Монгол Улсад орчин үеийн хэт хөнгөн агаарын хөлөг угсрах санал иржээ

П.Урнаа / Нийгэм

Өнгөрөгч 2018 оны аравдугаар сард Словени Улсын Пипистрел компаниас Монгол Улсын Иргэний Нисэхийн Ерөнхий Газарт Монгол Улсад орчин үеийн хэт хөнгөн агаарын хөлөг угсрах саналыг ирүүлж байжээ.

Монгол Улсад Пипистрел агаарын хөлгийг угсрах, гадаад орнуудад экспортлох, сэлбэг хэрэгслийг нийлүүлэх талаар тус компаниас ирүүлсэн саналын хүрээнд манай улсын ИНЕГ болон МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын төлөөллүүд өнгөрсөн сард Пипистрел агаарын хөлгийн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцсан байна. Улмаар Монгол Улсад “Pipistrel Virus SW-121” хөлгийг угсрах, нисэхийн сургалтын байгууллага байгуулах төслийн саналтай танилцаж, харилцан санал солилцсон аж.

“Pipistrel Virus SW-121” агаарын хөлгийн хувьд дэлхий дээр 1,300 гаруй ширхэг худалдаалагдсан бөгөөд хэт хөнгөн агаарын хөлгийн төрөлдөө дэлхийд тэргүүлэх байранд жагсдаг.

Дээрх уулзалтын үеэр “Пипистрел” компанийн зүгээс МИАТ ТӨХК-тай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах саналаа илэрхийлсэн байна. Монгол Улсад орчин үеийн бага оврын агаарын хөлгийг угсрах саналыг хүлээн авснаар Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсны дараагаар “Буянт-Ухаа” дахь нисэх буудалд бага оврын агаарын хөлгийн угсралт, үйлдвэрлэлийг эхлүүлэхэд таатай боломж хэмээж буй юм.

Мөн “Нисэхийн аж үйлдвэр”-ийг хөгжүүлэх, Монгол Улсын Ерөнхий зориулалтын нисэхийн хөгжлийг олон шатаар ахиулж, дотоодын хэрэгцээ шаардлагыг хангахаас гадна гадаад зах зээлд нийлүүлэх, дотооддоо нисгэгч бэлтгэх сургалт явуулах зэрэг нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой аж.


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.216] 2020-08-25 13:11:56

Айрбус зах зээлд номер нэг онгоц

Зочин [103.212.118.127] 2020-07-23 12:25:26

Словенчүүд оросуудын өвөг

Словени гэж, словеничууд гэж ямар улс вэ? Бодооч. [202.131.228.118] 2019-03-14 03:00:59

Очиж очиж Словени улсаас энэ саналыг гаргаад байхдаа яахав дээ. Ядахдаа Герман, Франц байсан бол яахавдээ.

Их горьдомтгой хүмүүс юмдаа, энэ монголчууд. [202.131.228.118] 2019-03-14 02:58:11

Тэгээд л зосчих. Монгол улс үүнийг хийж чадахгүй.

Зочин [203.169.49.95] 2019-03-14 01:55:30

Би судалгаагий нь хийж өгье, хурдан 3 жилд багтаагаад хийгээд өгнө, өөртөө юм унагаад байх юм байхгүй хөлсөө л авна

сайн судалж байгаад хийгээрэй манай орны нөхцөлд тохирох юу уу АНУ-ийн онгоц энд тэнд унаад байна шү [202.179.31.5] 2019-03-14 01:32:22

сайн судалж байгаад хийгээрэй манай орны нөхцөлд тохирох юу уу АНУ-ийн онгоц энд тэнд унаад байна шү [202.179.31.5] 2019-03-14 01:32:16

Zocnin [68.145.61.75] 2019-03-13 14:52:48

Shuurcn awaad bushuu hodol tsag aldalgyi shiid.

Зочин [202.9.42.110] 2019-03-13 12:03:39

hurdan heregjeesei MIS gm bolovson huchinee yaaraltai beldeh bhdaa. mash ih hariutslaga uymdaa......

HM [94.197.121.161] 2019-03-13 10:48:51

Ойлголцоно энэ тэр гэж цаг алдаж байхаар хурдан эхэл наад ажлаа. Жижигхэн Словени улс онгоц үйлдвэрлэдэг айн. Манайх арай дэндүү юм бишүү, хоцроод, хоцрогдоод байна шүү.

Зочин [43.242.243.55] 2019-03-13 08:20:35

тэгээд бодож байгаад хийгээч

Зочин [103.111.68.3] 2019-03-13 06:09:34

Дэлхийд алдартай Бойнг гэсэн том үйлдвэрлэгчийн бүтээсэн МАХ онгоц уначихаад байна. Онгоц л бол онгоц. Агаарын хөлөг унах, сүйрэхэд жижиг, томын ялгаа байхгүй. Монголд онгоц угсархад Маде ин Монголиа л болно. Сайн судалж, нөхцлийг хангаж боловсон хүчнээ сайн бэлтгэж байж л онгоц угсраарайдаа. МИАТ-ийн инеженерүүд сайн л гэж магтаад байна. Яг юман дээрээ нэгэнт угсрагдсан эд ангийг солих л ажил хийдэг, тэр ажлын хөлс нь л олон улстай харьцуулахад үнэ хямд байгаа болохоос бус инженер, техникийн ажилтнууд нь онгоц үйлдвэрлээд, угсраад байх хэмжээнийн боловсорч чадсан уу.

Goi [58.248.209.9] 2019-03-13 05:10:37

Mash zov heden ulsaas mongo idsen humuusiin har tamih herglesen huuhduud niseed chad boloh bailgui bor chuud bolon jiriin humuusiin huuhduud unahgui shuu de


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.