С.Амарсайхан: Өглөөний 04.00 цаг хүртэл архидан согтуурдаг явдал байж болохгүй

Б.Гэрэлмаа / Нийслэл

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Ниймгийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа уриалга гаргах тухай асуудлыг танилцууллаа.

Өнгөрсөн онд нийслэлийн Цагдаагийн газраас архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр шат дараатай олон ажлыг авч хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд давхардсан тоогоор 79.3 мянган аж ахуй нэгж, 51.8 мянган иргэнд шалгалт хийжээ. Мөн 25.652 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1116 буюу 11.3 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзэлсэн байна. Гэмт хэргийн дийлэнх хувь нь 22.00-06.00 цагт үйлдэгдсэн гэсэн судалгаа байдаг аж.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 сарын 9-ны өдрийн А/609 захирамжаар архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шөнийн 04.00 цаг байхаар тогтоож, худалдан борлуулдаг аж ахуй нэгжийн цагийг зааж өгөөгүйгээс худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд 24 цагаар архи худалдан борлуулдаг. Иймд нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүд, амралт, зугаалга аливаа баяр ёслол, арга хэмжээг архи согтууруулах ундаагүй тэмдэглэн, хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийн амь насыг эрсдэлд оруулах нөхцөлийг бүрдүүлэхгүй, архигүй орчин амьдралын зөв хэвшилтэй байхыг нийслэл Улаанбаатар хотын иргэн, аж ахуй нэгж байгууллагад уриалах санал танилцууллаа.

“Архигүй орчин амьдралын зөв хэвшил” уриалгыг гаргах тухай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Тэрбээр үүрэг чиглэл өгөх үеэрээ “Цэнгээний газруудын зэрэглэл болон ажиллах цагийн хуваарийн хязгаарыг тогтоох хэрэгтэй. Өглөөний 04.00 цаг хүртэл архидан согтуурдаг явдал байж болохгүй. Хотын дүрэм батлах тухай ажлын хэсгийн саналыг авч оршин суугчид, иргэд рүү чиглэсэн, өдөр тутмын амьдралын хэмнэлийг тусгасан товч тодорхой боловсруулан дараагийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй. Иргэдэд чиглэсэн зөв амьдрал, дадал хэвшилд уриалсан уриалга байх ёстой” гэж тодотгон хэлсэн юм.

Энэ өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахтай холбоотой хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх ажлын талаар танилцуулгыг нийслэлийн Гэр хороолол, дэд бүтцийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч П.Баярхүү танилцууллаа.

Өнгөрсөн 2018 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 877 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Үүнээс Улаанбаатар хотод 502 мянга 400 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа юм. Импортоор 93 мянга 700 гаруй тээврийн хэрэгсэл гаалиар орж ирсэн бол бүртгэлээс 27 мянга 600 тээврийн хэрэгсэл хасагджээ.

Түгжрэлийн нэг гол шалтгаан сургуулийн сурагчдыг тээвэрлэх асуудлаас үүдэлтэй. Нийслэлийн 245 сургуульд 264 мянга 240 сурагч суралцаж байна. Жил бүр 3 сургуульд автобус шийдэж өгч байгаа. Нийслэлийн 7 дүүргийн 52 сургууль 130 хүүхдийн автобустайгаас 6784 суралцагчийг зөвшөөрөлтэй 34 аж ахуй нэгжийн 79 автобус тээвэрлэж байгаа юм. Гэвч Энхтайваны өргөн чөлөө дагуу байрлаж байгаа ихэнх сургууль зориулалтын автобусгүй. Хувийн тээврийн хэрэгслээр хүүхдээ зөөдөг эцэг эхчүүд их байгаа юм. Их тойруу орчимд байгаа 16 сургуульд 1-5 дугаар ангийн 9597 хүүхдийг хувийн тээврийн хэрэгслээр зөөдөг байна.

