МАРТ 8 өдрийг тэмдэглэх болсон ТҮҮХ юу вэ

Д.Тулга / Нийгэм

Та бидний “Эмэгтэйчүүдийн баяр” хэмээн тэмдэглэдэг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг 1857 онд АНУ-ын Нью-Йорк хотын оёдлын үйлдвэрийн эмэгтэйчүүд ажлын цагийг багасгаж, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхийг шаардан жагссанаар эхэлсэн түүхтэй. Тэдгээр эмэгтэйчүүд эрчүүдээс даруй зургаан цаг илүү ажилладаг байцсан ч яг адил хөдөлмөрийн хөлс авч байсан бөгөөд тус онд АНУ-ын ажилчдын эрхийг хамгаалах байгууллагад эмэгтэйчүүд анх удаа эвлэлдэн гишүүнээр элссэн байдаг. Үүнээс хойш 1910 оны энэ өдөр мөн Нью-Йорк хотноо болсон Олон Улсын Социалист эмэгтэйчүүдийн их хурал дээр Клара Цеткин гэгч эмэгтэй дэлхийн бүх эмэгтэйчүүдийг эрх тэгш байдлын төлөө тэмцэлд уриалан, хөдөлмөрлөх эрхийг жигдрүүлж, нэр төрөө хамгаалж, хүндлүүлэх, энх тайвны төлөө, ядуурлын эсрэг тэмцэхийг уриалснаар энэ өдрийг тэмдэглэх болжээ.

ЭНЭ ӨДРИЙН ТҮҮХЭН ДАРААЛАЛ:

1857 он – Оёдлын болон гутлын үйлдвэрийн эмэгтэйчүүд үйлдвэрийн удирдлагууддаа зүй ёсны шаардлага тавив

1909 он – АНУ-д социалист намын шийдвэрийн даргаар Эмэгтэйчүүдийн өдрийг хоёрдугаар сарын 28-ны өдөр тэмдэглэх болов.

1910 он – Олон улсын эмэгтэйчүүдийн бага хурлаар сонгуульд оролцох эрхийн болон бусад эрхээ хамгаалахаар “Олон улсын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн өдөр”-ийг тэмдэглэх тухай шийдвэр гарав.

1911 он – Дэлхий нийтээр анх удаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн жагсаал цуглаан хийв. Тэд эмэгтэйчүүдийн сонгох болон сонгогдох эрх, төрийн алба хаших, бусадтай ажил нөхцлөөр ажил эрхлэх, боловсрол эзэмших, ажлын байрны ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт зэргийг эсэргүүцэв.Гуравдугаар сарын 19-ний өдөр Зүүн Европын Герман, Дани, Австри, Швейцарь болон ЗСБНХУ зэрэг социалист орны эмэгтэйчүүд ийн нэгдэж тэмдэглэсэн байдаг.

1913-1914 он – 1913 онд ЗХУ-ын эмэгтэйчүүд Дэлхийн Нэгдүгээр дайны өмнө өрнөж эхэлсэн энх тайвны төлөө хөдөлгөөнд нэгдсэн бол, 1914 онд гуравдугаар сарын найман орчимд Европын бусад орны эмэгтэйчүүд энхтайвны төлөө эв санаа нэгдэн жагсав.

1917 он – Дэлхийн нэгдүгээр дайнд хоёр сая гаруй эр цэргээ алдсан ЗХУ-ын эмэгтэйчүүд хоол хүнс, энх тайвныг шаардан хоёрдугаар сарын сүүлд ажил хаялт зарлав. Энэ нь тухайн үеийн Юлианы тооллоор хоёрдугаар сарын 23-н буюу Грегорианы тооллын гуравдугаар сарын 8-ны өдөр байсан гэдэг.

1975 он - НҮБ-ын Ерөнхий Чуулганаас албан ёсоор энэ жилийг “Олон улсын эмэгтэйчүүдийн жил”, энэ өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн өдөр болгон зарлажээ. Энэ онд эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхийн анхны бага хурал Мексик улсын нийслэлд хуралдсан байдаг.

2011 он – Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн 100 жилийн ойг 100 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлсэн. АНУ-д Ерөнхийлөгч Барак Обама 2011 оны 3-р сарыг “Эмэгтэйчүүдийн түүхийн сар” болгон зарлаж, ОУЭӨ-ийг “улс орны түүхийг бүтээхэд эмэгтэйчүүдийн оруулсан гайхамшигт хувь нэмрийн талаар” эрэгцүүлэн бодож өнгөрөөхийг Америкчуудад уриалсан. Олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс зөрчил, мөргөлдөөнтэй газруудад олон эмэгтэйн амьдралыг сүйтгэж буй хүчин болон бэлгийн хүчирхийллийн бусад төрлүүдээс урьдчилан сэргийлэхэд тууштай анхаарч ажиллахыг улс орнуудад уриалжээ.


