ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ хэвлэх тендэрийн маргаанаас шалтгаалж хэвлэлт гацжээ

У.Уранцэцэг / Нийгэм

-ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ХЭВЛЭХЭД УЛСЫН ТӨСВӨӨС ЖИЛ БҮР
НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ-

Жолооны үнэмлэх хэвлэх, худалдаж авахад улсын төсвөөс жил бүр нэг тэрбум төгрөг төсөвлөдөг. Уг төсөвлөсөн мөнгөөр Замын цагдаа, ЦЕГ, Хууль зүйн яам зэрэг холбогдох албаныхан хамтран нээлттэй сонгон шалгаруулалт явуулж улмаар тендер зарладаг байна. Тендерээс шалгарсан компанитай гэрээ хийж нууцлал бүхий жолооны үнэмлэх хэвлэдэг.

Гэвч жил бүрийн тендерт аж ахуй нэгж байгууллагууд оролцох бүрэн эрхийнхээ хүрээнд нээлттэй байдлаар оролцдог хэдий ч маргаан ихээхэн гардаг байна.

2018 онд зарласан тендерт оролцсон аж ахуй нэгж шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн нийлүүлэгч компани шүүхэд хандаснаар Замын цагдаагийн албатай гурван шатны шүүхээр маргалдсан аж. Харин гурван шатны шүүхээр маргаан үргэлжилсний эцэст Замын цагдаагийн талд шийдвэр гарчээ.

Уг маргаан удаан хугацаанд үргэлжилснээс болж жолооны үнэмлэх хэвлэлт өдийг хүртэл хойшлогдоод байгаа юм.

Ийнхүү дахин жолооны үнэмлэх хэвлэх аж ахуй нэгжийг сонгох тендерийг 2018 оны 12 сард зарласан байдаг. Энэхүү тендерт шалгарсан компани ирэх дөрвөн сард эрэлт бүхий улсын хэмжээний бүх жолооны үнэмлэхийг нийлүүлэхээр гэрээ хийсэн байна.

Жолооны үнэмлэх өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас хойш нэг ч хэвлэгдээгүй аж. Энэ хугацаанд жолооны үнэмлэх шинээр авах, жолооны курс төгсөж шинээр жолооч болж байгаа, үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн, ангилал ахиулсан, эрхээ сэргээлгэсэн гэх мэтчилэн үнэмлэх авах хүсэлтэй 50 мянга орчим жолооч захиалга байна.

Энэ талаар Замын цагдаагийн албаны Бүртгэл хяналтын мэргэжилтэн цагдаагийн ахмад Н.Пүрэвдоржоос тодруулга авлаа.

-Жолооны үнэмлэхгүй жолооч нар замын хөдөлгөөнд ямар байдлаар оролцож байгаа вэ. Мөн үүнийг Замын цагдаагийн алба хэрхэн зохицуулалт хийж байна вэ?

-Жолооны үнэмлэх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс хойш хэвлэгдээгүй байна. Хууль зүйн сайдын 2015 оны А189-р тушаалаар баталсны дагуу жолооч нар замын хөдөлгөөнд түр зөвшөөрөл олгож байгаа. Замын хөдөлгөөнд оролцож жолоо барих эрхийг хангах үүднээс түр зөвшөөрөл буюу түр үнэмлэх олгож байгаа. Уг түр зөвшөөрлийг манай төвөөс иргэдээс ямар нэгэн төлбөр авахгүйгээр олгож байгаа юм.

-Хэзээ бүрэн хэвлэгдэж эхлэх вэ?

-Ирэх дөрвөн сарын сүүлээр гэхэд тендерт шалгарч, гэрээ хийсэн байгууллага бэлдэцээ нийлүүлж, хэвлэж эхэлнэ. Энэ жилээс хойш жолооны үнэмлэх хэвлэх асуудалд АТГ ажлын хэсэг гарч шалгаж эхэлсэн. Үнэмлэх хэвлэлт таслагдаад байгаа талаар шалгасан гэсэн үг. Энэ жилээс хойш дахин ингэж хэвлэлт удаашрахгүй. Учир нь дараа жилээс эхлэн жолооны үнэмлэх шууд худалдан авдаг байхаар зохицуулалт хийгдэнэ. Нийлүүлж байгаа компанитайгаа шууд худалдан авалт хийж ажиллана. Тэгэхээр энэ жилээс хойш дахин ингэж тендерт асуудал гарч, иргэдийг бухимдуулахгүй.