Мөн E-Police зөрчил мэдээллийн апплекэйшн гаргасан. Иргэдийн идэвх оролцоо өндөр байгаа бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн зөрчил бүртгэх ажиллагаа явагдсан. Үүнээс хойш 12 мянган иргэн гар утсандаа суулгасан. Ирсэн мэдээллийн 1800 зөрчилд хариуцлага тооцон, шийтгэврийн хуудас илгээсэн байна.

Энэ мэтчилэн замын хөдөлгөөнд саад учруулах, түгжрэл нэмэгдүүлэх олон шалтгаан бий. Замын түгжрэлийг бууруулахаар шат дараатай ажлууд хэрэгжүүлж байгаа гэдгээ Засаг даргын орлогч П.Баярхүү танилцуулсан юм.

Мөн өнөөдрийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Түрээсийн төлбөрөөс чөлөөлөх тухай, Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам батлах тухай асуудлыг хэлэлцлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Zochin [103.26.194.3] 2019-03-18 19:36:36

Sukhbaatar duuregt gatsuurhan gesen neg ugluu gadna zaluuchuud buuljuud zodoldood zogsoj bdag neg gazar bna. Bodvol neg erkh medeltnii uilchilgee yavuuldag gazar bh. Hairan saihan zaluuchuud ohiduud ugluunii 6 tsag ungurch bhad tamhi tataad l sogtuu hashgiraad l zogsoj bdag yum bn le. Mongoliin ireeduig buzarlaj bga gazar da!!!!

Go [64.119.20.40] 2019-03-15 22:18:07

Manai mongolchuudiig alivaa zuileer hyzgaarlaj bolohgui ee heddugeer zuun bilee dald helberiin arhidaltig demjeed bh yum haa bsan arabad iim tiim geed hutsad bga nuhduud tednii huul yos zanshil ondoo sh de zuger l korea japan china 3aal harchih irgediigee chuluut tsagaa unguruuh gazrig haaj booson yum yu bna ternii orond teden tsagas hoish teden shil yumaar uilchilne gevel arai l ondoo bh

Зочин [202.21.106.169] 2019-03-15 09:07:13

deed taln 1-2 hurtel ajillahad l bolno

Чээгий [66.181.188.28] 2019-03-14 19:02:13

Тэр 12т хаа маа гээд байгаа улсууд хойд солонгосд очиж амьдраарай! Тэнд бүр 22 цагт бүх юм хаана ток тасрана.

зочин [66.181.160.51] 2019-03-14 15:45:06

хотын даргаа та архи тай тэмцэх биш ард түмнээ ажилтай орлоготой болгох тал дээр анхаараач амьдрал сайн бол юу гэж архи уухав

Зочин [103.14.36.58] 2019-03-14 10:46:02

23цаг болно

Зочин [202.126.89.43] 2019-03-14 12:43:47

ер нь ар гэр үр хүүхдээ хаян хаян шөнө орой болтол хүнсний дэлгүүрүүд ажиллах шаардлагагүй орой 22 цаг гээд хаадаг баймаар бна хэт олон цагаар ажиллах ямарч шаардлага байхгүй Хүний унтаж амрах цаг 22 биздээ үүнийг анхаар зохицуул бас тамхиний хууль хэрэгжихэд хэцүү сургуульд 500 гээд түүнийг баримталж байгаа газар бхгүй цагдаа нарт мөнгө өгөөд сууж байдаг гэсэн ийм амьдралд хол хуулиа цэгцлээрэй

зочин [202.131.242.132] 2019-03-14 10:45:12

зөв зөв хүнсний дэлгүүрүүдэд нэг хана нь тэр чигээрээ архи байдийшдээ тэгсэн мөртлөө тамхи зардаггүй гэчижээ бас. Нийслэлд цөөхөн тооны газарт л зардаг байх хэрэгтэй шүү.