Сэтгэгдэл

ТҮҮХЧ [119.40.103.37] 2019-03-11 05:56:18

ЕР НЬ ЖААХАН БОДИТОЙ, ҮНЭН ТҮҮХ БИЧИХ ХЭРЭГТЭЙ Л ДЭЭ. АНХ БОЛ ҮНЭНДЭЭ БИЕЭ ҮНЭЛЭГЧ НАРЫН ЖАГСААЛТААР ЭХЭЛСЭН БАЙДАГ. УЧИР НЬ НЬЮ ЙОРКТ ИРДЭГ ХУДАЛДААНЫ УСАН ОНГОЦНЫ АЖИЛТНУУД, БИЕЭ ҮНЭЛЭГЧИДИЙГ АВДАГ БАЙСАН БӨГӨӨД ТЭР ҮЕД ТЭДНИЙ ЦАЛИНГ ХАССАН ШИЙДВЭРЭЭС БОЛЖ БИЕЭ ҮНЭЛЭГЧИД БОРЛОГДОХ НЬ БУУРЧ БАЙСАН БА ТЭД ХАРИН УСАН ЦЭРГҮҮДИЙН ӨМНӨӨС АЖИЛ ОЛГОГЧДОД НЬ ХАНДАЖ ЖАГСААЛ ХИЙСЭН ТҮҮХТЭЙ. ТҮҮНИЙ ДАРААХАН ОЁДЛЫН ҮЙЛДВЭРИЙН АЖИЛЧИД ҮҮНЭЭС САНАА АВАН КАСТРЮЛЬТАЙ ЖАГСААЛ БУЮУ ЦАЛИНГҮЙ БОЛ ИДЭХ ХООЛ ҮГҮЙ, ХҮҮХДҮҮД ГЭРТЭЭ ХООЛГҮЙ БОЛНО ГЭСЭН САНААГ ИЛЭРХИЙЛЭН ХООСОН ТОМ ТОМ ХООЛНЫ КАСТРЮЛЬТЭЙ ЖАГССАН НЬ ТҮҮХЭНД ҮЛДЖЭЭ. БИЕЭ ҮНЭЛЭГЧИД ЭХЭЛЖ ЖАГССАН БОЛОХООР НЬ ЭМЗЭГЛЭДЭГ ЮМ УУ ОРХИЖ БИЧИЖ БАЙГАА НЬ ТҮҮХИЙГ БҮРХЭГДҮҮЛЖ БАЙНА. ХУДЛАА ГЭВЭЛ ӨӨРСДӨӨ ИНТЕРНЕТЭЭР ОРЖ ҮЗЭХЭЭР БАЙГАА Л ДАА. ОДОО Ч БИЕЭ ҮНЭЛЭГЧИД ӨӨРСДИЙНХӨӨ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ЖАГСАЖ ТЭМЦДЭГ ҮЗЭГДЭЛ БИЙ. ХАМГИЙН АНХДАГЧИД НЬ БИЕЭ ҮНЭЛЭГЧ ХЭМЭЭН ЦОЛЛУУЛСАН ТЭД. ТЭД БАС Л ЭГЭЛ ЖИРИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД ШҮҮ ДЭЭ. ТИЙМ БОЛОХООР ТҮҮХИЙГ ҮНЭН ЗӨВӨӨР НЬ БИЧ

Зочин [124.158.74.120] 2019-03-11 03:22:25

ЗА ЯАХАВ ЭРТНЭЭС ЭЭЖ МИНЬ ХҮРТЭЛ БАЯРЛАЖ БАЙСАН БАЯР ХАРИН 6-Р САРЫН ЭХ ҮРС ГЭДГИЙГ ДАН ГАНЦ ХҮҮХДИЙН БАЯР БОЛГОМООР БАЙНА ДАА

Зочин [172.59.190.194] 2024-03-09 08:12:13

Очирбат холион бантан хутгасан шуу

дорж [103.212.117.55] 2019-03-09 05:52:58

ЗХУ буюу ЗСБНХУ гэдэг нэр 1922 онд бий болсон. Түүнээс өмнө 1917 оныхувьсгалуудыг хүртэл Оросын эзэнт гүрэн, Октябрийн хувьсгалын дараа зөвлөлийн засагт бүгд найрамдах орос улс гэж байваа хөөрхий. Бичиж байгаа юмаа мэдэхгүй сэтгүүлчид гэж хөөрхий амьтад байдаг бололтой юмаа.

