Шилэн дансны ХӨТЛӨЛТ зарим төрийн байгууллагуудад МАРТАГДЖЭЭ

П.Урнаа / Нийгэм

-ТОМООХОН АГЕНТЛАГ, ТӨРИЙН ӨМЧИЙН ГАЗРУУД ЭНЭ ОНЫ ЭХНИЙ САРУУДЫН ШИЛЭН ДАНСНЫ ХӨТЛӨЛТӨӨ ХИЙЖ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА-

Улс орны төсвийн орлого, хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, ойлгомжтой байлгах зэрэг зорилгоор Шилэн дансны тухай хууль баталсан билээ Тодруулбал, одоогоос таван жилийн өмнө буюу 2014 оны долдугаар сарын эхээр Шилэн дансны тухай хууль батлагдаж, 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн байдаг. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд төрийн яам, агентлаг, аймаг, нийслэл, сум дүүрэг, тосгоны сургууль, цэцэрлэг зэрэг бүхий л шатны төсвийн 5000 эрх захирагч шилэн данс хөтлөхөөр болсон.

Мөн төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар зэрэг 360 байгууллагаас гадна арван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт, төсөл, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага Шилэн дансны тухай хууль, журамд заасан мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлж байх үүргийг хуулийн өмнө хүлээж буй. Эл хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллага нь Үндэсний аудитын газар. Тус хуулийг хэрэгжүүлэх нэг арга нь иргэний нийгмийн байгууллагын болон дотоод хяналтыг сайжруулж, хариуцлагын тогтолцоог чангатгах зорилготой.

Гэвч Монголын хууль гурав хоногийн үлгэрээр хэрэгжиж эхлээгүй байж мартагддаг. Өөрөөр хэлбэл МАН засгийн эрхийг гартаа авсан хойноо шилэн дансны хуулийн хэрэгжилтэд төдийлөн анхаарал хандуулахаа больсон тухай шүүмжлэл тасардаггүй. 2016-2017 онд эл хуулийн хэрэгжилтээр хамгийн хангалтгүй дүн авсан байгууллагаар Зам, тээврийн хөгжлийн яам тодорсон байдаг юм.

Төрийн байгууллагуудын шилэн дансыг нэг дороос харах боломжтой http://www.shilendans.gov.mn/ сайтад санхүүгийн мэдээллээ байршуулсан байгууллага алдаг оног байна. Хамгийн сүүлийн үеийн байдлаар буюу 2019 оны эхний хоёр сард яамд агентлагууд шилэн дансны хөтлөлтөө хэрхэн хийсэн тухай бид сонирхож үзлээ. Ихэнхи яамд, агентлагууд, аймгууд бүрэн гүйцэд хөтлөөгүй байна.

Тухайлбал яамдуудаад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамгийн хангалтгүй буюу шилэн дансны хөтлөлтөө дутуу хийсэн бол зарим агентлагуудын хувьд ч ялгаагүй. Мөн

-Ашигт малтмал газрын тосны газар

-Мал эмнэлгийн ерөнхий газар

зэрэг байгууллагуудын хувьд энэ оны эхний хоёр сарын хөтлөлтөдөө цэг хатгаж ч амжаагүй буюу огт эхлээгүй байгаа бол

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар,

-Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар,

-Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар,

-Үндэсний хөгжлийн газар дутуу хөтөлсөн байдалтай байна.

Харин төрийн өмчит аж ахуй нэгжүүдэд шилэн дансны хууль огт үйлчилдэггүй мэт дийлэнхи нь шилэн дансны хөтлөлтөө хийгээгүй дүр зураг харагдлаа. Тухайлбал, Амь-УС трейд ХХК, Авто замын тоног төхөөрөмжийн түрээс ТӨХК, Шивээ овоо ТӨОХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК, Эрдэнэс алт ресурс, Буянт Ухаа спорт цогцолбор зэрэг олон арван байгууллагууд багтаж байна.