Зочин [112.72.8.90] 2019-03-14 10:40:29

Гарч ирэнгүүтээ тэнэг тэнэг популист санаа гаргаж бусдыг дарамтлахаа болимоор юм даа үе үеийн засаг дарга нар. Та нарт нэг 5 жилийн төлөвлөгөө байхад бизнес хийж буй хүмүүст 20-50 жилийн төлөвлөгөө байнаа даа. Баахан мөнгөдөж мөнгөдөж гарч ирчихээд зардлаа нөхөх гээд нийтийн эрх ашгийн төлөө гээд л хэрэгтэй хэрэггүй арга хэмжээний захирамжаар бусдыг дарамлаж өгдөгөө болио. Баар ресторан нь ихдээд байсан юм алга маш их цөөрсөн харин орон сууцны доор үйлчилгээ явуулж болохгүй гэдэг өмнөх захирамжаа л тууштай хэрэгжүүлчих.

Санжаа [103.14.36.58] 2019-03-14 10:40:08

Амарсайхан даргаа дэмжиж байна шүү.12цагт хаадаг байх ёстой.???????????????????

ddd [49.0.140.68] 2019-03-14 09:49:22

12-ос бүх газар хаадаг болох хэрэгтэй. Мөн УБ-т байгаа баар, клуб, караоке нарын тоог ихээр цөөлж, газар дээр нь орон сууц барих хэрэгтэй. энэ жижигхэн хотод хэдэн мянган баар, сав байнаа. бүгд хэдэн цаасны төлөө хошуурч, гэмт хэргийн үүр уурхай болгож байна. бүгдийг нь ихээр цөөл, цензур тавь, үлдсэн хэдийг нь чанаржуулж, цагаа баримталдаг, хуулиа дагадаг болгох хэрэгтэй. энэ бол 2020 оны сонгуульд ч ялахаар ашигтай санал байгааз шаркуудаа

Зочин [66.181.187.181] 2019-03-14 09:48:02

ai bas l arai yumdaa hoid solongos bishdee say garui huntei tom hotiig bas ch ingej bolohgui l bhdaa

Зочин [66.181.160.22] 2019-03-14 09:46:24

Маш зөв шийдвэр....архитай холбоотой бүх асуудлыг чангалах хэрэгтэй..

Зочин [66.181.187.181] 2019-03-14 09:50:14

changalahaar yaadiin uuhaa bolichdiimuu arhitai bish huntei ni l ajillah estoi shd hereglee ni bgaa bolood l ene gazruud ajillaad bgaan ene gazruudad hichneen hun ajillaj amidralaa zalguuldagiig ni medehuu

12 ЦАГ ХҮРТЭЛ БАЙХАД БОЛНО ХЭТЭРХИЙ ХОРИВОЛ НӨГӨӨ ШАГ НАЯКА ГААРЧ ӨГНӨ ШҮҮ [202.179.31.5] 2019-03-14 09:22:14

Зочин [202.179.24.141] 2019-03-14 09:21:58

tiimee haah n zuv shunujinguu uuchihaar margaash n ajildaa yavj chadahgui bnaa

Зочин [103.229.122.202] 2019-03-14 09:19:25

umnu ni 12 geed haagaad shan bsan. baarnii ezed deer garaad sul tavisan. tend ni mansuursan baahan huuhed zaluuchuud. id surch bolovsordog nasniihan. yasan ch mungutei yum.

Зочин [64.119.27.40] 2019-03-14 09:02:16

Лалын шашинтай орнууд шөнө битгий хэл өдөр уухгүй байж болж бна. 12 с хойш архидаж бүжиглэсэн нэр зүүж дараа нь буудлаар хэсдэг мөрийтэй тоглодог бие биенээ алж хяддаг шөнийн диско бүжгийн газруудын үйл ажиллагааг зогсоох ёстой.

Зочин [66.181.185.185] 2019-03-14 09:31:35

Zuv. Er n uria ntr bol yostoi hudla shu. Zuger arhi sogturulah undatai holbotoi uilchilgeg shunin "00" tsag hurtel zuvshuruh heregtei.