0000 [103.10.23.117] 2019-03-09 06:37:57

СССРийг тараагаад хэн хожов хэн хохиров хэнч хожоогүй Дэлхий нийтээрээ хохирсон доо Дэлхий улам л олон толгойтой болсон толгой бүр нь өөр өөрийгөө исэргүүцэн залгах гэж ангалзана энэ хэндч хэрэгүй хүн төрлөгтөнд энэ хэргтэй биш хэрэгүй зүүль гэдэг нь одоо дэрхийн олон улс ороны энэ дайтаж байгаа байгаа байдалаас харагдаж байна

Мартын найманд авгайдаа үйлчилэхээс залхсан эр [103.57.92.124] 2019-03-09 00:40:06

Эрчүүд бид энэ одор авгай нартаа хоол хийж гэр цэвэрлэж хүүхэдээ хоол хувцас өмсгөж. Гүйж залхаж байгаа тул энэ өдөрийг ажилийн өдөр болоосой авгай хүүхэд албандаа явдаг өдөр байгаасай гэж бодож залбирч байдаг

Зочин [202.179.2.147] 2019-03-08 10:09:28

Галзуу хүний зууны тэмдэглэл

иргэн [103.10.23.117] 2019-03-09 06:46:04

Баяр олодох нь баяр бүрээр балгаж ууж наргах нь солирол Цагаан сар Наадам хорёр бол учир утгатай сайхан баяр Цагаан сараар согтуу солиорож явдаг Монгол хүн бараг байхгүй баяр гэдэг улс ороны уламжалт ёс жаншал энэ ёс бичэгдээгүй хүн бүр дахгаж мөрддөг өөрийн дэг ёс хуультай Наадмаар найгаа алдтал уудаг хүн тун цөөн Бусаад баяр бол архи ууж согтсон орилсрон солиот хүн дүүрэн байдаг Утга учиргүй олон баяр хэндч хэрэгүй зүүль

Зочин [202.179.26.197] 2019-03-08 10:03:05

цэцэг тэврээд архиар шахуулаад шартаад амарч гэвтэж байдаг өдөр биш юм бна

зочин [64.119.23.166] 2019-03-08 08:02:49

Энэ өдрийг амрах шаардлага алга даа.ажлын өдөр байвал ажлаа хийгээд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах талаар манайд юу хийж,хэрэгжүүлэх ажил мааш их бна шүү дээ,олон хүүхэдтэй эхчүүд,өрх толгойлсон эхчүүд,ажил орлогогүй эхчүүд,ажлын байранд дарамтанд орсон эхчүүд,гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эхчүүд,тэтгэвэр тэтгэмжинд хамрагдаж чадахгүй бгаа эхчүүд гээд олон олон асуудалаа шийдчих юм биш үү.энэ асуудалаа шийдсэний дараа баяраа тэмдэглэж болно гэсэн утгатай өдөр биш гэж үү.цаашид дээрхи олон олон асуудалаа шийдэж нийгэмдээ үр өгөөжтэй ажил хэрэг болго.харин эх үрсийн баяраар эхчүүд хүүхдүүдээ баярлуулж амрах хэрэгтэй биш гэж үү.энэ өдөр амрах шаардлагагүй гэж үзэж бна

Xvnmon [66.181.161.36] 2019-03-08 06:41:05

ЗСБНХУ болон ЗХУ-ын тухай ядаж гүүглэдээд харчхаач дээ ,энийгээ засаад тавьсан бол их зөв аятайхан материал бна.

зочин [182.160.37.96] 2019-03-08 06:25:45

гэртээ. ажлын газар. найз нөхөдтэйгээ гээд л үргэлжлүүлэн уугаад тасрана олон өдөр архи уудаг баяр болж дэ.

Зочин [66.181.161.123] 2019-03-08 05:19:48

Энэ утга учрыг мэдэхгүй зүгэар л эмэгтэйчүүдийн баяр болгон мушгин гуйвуулж цэцэг, сарнай, торт, архи болоод явчихсан гэдгийг нийтээрээ ухаармаар байна. Болих хэрэгтэй

Tselmeg [120.21.93.17] 2019-03-08 05:15:42

Yu ch oilgosongui

Зочин [103.26.194.134] 2019-03-08 05:01:39

Анх янханууд жагссан юм гэнэ лээ...

Зочин [202.126.89.176] 2019-03-08 10:39:14

Germand

Зочин [202.9.43.160] 2019-03-08 04:58:12

одоо бол охид бүсгүйчүүд архи ууж согтуурдаг л өдөр болчихоод байна, бүх нийтийн амралтын өдрийг нь болиулвал яадгийн

Зочин [103.229.123.170] 2019-03-08 04:55:50

Анх Парист биеэ үнэлэгч нар жагссан түүхтэй гэж тайлбарладаг байсан чинь яагаад шал өөр болчихов оо кккк

Зочин [202.179.24.130] 2019-03-08 04:44:30

1917 оноос урагш ЗСБНХУ гэж байгаагүй юм. Оныг андуурч тэмдэглэсэн болов уу.

