Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв

Т.Хулан / Улстөр

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч байна. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбогдуулан тус үйлдвэрийн байранд онцгой дэглэм тогтоосон талаар болон АТГ, ЗХЖШ, Улсын ерөнхий прокурорын орлогчийн томилгоог хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон талаар мэдээлэл өгч байгаа юм. Мөн Тавантолгойн ашгаар төмөр зам тавихаар болсон гэх мэт асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна.

Тухайлбал, 2019 онд Сайншандын чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгах, ирэх жил Гашуунсухайтын Зүүнбаян буюу зүүн чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуусгах чиглэлийг Засгийн газарт ҮАБЗ-ийн өгсөн байна. Эрдэнэс Тавантолгой ХК нэг тэрбум долларын борлуулалт хийж 800 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Тус 800 орчим тэрбум төгрөгөөс иргэдэд оногдох 15 хувиа хасаад үлдэгдэл мөнгөөр нь төмөр зам барих шийдвэрт хүрсэн гэдгийг тэрбээр дуулгалаа. Тодруулбал, Эрдэнэс Тавантолгойн IPO-д 283 тэрбум гэснийг цуцлаад төмөр зам тавихаар болжээ. Гашуунсухайт чиглэлийн төмөр замын 50 хувь нь дууссан бөгөөд үлдсэн 50 хувийг ирэх жил дуусгах санхүүжилтыг Засгийн газраас шийдэж байгаа аж. Мөн манай улсын нийт экспорт, импорт нэг улсаас хэт хараат болж, эдийн засгийн аюулгүй байдал алдагдсан учраас яаралтай эдийн засгийн харилцаагаа төрөлжүүлж, олон улсын оролцоотой болгох чиглэлийг өгчээ.

АТГ-ЫН ДАРГА, ДЭД ДАРГААР Д.ДАВАА-ОЧИР, Ж.БАТСАЙХАН НАРЫГ НЭР ДЭВШҮҮЛСЭН

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан мэдээллийг хүргэе.

-Ээлжит бус чуулганаар ЗХЖШ-ын дарга болон АТГ-ын дарга, дэд дарга, Улсын Ерөнхий прокурорын орлогчийн томилгооны асуудлыг зөвшилцөнө. Ерөнхийлөгч АТГ-ын даргыг чөлөөлөх саналаа УИХ-д хүргүүлсэн. Энэхүү томилгооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар А.Ганбат генералын нэрийг дэвшүүлснийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. АТГ-ын дарга болон дэд даргын үүрэгт хугацаа дууссан учраас Д.Даваа-Очир, Ж.Батсайхан гэх хоёр нэр дэвшигчийг хэлэлцүүлэхээр УИХ-д хүргүүлсэн. Мөн Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын үүрэгт ажлын хугацаа нэгдүгээр сарын 25-ны өдөр дууссан. Г.Эрдэнэбатын оронд мөн нэг прокурорын нэрийг дэвшүүлж хэлэлцүүлнэ.

-Ээлжит бус чуулганаар ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцэх ёстой гэх байр, суурийг зарим гишүүд илэрхийлж байна. Энэ талаар ямар байр, суурьтай байгаа вэ?

-Төрийн албан тушаалтнууд ЖДҮХС-аас зээл авсан асуудлыг анхнаас нь шүүмжилж байсан. Ерөнхий прокуророос асуудлыг оруулахыг хүлээж байна.

-“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоосныг Ерөнхийлөгч хэрхэн дүгнэж байгаа вэ?

- Өнөөдөр "Эрдэнэт" үйлдвэрийн “Стандарт” банкинд төлөх өр 120 гаруй сая доллар болсон. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь байгаа эсэх нь тодорхойгүй байна. Засгийн газраас Эрдэнэтийн 49 хувь байхгүй гэж үзэж байгаа. Харин Худалдаа хөгжлийн банкныхны 49 хувийг байгаа гэж хэлж байгаа. Ийм нөхцөлд онцгой дэглэм тогтоох нь зөв гэж үзэж байна. Эрдэнэт үйлдвэр өөрөө 100 хувь удирдлагын асуудалтай учраас энэ арга хэмжээг авсан нь зөв гэж Ерөнхийлөгч үзэж байгаа.

