.181.161.111] 2019-03-09 07:48:00

Mash ih sonirhoj baina yaj holbogdoh we

Muugii Munherdene [66.181.161.10] 2019-03-07 10:35:25

Holbogdoh dugaar bga bol uu

Nandinerdene Navgantseren [66.181.161.111] 2019-03-09 07:46:32

Yaj holbogdoh we holbogdoh dugaar bnuu

Nergvi Monherdene [66.181.161.10] 2019-03-07 10:29:39

Tsahim bvrtgeliin dugaariin hanaas awhuu

Tuya Aamaa [59.153.115.24] 2019-03-07 08:18:31

Elegnii b virus idevhjilgui garsan bol yawuuldag ym bol

uchka [88.238.228.154] 2019-03-07 08:08:19

oor ulsad baigaa hvn tsahimaar bvrtgvvlj bolohuu?

Irgen [66.181.161.111] 2019-03-07 07:33:22

ХӨӨРХИЙ ХӨГШИРЧ БУЙ Ч ТЭТГЭВЭРТ ГАРААГҮЙ ӨӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ЭМ 55.Э 65 ХҮРЭЭГҮЙ ИРГЭДДЭЭ БОЛОМЖ ГАРГАЖ ӨГӨХ ЭНЭРЭНГҮЙ НЭГЭН ГАРААСАЙ. ТЭТГЭВЭРТ ГАОСАН НЬ Ч СОЛОНГОС 3 ССАРААР ЯВААД АЖИЛЛААД Л БГАА ШҮҮ. ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРТАЙ Л БОЛ ....

Зочин [202.9.42.193] 2019-03-10 05:30:49

цаанаасаа нас заасан байгааг харж байна уу

Зочин [202.9.42.193] 2019-03-10 05:30:44

цаанаасаа нас заасан байгааг харж байна уу

odmandax [202.126.89.176] 2019-03-07 06:06:25

xezee yaj burtguulex ve medeelel ogooch

зочин [66.181.185.47] 2019-03-07 05:56:46

ѳѳрийн хүсэлтээр 68-1 даруулаад 11жил болсон явах боломжтой юу мэддэг нь хариулаад ѳгѳѳч

Zochin [202.126.89.170] 2019-03-07 05:16:55

Say 07 daruulsan bvrtgvvlej bolohu

Dashzeveg [112.72.11.112] 2019-03-07 04:41:24

bolj bn aa ene n zuw zohistoi zvil bn

kxcvlkmsb [103.26.192.43] 2019-03-07 04:22:04

gol ni zuv shudraga l burtgeh heregtei de hu tsahimaar gdg chini yostoi zuv gargalgaa bna


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.