З.Гүррагчаа: Шагнал авах бус багаж, хувцас хэрэглэлээ сайжруулмаар байна

Т.Хулан / Нийслэл

“Эко Алтан Заамар” компанийн уурхайд осолдсон дөрвөн ажилтны цогцсыг гаргахаар ес хоногийн туршид ажилласан онцгой байдлын алба хаагчдыг Шадар сайд Ө.Энхтүвшин хүлээн авч уулзлаа. Осол гарсан уурхайд онцгой байдлын 36 алба хаагч ажиллажээ. Тэдний 18 нь Архангай аймагт үүрэг биeлүүлж яваа учир өнөөдөр 18 алба хаагч Шадар сайдтай уулзсан юм. ОБЕГ-ын дарга Т.Бадрал дээрх 36 алба хаагчийг шагнуулах тодорхойлолтыг өнөөдөр гардуулан өгсөн юм.

Заамарын уурхайд ажилласан аврагчдын зүгээс онцгой нөхцөлд ажиллах багаж, хувцас хэрэглэл маш дутмаг байдгийг уулзалтын үеэр хэлж байсан юм. Салбарын хэмжээнд аврагчдын багаж, хэрэгслийг сайжруулахад нийт 300 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж.

Уулзалтын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэхдээ, “Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэлээ. Та бүхэнд баяр хүргэе. Манай аврагчид сайн ажиллаж байгаа. Хүнд нөхцөлд хамгийн түрүүнд явдаг. Гал, ус, өвчин зовлон, газар хөдлөлт, зуд турхан, ган гачиг, салхи шуурганаас эхлээд иргэд төөрөхөд ч та бүхэн явдаг. Тиймээс та бүхний нэр хүнд өндөр байгаа” гэсэн юм.

Мөн онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид, “аврагчдын багаж хэрэгсэл болон хувцас хунар дутмаг байдаг тухай хэлжээ. Тодруулбал, шумбалт хийж хүний амь аврахад дугаарлаж зогсоод нэг хувцас хүлээдэг тухай хэлсэн байна. Энэ тухай "Онцгой байдлын үндэсний аврах бригад"-ын аврагч Ж.Баяртогтох хэлэхдээ "Архангай аймгийн Өгий нууранд сургуулилт хийж буй 20 албан хаагч дундаа дөрвөн шумбалтын хувцастай байна. Төр засгийн зүгээс онцгой байдлын аврагчдын багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг сайжруулахад анхаарч ажиллавал их баярлана. Бид сайн багаж, хэрэгсэлтэй болбол ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө” гэсэн юм. Харин Шадар сайд Ө.Энхтүвшин уг хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийн тулд ажиллана гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын үеэр "Онцгой байдлын үндэсний аврах бригад"-ын аврагч аврагч З.Гүррагчаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Та эхний ээлжний шумбалтыг хийсэн гэсэн. Аврах ажиллагааг явуулахад нөхцөл байдал ямар байсан бэ?

-Нөхцөл байдал маш хүнд байсан. Манай шумбагчид ээлжлээд өдөрт хоёроос доошгүй удаа шумбалт хийсэн. Ил уурхайн хана нурах эрсдэл өндөр байсан. Хананаас битүү хөрсний ус шүүрч, шороо, чулуу байнга унаастай байлаа.

-Мөстсөн шавартай усанд ажилласан гэсэн. Эхний хүнийг гаргаж авахад хичнээн цагийг зарцуулсан бэ?

-Ослоор амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. “Эко Алтан Заамар” компанийн нацосын ажилчид их хүнд нөхцөлд ажилладаг юм байна гэдгийг энэ үеэр мэдсэн. Тус компанийн хүнд техникийн ажилчид ес хоногийн туршид хоёр ээлжээр тасралтгүй эрэн хайх ажиллагаанд тусалсан. Бид нарын хувьд хийх ёстой ажлаа хийж гүйцэтгэсэн. Харин тэр хүмүүс заавал хийх шаардлагагүй ч бидэнд тусалсанд талархал илэрхийлье.

-Онцгой байдлын алба хаагчдын нийгмийн хангамж, цалин хэр байгаа вэ?. Өнгөрсөн жилүүдийнхээс сайжирсан уу?

-Сүүлийн үед манай багаж, техник хэрэгсэл сайжирсан. Гэхдээ бүрэн, дүүрэн шийдэгдээгүй. Цалин хөлс нэмэгдсэн. 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс онцгой нөхцлийн арван хувийн нэмэгдэл 20 хувь болж нэмэгдсэн.

-Нэг сарын хэдэн өдөрт нь амардаг вэ?