Зочин [103.229.120.203] 2019-03-14 08:57:19

haa saigui mini market bolood jijig delguuruud zambaraagaa aldlaa. hussen bolgon hashaanda bairniha dood dawharta hurtel delguur neen ajilluulj bgaa ch ariun tsewer eruul ahuin shaardlaga hangahgui bgaag nuuh yun. uunees gadna delguuruudee hool hunsni bas nogooni , mahnii, tsagaan ideeni mon ahuin heregsel ged yalgaj toroljuulleh heregtei ba. tegehgui bol delguurt orohoor oodoos tsul vok savangiin uner tataad ybchih um. hajuud ni bgaa talh boov guril zeregt shingeed mergejliin haynaltiin zov bodlogo heregtei bh um

Зочин [66.181.182.69] 2019-03-14 08:45:41

Яг зов

зочин [202.131.245.69] 2019-03-14 08:30:22

гадаадын ихэнх хотууд архи, дарсны тусгай төрөлжсөн дэлгүүр байдаг. УБ-т цөөхөн, бусад хот суурин газарт 1-2 ийм дэлгүүр ажиллуулбал энэ олон ТҮЦ, жижиг мухлаг дэлгүүр ч цөөрнө. супермаркетууд ч барааны чанар, төрөлдөө анхаарч эхэлнэ шүү.

зочин [202.131.245.69] 2019-03-14 08:28:29

ганц гарчгийн доор мэдээж цогц арга хэмжээ зохион байгуулах биз. хаа хаанаа архидалт, тамхидалтаас салахын тулд хориглох арга хэмжээ хатуу байх хэрэгтэй. Төрийн байгууллага дотор, гадна тамхи татах, архи уухыг хориглох хэрэгтэй. тодруулбал төрийн албан хаагч архи уудаггүй, тамхи татдаггүй байх хэрэгтэй. дараг нар өрөөндөө тамхи татаж байна. төрийн байрны захиргааны дарга юу ч хэлж чадахгүй гөлөлзөж байна. яагаад гэвэл нэг нам, ар өврийн хаалганы таарсан амьтад.

зочин [66.181.189.14] 2019-03-14 08:09:11

хотын даргаа сүүлийн үед машин угаалгын газрын дээр писи тоглоомын газрууд нууцаар байгуудагдаад хүүхэд залуусыг өдөр шөнөгүй тоглуулж донтуулж байна холбогдох газруудад нь хэлхээр тоохгүй байна авлигатай холбоотой байх магадлалтай

Маш буруу хахууль авах гэсэн санаа [42.200.20.101] 2019-03-14 06:21:16

Хааж хориглосноор ахуйн аохидалт ихсэж гэст хэрэг гэр орноор үйлдэгдэл хүүхэд эмэгтэйчүүд илүү хохирдог харин зөвшөөрөл олгодог дарга нарын хахуулийн хэмжээ эрс өсдөг. Бусад орнуудыг хар европын хэдэн орноос бусад газар тэгэж хаадаггүй юмаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэе гэвэл бүр хязгааргүй нээх хэрэгтэй

Зочин [64.119.27.40] 2019-03-14 08:51:10

Хаах ёстой. Арихдалт бол архидалт

Иргэн [107.77.211.32] 2019-03-14 03:44:09

Энэ бол дарлал биш харин зөв шүү. Ардчилалын эх орон гээд байгаа америкт чинь олон мужид оройн 10 цагаас хойш архи зарахгүй заримд нь 6 гээд зарахгүй хааж байна. Согтууруулах ундааны дэлгүүрүүд их цөөхөн бас тусдаа байдаг. Манайд бараг бүх хүнсний дэлгүүр архи зарна. Энэ олон зөвшөөрлүүдийг цуцалмаар байна.

