Зарим нутгаар цас орж, шуурна

Т.Хулан / Шинжлэх Ухаан 2023

Цаг агаарын байгууллага 2019 оны гуравдугаар сарын 11-нээс 18-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар долоо хоногийн эхээр нутгийн зүүн хэсгээр, эцсээр нутгийн баруун хэсгээр цас орж, салхи шуургатай байх гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 17-18-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр бага зэрэг хүйтэрнэ.

Төвийн аймгуудын нутгаар: 13-нд зарим газраар, 15-нд нутгийн зүүн, 18-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 13, 15-нд зарим газраар, 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Дархадын хотгороор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр бага зэрэг хүйтэрнэ.

Зүүн аймгуудын нутгаар: 13, 15-нд зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, халх голын хөндийгөөр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна. 14-15-нд бага зэрэг хүйтэрнэ.

Говийн аймгуудын нутгаар: Бүх хугацаанд цас орохгүй. Салхи 13, 18-нд зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр 13-15 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.