-Тогтоосон өдөр байхгүй. Ажил ихтэй байвал гэртээ харихгүй нэг, хоёр сар болох тохиолдол байна. Зарим тохиолдолд гэрээсээ гарахгүй нэг сар болох тохиолдол байна. Миний хувьд 15 дахь жилдээ ажиллаж байгаа.

-Саяын ажиллагаа он гарснаас хойш хэд дэх удаагийнх вэ?

-Хоёр дах ажиллагаа.

-Осол гарч буй шалтгаануудыг харахад ихэвчлэн юунаас болж гарч байна вэ?

-Учиргүй үер болоод хүмүүсийг олноор нь усанд авчихгүй бол бусад үед хүний үйл ажиллагаанаас болж осол гарсан байдаг.

-Та бүхнийг ажиллахад хувцас, техник хэрэгсэл дутагдалтай байгаа уулзалтын үеэр ярьсан. Одоо та бүхэн хаана, ямар аврах ажиллагааг явуулж байна?

-Өнөөдрийн байдлаар Архангай аймгийн Өгийнуур суманд шумбагчдын дадлагыг явуулж байна. Багаж хэрэгсэл, хувцасны дутмагаас болж шумбагчид сургалтад бүрэн хамрагдаж чадахгүй, хамрагдлаа гэхэд хангалттай сайн бэлтгэгдэж чадахгүй байна. Төр засгийн зүгээс энэ чиглэлд илүү сайн дэмжиж ажиллана гэж Шадар сайд сая мэдэгдлээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

imageimage

image

image

image

image

image


Сэтгэгдэл

АВАРЧДЫГ БҮХ ТАЛААРНЬ ХАРЖ ҮЗЭХЭЭС ӨӨР АРГАҮЙ ТЭР ХАМАГАЖЛАА ХИЙЛГҮҮЛСЭН КОМПАНИАС [202.179.31.5] 2019-03-14 09:18:37

Ишиг [66.181.190.71] 2019-03-14 09:17:12

Та нар үнэн сэтгэлээсээ тэр аймаар хүйтэн ус элс рүү орно гэдэг хүн бүр хийгээд байдаг ажил биш шүү. Би маш их айж бурханд залбирж байсан шүү үнэхээр энэ хүмүүсийг багаж техникээр хангалттай хангах хэрэгтэй улаан гараар махалж аөиллаж байгаа хүмүүсээ сэтгэл санаагаар дэмжих хэрэгтэй амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ

Зочин [64.119.27.40] 2019-03-14 09:07:04

Хандах хүнээ мөн олж хандаж дээ. МАНАН н ЗГт мэргэжлийн хяналт, онц байдлын сайд бсан Хүрэлсүх бүтэн жил гаран сандал ширээ эрх мэдэл ярьснаас хэтэрсэнгүй. Сайд байхдаа юуч хийгээгүй нисдэг тэргээр л өөрийгөө рекламдаж өөртэйгөө өдилхан нөхдүүдийн тархийг угааж нэр хүндээ өсгөсөн. Аврагчид гар хоосон бахь байдгаар, Аврах газар нь хандив гуйсаар....

Зочин [103.212.116.117] 2019-03-14 08:28:31

Ажилаа хийсэн болоод шагнал авдаг болж байгаа юм байна. үхсэн хүмүүс ухаж шаргасан болоод баатар болох нь

Зочин [64.119.27.40] 2019-03-14 09:08:10

Зөв. Нинжануудыг ажиллуулбал...

Зочин [103.10.21.85] 2019-03-14 06:56:41

eh oron ard tumehdee ami nasaa woriulsan erelheg hubguuddee ard tumen mehiin hundtgie tednii omnoos bid bas tur uls n tuslah ystoi um sain amgalan boltugai

Зочин [198.84.166.138] 2019-03-14 06:19:34

Шагналын тодорхойлолт ингэж явдаг болсон юмуу? Хийх ажилгүй рекламдах юмаа олж ядах юм. Дотоод ажил муу газар байна даа.

Зочин [151.159.104.21] 2019-03-14 01:05:50

Одон медаль нь аврах ажиллагаанаас та нарын амьд эргэж ирэх баталгаа биш. Үнэхээр сайн багаж хэрэгсэл, бэлтгэл сургуулилалт л та нарыг минь хамгаалж эхнэр хүүхэддээ эсэн мэнд ирэх багахан ч гэсэн баталгаа болно. Иймд аврах ажиллагаа бүрийн тухайд тодорхой тайлан бичиж тэнд дутагдаж байгаа ур чадвар, багаж хэрэгслээ нэмж олж авч чаддаг байх нь зүйтэй юм даа. Тэрнээс өөр чухал юм байхгүй шүү, бид аврагчдаа аварч хамгаалах хэрэгтэй биз дээ.