NJ [66.181.161.27] 2019-03-14 01:40:31

ARHINII HOR URSHIGIIN TALAAR OLON NIITED MEDEELEL SAIN HIIGEECHEE.INDIANCHUUD SHIG HUJAAGIIN SETGETSED NOLOOLDOG SPIRTEND ARD TUMEN JIVJ SUIRLEE SH TE.OLON BAYAR DAGASAN ARHIDALT.ARVAN JIL NASAND HUREEGUICHUUD HURTEL ARHIDALTAND ORTSON BNA.STANDART TOGTOOJ BAR SAVIIG HAAJ ARHINII UILDVERUUD TSOOLOH OLON BAYARUUDIIG BOLIH HEREGTEI.ARHINAAS L HAMAG MUUHAI HEREG GARCH BAINA.ARHIDALTAND ORTSON HUN HEZEE CH ERUULEER SETGEHGUI.MARTAAR L GEHED BAR SAVAND ARHIDALT IH OLDOHGUI BAISAN SURAGTAI.ER EMGUI ARHIDALT.

Зочин [139.5.218.95] 2019-03-13 23:58:54

Тэгжил битгий тэнэгтээрэй

Зочин [51.75.95.228] 2019-03-13 23:22:03

Хувь хүний ухамсарын асуудалаас болоод хүний эрх чөлөө хаагдах нь гадаадад хэзээ ингэж цэцэрлэгийн хүүхэдүүд шиг хаагдаад байдгийн бол.коммунист үнэр үнэртэж байна. Ухамсаргүй нь уугаад хурдан очих газраа очиглдээ.бид богино настай амьддээрээ жаргаж чадахгүй бол яадаж эрх чөлөөтэй байж байгаад хорвоог барах юмсан.одоо цагдаа нар хахууль цэцэглэнэ.за яахав цагдаа хахууль авдаг л юм байгаа биз Амарсайхан сайн бод сайн бод мэдээж чиний гарт .1юм нэмж хэлэхэд оросруу урсаж гардаг усыг монголдоо үлдээх далан шуудуу их хиих хэрэгтэй.бидэнд ус чийг их хэрэгтэй.бас хятадууд хиймэл бороо оруулаад манай хамаг чийгийг аваад байгаа энийг бас бид дариу хийх хэрэгтэй байна

зочид [202.131.245.69] 2019-03-14 08:31:59

гадаадын хотууд худалдаа үйлчилгээний газрууд нь эрт л хаадаг юм байна лээ ш дээ.

зочин [103.229.120.120] 2019-03-13 23:07:43

архидалтай хатуу бүх хүчээр тэмц.нэнд хүний эрх хамаагүй.бусдыг эрхийг хамгаала. подвольд хоолны газар. барыг хоригло.унтуулахгүй бна

Зб [112.72.11.115] 2019-03-13 21:31:36

1.10.3.4 хороолол.сансар.баянзүрхын зохион байгуулалт нь Буудал караоке бар буудал караоке бар буудал.тэнд л гэмт хэрэг гараад бгааш дэ.

Зочин [43.228.131.90] 2019-03-14 08:33:03

harin tiin sansar bol arhidaltiin uur uyurhai l gesen ug dee ogloonii 5 tsag hurtel sogtuu humuusiin duu ihtei. gudamj talbai ni booljisoor duuren...... uuniig tsegtsleh heregtei dee

Зочин [103.206.195.34] 2019-03-13 21:16:10

баянзүрх захын дэргэдэх жулиа л улам л түнтийх нь дээ хаха..

zochin [182.160.37.185] 2019-03-13 21:12:27

yag unen ugluu hurtel arhidana sogtuurn gej arai denduu

lul [122.201.21.219] 2019-03-13 21:07:09

uuh neg n uugaal yvj bn bzde, xvnii l uhamsarsht, zaawal aduu mal shig horij yahin. Bvgdeeree haasan ch neg n ajilaad ym uu uursduu olool uuna. Ene bol tsever xuvi xvnii uxamsar.