Зочин [66.181.179.169] 2019-03-08 04:25:51

Монгол л баяр гээд тэмдэглээд бдаг.Уг баяр амралт өдөр биш штэ.Эмэгтэйчүүд эрх ашгаа хамгаалж нэгдэн тэмцэх өдөр Гэтэл манай эмэгтэйчүүд торт вино уугаад цэцэг барьж гүйлдээд бх юм .Ямар ухамсар ийм бдаг юм болоо.Эмэгтэйчүүдийн төлөөх ямар хууль дүрэм зөрчигдөж бна.ямар хууль шинээр хэрэгтэй бга ьэ гэж эрх ашгийнхаа төлөө нэгдэн цугларч жагсаж тэмдэглэдэг.бусад орнууд Одоо арай өөрөөр тэмдэглэдэг ч юмуу өөр өөрсдөдөө хэрэгтэй ажил хэргийн бдалтай өнгөрүүлдэг болбол зүгээр бхаа Соц нийгмийн үед л орос манайх 2 ингэж тэмдэглэдэг бсан Одоо хоцрогдоо блгүй шинэ эрин эхлэчихээд бна төр засаг өөрчлөх хэрэгтэй.

эр хүн [103.10.23.117] 2019-03-09 07:07:59

Эхчүүд энэ баяр гээд байгаа өдөрөө сайн мэддэг сэн бол Өдийд талбай дээрээн гараад Газарын баялаг ард түмний өмч гэсэн Үндсэн хуулийн заалтын бариж МАНАН хэмээх эрх мэдэлтэй луйварчин нараас Өмчөөн Эдийн засагын эрх чөлөөгөөн шудраг ёс хараат шүүхийг нэхээд зогсож байх өдөр юм сан даа Гэтэл тасартлаа хууж дуулаж наргаад өөрцөглөөл хулгайч нарт хууртаж явах юм мөнч тэнэг байна даа тэнэг хүнд чи тэнэг гэж хэлэж болдогүй юм гэсэн / хэлбэл тэд хэлсэн хүнийг ураж иднэ луйварчан нар үүнийг хараад их баярлана өөртөө ашгалан

Зочин [112.72.11.108] 2019-03-08 04:32:39

Yg vnen

Зочин [122.201.22.114] 2019-03-08 04:20:31

1913 онд ЗХУ ын эмэгтэйчүүд гэх мэт бичжээ ойрхоны түүхийг ингэж байгаа юм чинь 1800 гаад он руу орвол алж өгөх нь ээ мэдээ.мн ийм сэтгүүлч ийм редакторуудтай юм уу

Зочин [223.33.178.44] 2019-03-08 03:56:27

ШААЛ ХЭРЭГГҮЙ УТГАГҮЙ БАЯР. ХУУЧИН СОЦИОЛИСТ ОРНУУД Л ТЭМДЭГЛЭДЭГ БАЛАЙ БАЯР. МОНГОЛЧУУД ДЭЭР НЬ БҮҮР БАЛАЙ

Буруу Цолмон [103.10.23.117] 2019-03-09 06:59:03

Эмэгтэйчүүдийн баярыг өндөр настай Эхчүүдийн баяр гэж нэрлээд Андөр настны өдөрийг хамт тэмдэглэж 1 Олон хүүхэд төрүүлсан эх эцэг 2 ,Өндөр настай эхчүүд өвөгчүүд 3, Тэтгэврийг хүмүүс, зэргээн улс амьдаралыг нь хараж үзэж Өндөр настны амралтанд төлбөргүй 3 хоног амруулах Ядарч зүдэрч яваа нэгэнд нь амьдаралд нь тус дэм болох гэр орон байр бэлэглэхҮр хүүхэдгүй нэгнийг нь настын улсын асрамжад авах Улсын өндөр настны асрамжын газар шинээр нээх зэрэг арга хэмжээ авдаг өдөр болгох Энэ өдөрийг өндөр настан нартаан ажилын хөлсөө бэлгэлдэг ажилын өдөр байлгах хэрэгтэй баймаар юм

Зочин [103.26.194.138] 2019-03-08 03:35:58

манайхан зөвхөн наргиж тэмдэглэдэг ш дээ.

89 [66.181.181.223] 2019-03-08 03:34:44

Түүхийг эргэн харуулсанд талархалаа.Гэхдээ Орос улсын нэр томъёог хаа сайгүй буруу бичжээ..Түүхээ уншиж мэдэхгүй бол ингэж бгамда

Сар [66.181.181.223] 2019-03-08 03:28:52

Монгол эрчүүдийг ёс зүйтэй болгож хүмүүжүүлмээр байна.


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.