-Жолооны үнэмлэх арванхоёр сараас хойш нэг ч хэвлэгдээгүй гэсэн үг үү?

-Онцгой тохиолдолд хэвлэсэн. Гадаадад яаралтай явах иргэдийн хүсэлтээр хэвлэж өгч байгаа.

-Иргэд үнэмлэх хэвлэгдэхгүй байгаад бухимдалтай хандаж байна шүү дээ?

-Одоохондоо иргэдээс манай төвд гомдол гаргаагүй байна. Яагаад гэхээр Замын хөдөлгөөний дүрэмд түр үнэмлэхээр замын хөдөлгөөнд оролцож болно гэж заасан байдаг. Иргэдэд Замын цагдаагийн албанаас чирэгдэл учруулахгүй байхын тулд түр үнэмлэхтэй иргэдэд торгууль ноогдуулахгүй байгаа. Түр зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд ирээд дахин сунгана. Харин үнэмлэх хэвлэгдээд эхэлмэгц түр зөвшөөрлийг нь хурааж аваад үнэмлэх өгнө.

-Олон сар жолооны үнэмлэх олгогдоогүй шүү дээ. Дөрвөн сард хэвийн хэвлэж эхэлнэ гэж байна. Хэр хугацаанд жолооч нарын үнэмлэхийг олгох вэ?

-Жолооны үнэмлэх олгогдож эхэлмэгц үнэмлэх авах хүсэлтээ өгсөн дарааллын дагуу олгоно. Бид нарын урьдчилсан тооцоогоор нэг сарын турш хэвлэгдээд бүрэн дуусах байх гэж бодож байна.

-Яагаад үнэмлэх хэвлэх асуудал ингэж олон сар гацсан юм бэ?

-Яагаад гэхээр жолооны үнэмлэх тусгай зориулалтай. Мөн тусгай жолоочийн мэдээлэл хадгалсан нууцлалтай байдаг. Захиалгын дагуу нууцлалтай хэвлэгддэг учраас шууд хэвлэх худалдан авах боломжгүй байдаг. Мөн жолооны үнэмлэх нь өөрөө Замын цагдаагийн тусгай нууцлалтай байдаг юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.12] 2019-04-04 09:10:53

Арай арай бүхэл бүтэн улс жолооны үнэмлэхээ хэвлэчихэж чадахгүй

Zochin [202.126.89.147] 2019-03-27 15:07:45

Ali 2sard togsson unemleh bithii hel tur unemlehch alga hariutslaga ymnuud jil bolgonl ingej bh ym

Зочин [202.126.89.86] 2019-03-11 05:47:13

За болио хэдэн хүн амтай болоод нууцлалтай байгаад өгөөч дээ гол нь ажлаа хийгээд өгөөч дээ

Зочин [103.26.195.71] 2019-03-11 03:01:34

Шууд мөнгөөр худалдаж авсан дээр ямар мэргэжил биш хэрэглээ юм чинь.

mi [202.179.16.104] 2019-03-11 02:42:16

Buhel buten uls bjij gants joloonii unemleh hevlechij chadku, jil bolgon tender ntr gj mungu idne, bolimoor yum.

zochin [103.80.210.64] 2019-03-11 01:55:44

mongol ulsiig yaawal ariun saihan bolgoh be ard tumeen battulgaa hurelsuhee zandanshataraa

Гоё шүү [103.212.116.95] 2019-03-11 01:52:23

ГОЁ ШҮҮ МАНАЙ МОНГОЛИЯЧУУД. БҮХ ЮМ МӨНГӨНИЙ ШУНАЛ МАРГААН. АЛАЛЦААД БАЙ АЛАЛЦААД БАЙ

Зочин [66.181.182.209] 2019-03-11 00:53:36

ЧААВААС ДАА.

So [64.119.16.44] 2019-03-11 00:38:13

Ulsaas mongo gargalaa gehiin bid nar oorsdoo unemlehnii mongoo ogdog bizdee davartsan um


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.