Өнөө шөнө ихэнх нутгаар хүйтэрч хонохыг анхааруулж байна

Н.Анхбаяр / Шинжлэх Ухаан 2023

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч хонохыг анхааруулж байна.

Энэ сарын 10-нд буюу ням гаригт говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи говь, талын нутгаар 10-нд секундэд 14-16 метр, 11-13-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 13-наас өдөртөө дулаарна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.


Сэтгэгдэл

vgcbwcsdfl [79.134.234.247] 2021-03-10 18:24:31

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

yqwtlcqhko [79.134.234.247] 2021-03-10 18:24:30

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [202.131.227.178] 2019-03-08 10:01:31

1000


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.