Зочин [202.126.89.8] 2019-03-13 20:45:22

Цагдаа нар нь ажилтай орлогтой болох юм бна даа хуучин МАН вн засгийн уед 12 цагт хаадаг байхад цагдаа нарын карма тvнтийдэг байлаа харин Батvvл гарч энэ авилгыг ААН ийг дарамталдаг байсныг зогсоосон доо

Зочин [202.179.27.82] 2019-03-13 21:09:21

Хаалгаа түгжиж байгаад л хэдэн хэсгийн цагдааг хахуулдаж байгаад л үргэлжлүүлдэг ш дээ.

Зочин [202.126.89.8] 2019-03-13 20:46:25

Ок

Zochin [66.181.176.139] 2019-03-13 20:42:37

Yostoi zuv zuv

Зочин [150.129.142.115] 2019-03-13 20:41:15

Амарсайхан гуай тэгж хязгаарлалт тогтоовол архидалт далд хэлбэрт шилжинэ. Айлд, гудамжинд, буудалд, орцонд, хөдөө хээр гээд харин ч хяналтгүй архидалт түүнийгээ дагаад гэмт хэрэг өсдөг юм.

цагдаа [202.131.245.69] 2019-03-14 08:32:50

цагдаа дуудах хэрэгтэй шүү.

Нийтийн орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг караоке баарыг хааж өгөөч. [59.153.115.122] 2019-03-13 20:40:35

Орон сууцны 1 давхар подвалд үйл ажиллагаа явуулдаг караоке, баарны үйл ажиллагааг зогсоомоор байна. Энэ газруудад зөвшөөрөл өгдөг оюуны газрын дарга нарыг авилгатай тэмцэх газар өгөх хэрэгтэй.

Зочин [49.0.212.112] 2019-03-13 20:31:40

00:00 цаг нь биш юм аа гэхэд 02:00 цагт бүх архи зардаг газруудыг хаавал таарна. Архигүй бол үхлээ юу хүний өмнөөс амьдарч буй мэт ухаан муут, ухамсар дорой хулгайчууд минь!

Зочин [112.72.12.9] 2019-03-13 22:56:42

Яг зөв.

Иргэн [202.179.24.1] 2019-03-13 20:11:59

Зөв шүүдээ архи борлуулдаг газар шөнөжин ажилладаг шүү хязгаарлах нь зөв архи гэдэг идээнээс болж хичнээн олон хүн амта алдаж байгаа билээ баар үйлчилгээнии газруудын цагийг багасгах хэрэгтэй

Зочин [202.179.31.104] 2019-03-13 20:01:32

Харин чи үнэхээр хотын даргын хувьд юу хийх ёстой гэвэл энэ олон хямд буудлуудад ариун цэврийг нь шалгах хэрэгтэй. Ариун цэврийн болон буудлын шаардлага хангахгүй байгаа газруудыг шууд хаа ! Хятадуудаас муухай сэжгийн буудлууд байна. Нүүр гарын алчуур орны даавуу бүгдийг нь шалгаарай.

Зочин [202.126.89.244] 2019-03-13 19:59:07

Пизда гэж хаасан, боосон, шалгасан, тагнасан, чагнасан,хорьсон ийм л ажил хийж бна энэ MAHгарууд. Пизданууудааа май шүү

Зочин [51.75.95.228] 2019-03-13 23:06:36

Yag tiim

zochin [103.26.195.45] 2019-03-13 19:44:42

TA NAR ARD TUMNEESEE BOLOMJIIG NI DEEREMDENE DEEREES NI ERH CHULUUG MAANI DEEREMDEHGEE YUU MAI SHUU

Зочин [150.129.142.205] 2019-03-13 19:34:39

00 цагт баар архины газруудыг хааж хэвшвэл мөн их буян болнодоо. Гэр бүлүүд архидалтаас болж нурж хүүхдүүд хүчирхийллмйн золиос болж байхад бага ч гэсэн тус болох болов уу л гэж. Тушаал заавраа хурдан гаргаж мөрдүүлмээр юм даа. Худлаа сэнсааци болгоод хэрэггүй шдээ. Байрны доорхи дэлгүүр архи зармааргүй байна. Байрны доор баар архины газар ажиллахыг хоригломоор байна.