Мөн хөдөө орон нутагт, ялангуяа зарим сумдад техник хэрэгслийн хангамж дутмаг, байнгын цахилгааны эх үүсвэрт холбогдоогүй, интернетийн сүлжээ байхгүй, саатдаг, хүрэлцээ муу зэрэг нь цахим системд мэдээлэл оруулахад хүндрэл учирдаг зэрэг халхавчуудын дор шилэн дансны хөтлөлтөө огт хийдэггүй. 2015, 2016, 2017 онуудад шилэн дансны хууль хэрэгжихгүй байна, хангалтгүй байна гэх шүүмжлэл мэдээлэл их гардаг байсан бол сүүлийн хоёр жил энэ талаар дурсаж ярьж байгаа нэг ч дарга, удирдлага байхгүй байна.

Иргэд ч шилэн дансны хуулийн хэрэгжилтийг шаардах, хяналт тавих хэмжээний ойлголтгүй учраас төсвийн байгууллагынхан улсын мөнгийг хэрэггүй зүйлд ашиглах эрсдэлтэйг мэдэхгүй байгаатай холбоотой. Батлагдчихсан, хэрэгжээд эхэлчихсэн, эл хуулийг өөрчилж, хүчингүй болгох эрх хэнд ч байхгүй тулдаа өнөөдөр зарим төрийн байгууллагын хувьд хэрэгжихтэй үгүйтэй нэр төдий зүйл хэвээр байгаа юм.


Сэтгэгдэл

ок [139.5.216.84] 2019-03-15 05:44:10

манайхан нэг юм хийхээрээ дандаа нэг дутуу алсан үнэг шиг юм хийж байхын, энэ шилэн дансыг хянадаг агентлаг бий болгох хэрэгтэй шдээ, монгол хүмүүсийн боловсролын болон ядуу байдлаа яая гэж байж, эд нарыг хянан гэж юу байсан юм, олон нийтэд ил байлгаад, дээр бас нэг хянадаг байгууллага байгуулах хэрэгтэй шдээ, энийг хэрэгжүүлэхгүй бол 20н жилийн дараа одооноос үр хүүхдээ худалч хулгайч болгож хүмүүжүүл, шударга хүмүүс нь хулгайчдын хөлд үрэгдээд дуусах шинжтэй болно, өөрөөр хэлбэл монгол улсад ширэнгэн ойн хууль үйлчилэх болно ,

Зочин [202.126.89.177] 2019-03-15 05:17:53

avdrant hairhan chn tatan buugdtsan medrelee

зочин [202.21.103.46] 2019-03-15 03:39:55

Шилэн Цогоо шиг шилэн дансаар дахин оролдож яривал дэд сайд болох болов уу?

Зочин [202.126.89.146] 2019-03-15 03:37:24

ХНХЯ шилэн данс байтугай ямар ч хууль хэрэгжүүлдэггүй газар шүү дээ. Ялангуяа С.Чинзориг сайд. . .

Зочин [202.179.31.104] 2019-03-15 03:04:05

Маш бүдүүлэг хөтөлсөн харагддаг.

Шилэн данс МОНГОЛД ХЭВШИХГҮЙ. Мурийцах уу? [202.131.228.118] 2019-03-15 01:49:01

Монгол шиг техник технологи болон ахуйн сэтгэлгээ хоцрогдсон оронд юүн "шилэн дансны ил тод байдал" гээд ЮУГАА яриад байдаг юм бэ? Монголд бол энэ бодит болохгүй. Шилэн дансныг хэрэглэдэг улс төрч тэргүүтэй ХЭТ ЖООХОН (Элбэгдорж тэргүүтэй) давхарга л байна, тэрнээс биш түүнийг өргөнөөр хэн ч ашиглахгүй. Энэ технологи бол АНУ-гаас орж ирсэн нөлөө юм. Шилэн дансанд хөрөнгө мөнгө, ухаан зарж байснаас ЦААСАН ДАНС-ыг хэвлэл мэдээлийнхэнд ил тод болгосон нь дээр.

Зочин [202.179.31.104] 2019-03-15 03:05:32

Тийм шууд дансаа л ил тавих хэрэгтэй.7 хоног бүр хуулгыг нь.

Зочин [202.9.43.216] 2019-03-15 02:20:26

мөрийцөх гэж бичдэг юм.

Зочин [202.55.180.58] 2019-03-15 01:29:36

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, түүний харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн сахүү, удирдлагыг маш сайн шалга. Огт мэдээлэл байхгүй байна.

Зочин [43.242.242.18] 2019-03-15 01:23:02

Хуулийг гууль болгосон засаг өнөөдөр ажиллаж байна.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.