ВЕНЕСУЭЛ: Цахилгааны доголдлоос үүдэн иргэд усны хомсдолд орж, сургуулиуд хичээллэхгүй байна

Д.Тулга / Гадаад мэдээ

Венесуэлд гарсан эрчим хүчний доголдлын улмаас пүрэв гаригт сургуулиудыг хичээллэхгүй байх шийдвэрийг тус улсын Засгийн газар гаргажээ.

“Гуравдугаар сарын 14-нөөс эхлэн төрийн, хувийн, арилжааны болон үйлдвэрлэлийн гээд бүхий л төрлийн үйл ажиллагаа сэргэнэ. Харин сургуулиудын хичээлийг дахин 24 цагаар зогсоох шийдвэрийг Ерөнхийлөгч Николас Мадуро гаргалаа” хэмээн Венесуэлийн мэдээлэл, харилцааны сайд Хорхе Родригес улсын телевизээрээ мэдэгдсэн байна.

Сүүлийн өдрүүдэд энэ улсын ажлын өдөр болон хичээллэх өдрүүд дөрвөнтөө зогсоод байгаа юм.

imageЭнэ нь тус улсад цахилгаан эрчим хүчний хямрал нүүрлэсэнтэй холбоотой. Гуравдугаар сарын долооны өдөр Венесуэлийн эрчим хүчний 80 хувийг хангадаг

“Эль-Гури” усан цахилгаан станц дээр томоохон осол гарсны улмаас 23 мужийн 20 нь гэрэл цахилгаангүй болсон. Түүнчлэн энэ осол тээврийн систем, нийтлэг үйлчилгээний алба, тэр дундаа цахилгаан, усан хангамжийн системийн үйл ажиллагааг бүхэлд нь доголдуулсан юм. Энэ үйл явдлыг Венесуэлийн эсрэг эрчим хүчний дайн, түрэмгийлэл гэж тус улсын Цахилгаан эрчим хүчний үндэсний корпораци мэдэгдэж байлаа. Харин мягмар гаригт цахилгаан сүлжээний ажиллагаа бүрэн сэргэсэн гэж мэдээлэл, харилцааны сайд Хорхе Родригес мэдэгдэж байв.

Гэвч энэ улсын түүхэнд тохиосон хамгийн том, эрчим хүчний хямралын улмаас Венесуэлийн зарим хотуудын иргэд ундны усны хомсдолтой нүүр тулсан байна. Каракас хотод гэхэд л хүмүүс Гуайре гэх бохирдсон голоос ус аван ундандаа хэрэглэхээс аргагүй байдалд хүрчээ. Түүнчлэн зарим газарт ундны усыг валютаар арилжаалах болсон талаар АР агентлаг мэдээлсэн байна.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.193] 2019-03-14 05:51:56

Дарангуйлагчаасаа сал.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.