зочин [202.131.245.69] 2019-03-14 08:35:49

зодуулж айж ичихийн оронд цагдаад өг. хажуу хөрш айл амьтан, хороо, СӨХ гээд бүх хүмүүстээ хэлж сануул. ЦАГДАА дууд. цагдаа тоохгүй бол фейсбүүкээр тараа. дээд дарга нарт нь хэл. гэрийнхээ согтуу эсвэл дээрэнгүй хүчирхийлэгч нараас битгий ай, хэлдэг хорьдог газарт нь хэл. гэр бүл хүүхэд хамгаалал гээд өчнөөн ажилгүй ийм дуудлага хүлээгээд сууж байгаа газруудад хэл.

Зочин [202.55.188.39] 2019-03-13 19:30:31

энэ шөнөөр архи зараад байгаа хэдэн газруудыг хаачаачээ, Амарсайхан чинь муухай сайхан нь яах уу

Зочин [202.179.25.122] 2019-03-13 19:20:20

маш зөв шийдвэр,уух дуртай архичин авгай хүүхнүүд тэр хөдөө амралт нтр дээ очиж архидаж завхайрдаг юм байгаа биз дэмжиж бна

зочин [202.131.245.69] 2019-03-14 08:36:45

амралтын газар ч гэсэн архигүй тамхигүй орчин болох хэрэгтэй.

Зочин [43.242.243.55] 2019-03-13 19:18:18

АРХИНААС Л МУУ ИХ ГАРДАГ Ш ДЭЭ

хотын уугуул иргэн [202.9.42.121] 2019-03-13 19:17:30

Бүх газрын карокы баруудыг 24 цагт хаах хэрэгтэй хүмүүс унтаж амармаар байна

Зочин [202.21.106.119] 2019-03-13 19:11:38

Ene odoo minii ah aav uu? Muusain kommunistuud

Зочин [43.242.243.55] 2019-03-13 19:07:23

танилтай нь шөнө дэлгүүрээ ажиллуулдаг биз дээ.

иргэн [202.179.24.219] 2019-03-13 19:05:52

маш зөв санаа бна , хотын даргыг дэмжиж байна.

Зочин [103.212.119.141] 2019-03-13 19:05:38

zuvhun arhidaltiig zogsooh talaar dorvitoi ajil hiihed taniig urgelj demjih hun olon bii shuu.

M [122.201.21.127] 2019-03-13 18:59:07

Zereglel togtoono gedeg ni mungu hahuuli awah l arga ni. MAN dandaa l mungu oloh argaa oloh gej busdiig hohirooh yum. Zeregleld ni nuguu sandui munhchuluun nariinhaa baariig ajilluulj mungu oloh l gej baigaa biz

Зочин [103.229.122.202] 2019-03-14 09:22:41

ter ni taniluud bolon tataas ugch chadsan ni l gaigui zeregleld oroh bhdaa

Зочин [202.179.24.191] 2019-03-13 18:56:29

24 цаг байх хэрэгтэй. Хэдийд уухаа энэ хэдэн хулгайчдаар заалгах уу.

Зочин [66.181.186.54] 2019-03-13 18:54:47

shagiin arhi oron geriin arihdalt 1 dahin usuh baih

Зочин [202.179.31.104] 2019-03-13 18:02:38

Залуу байж үзээгүй юм шиг. Хүмүүс бүхиглэсээр байтал 2,3 гээд тарна. дараа нь цэвэрлэж хаах гэсээр байтал 4 хүрч л таарна. Хөгшин болоод ууж үзэж алийгаа алдаж байхаар залуу байхдаа жоохон ууж идээд айндаа больчихно. Залуудаа тэгж яваагүй хүмүүс одоо 50 гарчихаад тэнэгтээд клуб хэсээд явж байна. Цагийн юм цагтаа. Өндөр градусын архи зарахыг л хориглочихооч !

