Барилгын орц, гарц дээр сэрэмжлүүлэг наалт байршууллаа

Б.Гэрэлмаа / Нийслэл

Нийслэлд төрийн болон төрийн бус, аж ахуй нэгж, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний байгууллагын болон нийтийн орон сууцны 37783 барилгын 85009 орц, гарц байна гэсэн судалгааг 2018 оны эцсээр гаргасан. “Дэлхийн зөн” Монгол олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн дэмжлэгтэйгээр барилгуудын 85009 орц, гарц дээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий стикер, наалтыг 2019 оны есдүгээр сарын 01-ний өдөр гэхэд байршуулж дуусгах юм.

Тухайлбал 1-р улиралд 32000 ширхэгийг, 2-р улиралд 27000 ширхэг, 3-р улиралд 26000 ширхэгийг тус тус хэвлүүлж байршуулахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу 1-р улиралд байршуулах 32000 ширхэг стикер наалтны эхний ээлжинд хэвлэгдэж бэлэн болсон 5000 ширхэг наалтыг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 04-ний өдрүүдэд байршуулж ажилласан бол үлдсэн 27000 ширхэг стикер наалтыг 03 дугаар сарын 11-ний өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн 18-ны өдрийг хүртэлх хугацаанд байршуулж ажиллана гэж нийслэлийн Онцой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.229] 2019-03-13 12:59:15

Ur dun muutail ajil shig haragdad bna. Odo ch end tend naasan zurag tsaasnud ch uchra aldsanda humuus anzarahu.

Зочин [192.82.66.11] 2019-03-13 12:59:08

Нийслэлийн Онцгой байдлын газрын албан ёсны вэб сайт руу орж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Nobg.ub.gov.mn

Зочин [202.179.31.104] 2019-03-13 11:04:49

Ямар утгатай сануулга ! Юу ч ойлгосонгүй зураг нь харагдахгүй байна. Цагдаагийн биш наад стикерийн зургаа авахгүй эсвэл текстээр тайлбарлахгүй яасан?

Зочин [202.9.42.180] 2019-03-13 14:28:20

Харин тиймээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.