УЛСЫН ХӨРӨНГӨӨР ХАЙГУУЛ ХИЙСЭН ОРДУУДЫГ УЛСЫН МЭДЭЛД АВАХ ЗӨВЛӨМЖИЙГ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛӨӨС ГАРГАСАН

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж ямар шийдвэрийг гаргасан бэ?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж эдийн засгийн аюулгүй байдлын талаар зөвлөмж гаргасан. Эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Үндсэн хуулийн 6.1-т заасны дагуу “Байгалийн баялаг ард түмний өмч”, 6.2-т дэх "Төрийн өмч менежментийг нь хэрэгжүүлнэ" гэж заасны дагуу улсын төсвөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд буцаан авах утгатай зөвлөмжийг гаргасан. Тухайн зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас Эрдэнэтэд арга хэмжээ авч байгаа нь энэ юм. Зөвхөн Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоох тухай биш. Эдийн засгийн аюулгүй байдалд аюул занал учруулж байгаа үйлдвэрүүдэд онцгой дэглэм тогтоож ажиллахыг зөвлөсөн.

- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO гаргахыг цуцалсан гэсэн үг үү?

- “Эрдэнэс Тавантолгой" компани IPO гаргана. Гэхдээ IPO гаргасан хойноо олсон мөнгөнөөсөө хувь авдаг болохоос биш гаргана гэж урьдчилж мөнгө өгч болохгүй. Д.Сумъяабазар сайдад урьдчилж мөнгө гаргаж болохгүй талаар сануулсан.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл

Zochin [110.49.7.2] 2019-03-11 13:52:41

2020 ond S.Erdene E.Said bolno gej bodohoor chamlaltai sanagdaad bgaa uym daa

Зочин [150.129.143.115] 2019-03-11 09:51:08

Овоо нэг төрийн хүн шиг буурь гаргаж байх шив, ухаантай хүн болохоороо нөхцөл байдалд дүгнэлт хийгээд зөв ярьж эхэлж байна

Зочин [59.153.84.218] 2019-03-11 09:16:14

Ам ажил нь зөрсөн хөгийн новшнууд Гөлчгийгөөсөө авахуулаад,,,,,,,,,

Зочин [103.229.120.63] 2019-03-10 09:19:41

XXB dampuurlaa shuu mongoo tataarai

Зочин [202.126.89.84] 2019-03-09 05:59:12

зочин [122.201.24.60]2019-03-08 06:33:38 з.энхболд ажлаа ѳгѳѳ. нэрээ цэвэр байлга. хоёр хулгайчдын хуйвалдаанд бүү орлц.ирээдүйгээ бүү балла. монголчууд чамд найдвар тавьдаг шүү

Зочин [202.21.106.137] 2019-03-08 21:51:39

mundag hun de

зочин [103.26.193.10] 2019-03-08 19:13:21

Сэлэнгэ аймгийн ЕРӨӨ,ХҮДЭРТ анхаарлаа хандуулаач.

Зочин [122.201.24.25] 2019-03-08 16:39:26

сүүлийн 20 жил улс төрд байж монгол орныг МАНАН -д дунд тонон хулгайлж байсан бүлэглэлийн лидерүүдийн нэг одоо шудрага хүний дүрд тоглох гэж хошгируулж байгаа юм уу. хошгируулна гэж байгаад нийгмээр нь хошгируулу чаддаг хүнтэй их шадар явсныг нь монголчууд аль эрт мартжээ.

Злриг [202.126.89.117] 2019-03-08 13:22:21

Энэ АТГ д Д.Даваа очироос өөр хүн олдохгүй юм уу? ШШГ байгуулагыг бүрэн утгаар нь дампууруулсан хар хулгайчаасаа долоон дор хүнийг дэвшүүлээд байх юмаа өөр шудрага хүн монгол улс д алга уу?

Зочин [203.91.115.44] 2019-03-08 12:57:42

сайхан цаг ирж байгаа юм байна даа хурай хурай

еронхий сайд болохыг ероое. болчоод далжигнаад байвал татаад унагаачна шку [103.212.116.246] 2019-03-08 12:48:19

болд

Тэнгэр [202.126.89.71] 2019-03-08 10:41:32

Энэ бол монгол улс диваажингийн орон болохын эхлэл. Даваажин гэж хэцүү бэрх зүйлийг давсан хэмжээг даваажин гэж хэлдэг юм. Тэмцэлээ цааш нь туйлын өөртэй итгэлтэй үргэлжлүүлэх хэрэгтэй З.Энхболд чамайг мөнх тэнгэр ивээж байна.

Зочин [122.201.21.214] 2019-03-08 12:20:30

Chi chini harin hogjiltei gar bnaa

Иргэг [202.126.89.168] 2019-03-08 10:38:25

Билэгт гэж л мангартахгүй нь яамайдаа?!