Зочин [103.229.121.228] 2019-03-13 23:07:01

Odon temdegee ugaah mungutei hamt ugnu uu gej guigaarai. Odongoo ugaah gej buun zardal garna shuu. Geree zaraltai bish dee

Зочин [103.26.195.192] 2019-03-13 22:59:19

Шог гарааны новшнууд төрийн одон гавъад нь тэрийг худалдаж аваад байхад амь эрэсдэх аюултай тэмцэж байгаа улсад битгий новшир харамгүй шагнал урамшуулал өг

зочин [103.194.176.117] 2019-03-15 10:41:45

Шагналыг эдгээр ажилтануудад өгөх хэрэгтэй Яагаад болохгүй гэж зүгээр Хошин шогчид, дуучин нэртэй хэдэн хэнээтэй гарууд хэдэн клип бичүүлчихээд гавъяат авчихдаг биз дээ Тэд ер нь улсад татвар төлдөгч юм уу даа Хошин шогчид болохоор тайзан дээр ард түмнээ доромлоод л дуучид нь энэ тэндхийн хараалийн үгнүүдийг цуглуулаг гэлтэй

Зочин [43.242.243.55] 2019-03-13 22:11:58

БАЯРЛАЛАА

зочин [64.119.16.92] 2019-03-13 22:06:08

Наад асуудалаа дотоододоо шийдээч. Ажлаа хийж байгаа шдээ. Суржигнээд Улсын баатар гуйгаад бгаа юм уу. Ичиж амьдар.

зочин [103.194.176.117] 2019-03-15 10:47:37

Хошин шогчид тайзан дээр маазарсний төлөө гаъяат авчихаад одоо ардын цол руу улайрч байх юм. Гэтэл ОБЕГ албан хаагчид өргөсөн танграгтаа үнэнч байж төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр хандаж тэд улс ард түмэн аан нэгжид хэдэн тэрбум төгрөгөөр хохирч болох эрсдлээс урьдчилан сэргийлж хүний амь насыг аварч байхад энэ нь сүржигнэх асуудал биш яг л бодит байдал

Зочин [64.119.27.40] 2019-03-14 09:09:26

Зөв өөр ажил хийх чадваргүй учраас сургуульд юм сураагүй учраас л энэнээс өөр ажил олдоогүй

Zochin [31.35.91.181] 2019-03-13 20:26:28

Ydaj avaragchidaa buren bagaj heregseleer hangmaar ym ter iluu sul tsalin avdag buhchuudiig boliulah estoi

Zochin [202.126.89.94] 2019-03-13 19:49:27

Eh oron, ard tvmniihee umnu urgsun tangaragtaa vnench bailaa ene zaluuchuud. Ahui amidral, ar gert ni vldetstei, uram zorig-setgel zvrhiig ni hogloh uramuulal heregtei dee!!!

Zochin [202.126.89.175] 2019-03-13 18:24:47

Niit alban haagchdiin tsalin hangamjiig l saijruulah heregtei shuu dee shagnal yu gej edgeer humuus ajilaa l hiij bgaa shuu

Зочин [202.170.68.162] 2019-03-13 18:03:09

Шагнал байх ёстой. Аль ч байгууллагын энгийн ажилчид шагнуулж, магтуулж байж урам зориг нь нэмэгдэж улам сайн ажилладаг шүү дээ

Зочин [103.26.193.225] 2019-03-13 16:44:30

Бүгдэд нь орон сууцаар шагна

Зочин [64.119.27.40] 2019-03-14 09:10:23

Газар ухдаг Нинжаануудыг шагная байр олгоё

Б Энхжаргал [202.179.4.94] 2019-03-13 17:06:34

Охон сууцгүй хүмүүсийг орон сууцаар ч шагнасан ч болохгүй уим бхгүй дээ

Зочин [202.9.44.132] 2019-03-13 16:36:18

шагнал дарга нарт ер хамаагүй.Тэд юу ч хийгээгүй "билэг тэмдэг"шүү дээ.Тэд бол ...сайн хийдэг. Аврагч нарт амралтаар нь гадаадын аль нэг оронд гэр бүлээр нь амруулах хэмжээний мөнгөн шагнал өг.Эсвэл эзэнгүй энэ олон орон сууцнаасаа \сайн байр шүү\ олго.

