Монгол Улсад Алдарт эхийн I, II зэргийн одонтой 216,679 эмэгтэй байна

М.Амаржаргал / Нийслэл

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулган боллоо.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш 118 жил өнгөрч байгаа бөгөөд Монгол Улс 64 дэх жилдээ энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Алдарт эхийн I, II зэргийн одонтой 216,679 эмэгтэй бүртгэлтэй байна. Алдарт эхийн одонтой ээжүүдийн чуулган жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд 12 дахь удаагийн чуулганаар “ажилтай, орлоготой” байх асуудлын хүрээнд ярилцсан юм.

Одонтой ээжүүдийн холбоо ТББ-аас энэхүү чуулганаас өмнө одонтой ээжүүдийн дунд судалгаа хийж үзэхэд:

  • Төрийн болон хувийн хэвшилд ажилладаг боловч авч байгаа нь цалин нь хүрэлцээгүй.
  • Хувиараа бизнес эрхэлж, ахуй амьдралаа авч явж байгаа боловч төрийн дэмжлэг хүрэлцээгүй, тэгш бус, шударга бус байна.
  • Тэтгэвэр, тэтгэмжээр амьдарч байгаа боловч зээлийн хүү өндөр байгаа гэж одонтой ээжүүд хариулжээ.
  • Тиймээс энэ жил төр засгийн удирдлагуудыг эмэгтэйчүүдийн ажил, орлогыг нэмэгдүүлэх асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүсч, чуулганыг дээрх сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.