Бээжин-Улаанбаатарын нислэг салхинаас болж саатсан гэв

М.Амаржаргал / Нийгэм

БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос Улаанбаатарын чиглэлд өнөөдөр 10:50 цагт нисэх байсан “МИАТ” ХК-ийн онгоц тодорхойгүй шалтгаанаар нислэгээ хойшлуулаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Уг онгоцны бүх зорчигчид штамбаа даруулан А бүсэд хүлээлгийн танхимд байгаа ажээ. Нислэг ямар шалтгаанаар хойшлогдсон талаар “МИАТ” ХК-ийн төлөөлөгч ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

Харин удахаар болбол зорчигчдоо “МИАТ” ХК өөрийн зардлаар нисэх буудлын амралтын өрөө, зочид буудалд байрлуулах болно гэдгээ мэдэгджээ.

Бид энэ талаар ИНЕГ-аас тодруулахад “Чингис хааны зурвас нь ганцхан чиглэлийн гарцтай, хойшоо хөөрч, хойноос буудаг. Ялангуяа хавар салхи ихтэй, чиглэл нь баруун хойноосоо буюу хойноос байгаа тохиолдолд буух нислэг саатах нь бий. Яг одоо “Чингис хаан” нисэх буудлын орчимд салхи хойноосоо 6-9 м/сек байна. Тиймээс нислэгийн аюулгүй байдлыг хангаж Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийг хойшлуулсан” гэх тайлбарыг өглөө.


Сэтгэгдэл

Зочин [202.9.44.12] 2019-03-14 08:45:56

Тулуй онгоцонд хүмүүс эсэргүүцээд суухгүй б.гаа юм биш үү????

Зочин [103.57.94.97] 2019-03-14 07:48:47

Ene zergiin salhi Mongold bol odor tutmiin l uzegdel. harin oor shaltgaan baigaad nuugaad baigaa yum bish biz. Erthen Boeng 737 MAX 8-aa butsaasan ni deer baih shuu.

Зочин [202.131.227.178] 2019-03-14 10:20:59

тийм


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.