Ariunbileg [66.181.161.97] 2019-03-13 16:34:12

Hund nohtsold ajilladag humuus shvv dee

Ariunbileg [66.181.161.97] 2019-03-13 16:32:36

Ontsgoigiin awragchdadaa ajiliin amjilt.Mundag bailaa.Gewch manaihan dutmag baigaa ajiliin bagaj heregsliig n yaj iij bgd awaad tosowlood ogmoor yumaa bas shagnal uramshuullig n odon medaltain mongon shagnaltain tsug ogch ajillah uram zorig bainga ogch baigaasai.Darga n 16 say awch bgamu.Tegbel awragch nar n ilvv l awah estoi doo.Ar ger n batalgaatai tsalin hols n arwin bwl ajillaj bui hun ch bas uramtai l bh blgvi de.HANGALT basTSALIN g n ahiuhan ogch bail geh gsiin.

Зочин [66.181.187.204] 2019-03-13 16:28:02

Онцгой байдлын ерөнхий газар, Шшгег зэрэг газруудад сул орон тоо их бий. Баахан бөхчүүд сул цалинжуулаад. Энэ дэмий зарлагаа жинхэнэ албаны зориулалтаар ашигламаар юм

Зочин [64.119.27.40] 2019-03-14 09:11:21

Эхлээд дарга нар нь цэргүүдээ удирдан манлайлж ус руу нүх рүү ордог больё

unen shuu [160.13.93.1] 2019-03-13 18:17:59

ajil hiideggui Buhchuud tsalinjuulj baihaar. ter munguuruu bagaj heregsel av.

Зочин [103.11.195.34] 2019-03-13 16:37:53

Яг үнэн тэр Бөх, дуучид ямар хэрэг байнаа дэмий бөөн зардал.

Зочин [112.72.12.7] 2019-03-13 16:24:09

Ичиж амьдраарай та нар түймэр гарч байхад унтраахгүй архидаад байдаг хүмүүс олон хонох тусам хээрийн нэмэгдэл цалин авдаг гээд .Ийм хүмүүс баатар болохгүй дээ

Зочин [202.179.2.210] 2019-03-13 18:14:30

Пээх чи өөрөө яасан ичдэггүй амьтан бэ хийгээд авах ёстой цалин хөлсөө авч байгаа баатруудыг яах юм чи наад нэг хуруу хөдөлгөхгүй бол хошуу дүрдэг зангаа тат

Зочин [66.181.160.126] 2019-03-13 16:21:55

Өнгөрсөн жил билүү уржнан жил билүү ой хээрийн маш том түймэр гарсан тэгэхэд ард түмэн хувь хүн албан байгуулга компаниуд их мөнгө өгсөн тэр мөнгө яасан бэ?

Зочин [122.201.22.73] 2019-03-13 16:55:42

Тэр түймрийн ихэнхийг хувь хүмүүс унтраалцсан байх. Манай дүү машинынхаа ар дээ 4дугуйтай мотоциклоо ачаад түймэрт явсан шт

Uvib цаас [203.91.115.44] 2019-03-13 15:58:10

ШАГНАЛ НЬ АВРАГЧ НАРТ ХЭДЭН ТӨГРӨГ ӨГСӨН БЭ БИЧЭЭРЭЙ БАДРАЛ ДАРГА НЬ ДЭД ДАРГА ЭНЭ УУГАНБАЯРЫГАА 16 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАСАН ШҮҮ ҮҮНИЙГЭЭ ЯАГААД НУУЦЛААД БНА ЭНЭНЭЭС БАГА МӨНГӨӨР ШАГНАХ ЁСГҮЙ ШҮҮ ШАГНАСАН ШАГНАЛАА ИЛ ЗАРЛААЧ ХООСОН ЦААС ТӨМӨР ХЭРЭГГҮЙ ДАРГА НАР ӨӨРСДИЙГӨӨ ШАГНАСАН ШИГ Л ШАГНААД ИЛ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ

Зочин. [103.14.36.94] 2019-03-13 15:47:41

Шумбалтын болон хүйтэн усны шумбалтын хувцас их үнэ л дээ. Гэхдээ нийлүүлэх сонгож олход чинь туслаж болно шүү. 70166969-500

цэцэг [59.153.115.57] 2019-03-13 15:26:59

багаж хэрэгсэлээ сайжируулах нь сайн ч онцгой албанд ажилдаг хүн гээч эрдэнээ бас давхар амь амьдаралыг нь сайжруулах хэрэгтэй шүү дээ. хүн байж байж сайн багжны хэрэг бүтэнэ .бас сайн багж байж байж хүний хэрэг бүтэнэ аль аль нь маш чухал аль нэг нь орхигдож болохгүй .хүнд нөхцөлд ажилдаг ажилтаннуудын ар гэрийн амьдарал маш сайн хангалтай ардаа санаа зовох юмгүй ажлаа хийхэд анхаар .

Зочин [202.21.106.119] 2019-03-13 14:42:50

Avilgal iluu ihiig avmaar bgaa biz pizdakuud? Yamar baliar gedgiig chini medne shuu hugiin novnuud


37 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
37 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.