Зочин [59.153.113.12] 2019-03-08 10:38:24

Zov zov

Зочин [66.181.179.241] 2019-03-08 10:25:00

JINHENE POP AMITAN BOLJEE ZSILUUL

Зочин [122.201.24.16] 2019-03-08 09:58:59

Зов оо , зов ! Шуурхай л шийдэх естой !! Одоохондоо З.Энхболдоос ( ойроос ххарсан биш дээ !) оор " боловсролтой " хун ажиглагддаггуй юм ( илрээгуй залуус бишгуй бий лдээ ! ) ,'андашгуй л дээ , угярианых нь логик - уйл ажиллагааных нь философоос л харагдана ш дээ !!! Ийм хунд оор бодолтой " зутгэлтнууд " дургуй байдаг юм , ил бол долдойдоно - далд бол аль болохоор оо сэв хайна , энэ бол бараг " хууль " гэхээр зуйл л дээ ... Шантрахгуй байх естой юм , зов хэргийнхээ толоо боломжтой бухнийг ( хэнийг ч , юуг ч ) ! ашиглах нь ЗОВ ....

зочин [122.201.24.60] 2019-03-08 06:33:38

з.энхболд ажлаа ѳгѳѳ. нэрээ цэвэр байлга. хоёр хулгайчдын хуйвалдаанд бүү орлц.ирээдүйгээ бүү балла. монголчууд чамд найдвар тавьдаг шүү

Зочин [202.179.24.33] 2019-03-08 04:53:17

Дэмждэг байсан юмсан.

Зочин [139.5.217.157] 2019-03-08 01:18:47

УЛСЫН ИХ ХУРАЛД ӨМНӨ НЬ ХЭЛЭЛЦЭЭД БУЦСАН ЯАГААД ДАХИН ОРУУЛЖ БАЙГААН БЭ ХУУЛИА ДАГАЖ ДАРААГЫН НЭРИЙГ СНАЛ ОРУУЛААЧ

Зочин [66.181.184.133] 2019-03-07 23:29:48

За за диваажингийн орон болжээ. Үнэн л байгаасай.

Зочин [66.181.160.60] 2019-03-07 23:19:32

Энэ хүн коммунист болчихсон байна штэ Нямка ах тэгсэн нямка ах ингэсэн гээд кккк уг нь энэ 2 чинь хонь чоно 2 байсан даааааааа

Тэнгэр [202.126.89.21] 2019-03-07 23:17:57

Маш зөв .төр өмчөө захиран зарах эрхтэй болж байж л сая улс болон. Хөрөнгөгүй хүн ямар ч хүчгүй байдагтай адил. Тэнгэр та нарын хийж буй ажлыг ивээж байгаа гэдэгт бат итгэх хэрэгтэй. З.Энхболд чамайг мөнх тэнгэр ивээж байна.

Зочин [103.57.95.92] 2019-03-07 22:38:56

Хөшигийн хөндийн онгоц буудлыг барих төслийн удирдагч нь Миегомбын Энхболдын хүн юм. Тэд японы зээлээс хулгайлж мөнгө сааж ирсэн. Тэр мөнгийг монголын засгийн газар төлж дуусгана.

Зочин [202.179.31.59] 2019-03-07 22:20:58

Ццццццц, самар ч дууслааааааа

Зочин [150.129.140.230] 2019-03-07 22:11:13

Даваа-Очир луухаанаас өөр хүн алга уу

zochin [202.126.89.188] 2019-03-07 22:04:27

umnuh zandanshatar ajlaa ogt hiifeegui bn.barimt bsaar bhad ua ch hiihgui duugui suuj udiig hurgen asuudal uriig daamjruulsan bn.iimd hariutslaga hileej zandanshatar z.enhbold nar nen darui ogtsor.oeunerdene ok mash sain bn.enhbold zandanshatar nar ajil hiigeegui erh medlee heregduulj chadaagui uchraas zailtsgaa

Зочин [103.26.194.170] 2019-03-07 21:47:15

Шударга яриа хэлцлээр асуудлыг шийдээч. Хонгилын шинэ эзэд тодорсон мэт маш эвгүй зүйл харагдаад явчихлаа. Очиж очиж Нямкатай нийлнэ гэж бодсонгүй дээ

amjilt [185.39.141.13] 2019-03-07 20:10:07

amjilt . bvgdiig shalgaaa . mi luuhaanii bagiin gishvvd zandanshatariin bag bolchihson baigaag yu gej oilgoh ve ??????? tsolmon geed mi haatsaalaad gvigred baisan shvvde

Zochin [66.181.161.70] 2019-03-07 19:19:34

Zuv

Zochi [66.181.161.70] 2019-03-07 19:18:54

Hi


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.