Зочин [202.179.31.104] 2019-03-13 19:59:38

Наслаад хажуу хавиргандахаа зовоогоод байна. Ядаргаа зүгээр залууда ууж цэнгээд өнгөрөөчихсөн бол хожуу ингэж тэнэгтэхгүй байсан байх.

Зочин [64.119.17.89] 2019-03-13 19:51:43

дебиль

Зочин [43.242.243.55] 2019-03-13 19:08:16

архичид урт насалдаггүй ш дээ хөө

ж [124.158.79.173] 2019-03-13 17:47:56

Нийгмээрээ согтуу байвал АПУ-гийн хоол л болно...

Иргэд [103.9.89.18] 2019-03-13 17:47:22

Шөнийн 12 цаг байхад хангалттай. 2 цагаар хязгаарласан байхад шөнө гардаг гэмт хэрэг 50-иас доошгүй хувиар буурна шүү. Баар цэнгээний газрын ашиг орлогыг биш иргэдийнхээ эрүүл мэнд ам насыг бодох сэтгэлтэй дарга нар хэрэгтэй байна.

Зочин [64.119.17.89] 2019-03-13 17:37:08

бид нийгмэрээ согтуу байвал хэний хоол болдог билээ гишүүн Учирал сайн үйлийн аян хийж олон залуусыг архинаас гаргаж байгаа сайхан үйлсийг дэмжиж хотоо энэ булай архидалтаас салгацгаая

Zochin [122.201.24.116] 2019-03-13 17:31:19

12 цагт хаадаг болговол хэдэн цагдаа нар баарнуудаас орой бүр татвар л авдаг болдогш дээ. Бүүр увайгүй цагдаа нарын нар гийх нь дээ, бүр инээд нь хүрээд авах баарнуудаа тоолоод сууж байгаа байлгүй

зочин [202.131.245.69] 2019-03-14 08:40:52

өндөр хэмжээгээр торгууль тогтоо. торгоод торгуулийн орлогыг нь илрүүлсэн цагдаа шууд авдаг болох хэрэгтэй. тэгвэл ийм хориг саад журам маш сайн биелнэ. дээрээс нь хогоо орц, зориулалтын бус газар хаядаг айл, хүмүүс, гудамжинд нус, шүлс, хог хаядаг хүмүүсийг торгодог сайн дурын цагдааг нэмж ажиллуулаад торгуулаа шууд цалин болгож авдаг болгох хэрэгтэй. Ийм журам гараад ирэнгүүт аяндаа хот цэв цэвэрхэн болно. нэг хэсэгтээ ингэж "тэнэгтэх" маягаар ажиллах нь соёлын довтолгоо шүү.

zochin [202.70.46.20] 2019-03-13 17:27:00

zuw zuw 4 tsag heterne bg gehed 1 hurtel bhd l bno sh dee

ж [124.158.79.173] 2019-03-13 17:23:09

Тэр Дагва бол бүтэхгүй ээ.. сонгууль болноо ДАГВАА...

ш [124.158.79.173] 2019-03-13 17:22:12

Амарсайхан энэ санааг дэмжээд баар цэнгээний газруудын ажиллах цагийг 12 оос хэтрүүлэхгүй болговол ирэх 2020 оны сонгуулиар бид чамайг дэмжнээ... Уг нь болох л асуудал

Санжаа [103.14.36.58] 2019-03-14 10:39:52

23цагт хаая.??????????????

Зочин [202.126.89.228] 2019-03-13 17:13:49

Энэ Амарсайхан зөв юм хийчихээр хүүхэд шиг харагдаад байгаа юм.


80 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
80 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.