ЭКО АЛТАН ЗААМАР:  Компанийн удирдлагуудаас гэрчийн мэдүүлэг авчээ

П.Урнаа / Хууль

-"ЭКО АЛТАН ЗААМАР" КОМПАНИ П.ТӨМӨРЦЭЦЭГ ГЭХ ХҮНИЙ НЭР ДЭЭР АНХ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭГДЖЭЭ-

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд хоёрдугаар сарын 28-ны 16:20 цагийн орчимд уурхайн карьерийн хана хэсгээс их хэмжээний шороо нурж, зургаан хүн болон техник, тоног төхөөрөмж дарагдсан. Осол болсон даруйд хоёр иргэнийг эсэн мэнд гарган авч, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч, тэднээс гадна дөрвөн ажилтан шороонд дарагдан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Амиа алдагсадын хамгийн сүүлчийн иргэний цогцосыг өнгөрөгч долоо хоногийн Ням гарагт олж гаргаснаар, уурхайд хөл хорио тогтоогоод байгаа юм. "КАТ-374" загварын эксковатор, "КАТD8Т" загварын бульдозер дарагдсаныг авалгүй орхисон байдалтай байна.

Тус хэрэгтэй холбогдуулан "Эко алтан Заамар” ХХК буюу "Эко Алт” ХХК-ыг тойрсон хэл ам одоог хүртэл үргэлжилж буй. Харин прокурорын байгууллага хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас тус хэргийн талаар мэдээллэхийг хориглоод байгаа. Өөрөөр хэлбэл хэрэг шалгалтын процесс хаалттай, нууцлалтай явагдаж байна. Харин ослын газарт 259 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулснаас онцгой байдлын албан хаагчид эрсдэлтэй нөхцөлд, чадварлаг ажилласныг онцолж төр засаг нь шагнал урамшуулал гардуулсан. Гэвч амиа алдсан дөрвөн хүний ард өнчрөн хоцорсон ар гэр, үр хүүхдүүдийнх нь талаар өнөөдөр хэн ч сөхөж, хөндөж ярьсангүй. Харин компанийн зүгээс ар гэрийнхэнд нь тус бүр хоёр өрөө байр, 50 сая төгрөг олгоно гэдэг мэдээлэл гаргасан.

Тус компани нь “Алтайн хүдэр”-тай ямар нэгэн байдлаар холбоотой гэдэг нь Улаанбаатар нэг хаяг бүхий төв офистой болон бусад эх сурвалжаар батлагддаг тухай хэвлэлүүд дурдсан. Тодруулбал, Эко алтан заамар нь тус компанийн охин компани гэгдэж буй. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн одоог хүртэл тодорхойгүй байна. Компанийн ашиг хүртэгч, өмчлөгч эзэн нь 2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар П.Төмөрцэцэг гэх хүн аж. Анх Улсын бүртгэлд 2013 оны зургадугаар сарын 19-ний өдөр Бариад овогтой Паламсүрэнгийн Төмөрцэцэг гэх хүний нэр дээр бүртгүүлж байжээ. Улмаар 2017 оны дөрөвдүгээр сарын 21-нд "Эко-Алт" нэртэй байсныг "Алтан зааамар" болгон өөрчлөн бүртгүүлсэн байна.

image

Кадастрын бүртгэлийн системд "Эко Алтан Заамар” нэрээрээ дөрвөн лиценз эзэмшдэг гэх. Төв аймгийн Заамар сумын Засаг даргатай байгуулсан "Нийгмийн хариуцлагын гэрээ”-нд хийсэн мониторинг судалгааны дүн” гарчигтай мэдээлэлд "Эко Алт" ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулсан захирал Д.Дашчойнхор хэмээн дурдсан байдаг. "Эко Алтан заамар” ХХК нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт орших Их тохойрол нэртэй MV-007712 болон Баянголын эх MV-018995, Бор толгой MV-021015 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг аж. Харин тус компани нь "Алтайн хүдэр” компанийн эзэн Ч.Базар буюу олны нэрлэж заншсанаар баян Базараагийн өмч гэдгийг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байгаа.

image

-ХЭДЭН ХҮНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭХ НЬ ТОДОРХОЙ
БОЛООГҮЙ БАЙНА-

"Эко Алтан заамар"-ын Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр дэх олборлолтыг хориглолоо гээд тэд зогсоно гэсэн үг биш. Тухайн газраас 20 километрийн цаана байрлах дахин нэг орд газартаа олборлолт хийхээр явсан байж болзошгүй аж.

Ямартаа ч компанийн удирдлагуудаас гэрчийн мэдүүлэг авчээ. Мөн хохирогчдын ар гэрийн хууль ёсны төлөөлөгчдөөс мэдүүлэг авсан байна. Одоогоор хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэх нь тодорхойгүй байна. Учир нь хуулийн процессоороо бол хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад мэргэжлийн байгууллагын дүгнэлт буюу ослын шалтгаан тогтоогдтол хэнд ч эрүү үүсгэн яллагдагчаар татдаггүй хуультай. Хэрэг эцэслэн шалгагдаж дууссаны дараа буюу ослын шалтгааныг эцэслэн тогтоосны дараа хэнд ямар хариуцлага ногдох асуудал яригдаж эхлэх юм.

Цагдаагийн байгууллагаас хичнээн хүнийг холбогдуулан шалгаж байгаа талаар тодруулахад “Төв аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тул мэдээлэл өгөхгүй” гэв. Түүнчлэн осол болсон шалтгаанд дахин нарийн шинжилгээ шалгалтыг хийж байгаа аж.

Одоогийн байдлаар "Эко алтан заамар" компанийг "Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын ажиллагааг хангаагүй" гэх үндэслэлээр буруутгаж буй. Харин тус компанийн удирдлагууд Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс авсан бичгээ холбогдох албаныханд танилцуулсан байдаг. Тухайн бичигт, “2019 оны хоёрдугаар сарын 27-ны 22.45 цагт тус уурхайн орчимд 4 магнитутын газар хөдлөлт болсон байна” гэжээ. Гэвч осол маргааш нь буюу өнгөрсөн сарын 28-нд болсон тул газар хөдлөлтөөс үүдсэн гэж үзэх үндэслэл байхгүй гэдгийг албаны хүмүүс мэдэгдээд буй.

Өчигдрийн байдлаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Эко Алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцална хэмээсэн. Энэ тухай тэрээр, "Компанийн эзэд ашгийн хойноос хөөцөлдөн, мэргэжлийн бус хүмүүс нь инженерүүдийнхээ зөвлөгөөг сонсоогүй дархан эрхт эздийн гайгаар өнөөдөр эрдэнэт хүний амь нас эрдэж байна. Зөвхөн сорчилсон байдлаар олборлолт хийдгийн уршиг энэ юм. Яамны зүгээс тусгай зөвшөөрлийг нь цуцална. МХЕГ-аас бидэнд удахгүй ослын дүгнэлтээ танилцуулах байх. Осол болохоос нэг өдрийн өмнө Байгаль орчны яам энэ компанийн асуудлыг хэлэлцэн, тусгай зөвшөөрлийг нь цуцлах санал оруулж байсан. Харамсалтай нь маргааш нь осол гарсан. Тус компанийн 0189 тоот лицензийн талбайд осол гарсан. Нийт дөрвөн тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани байгаа юм" гэсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [103.111.68.3] 2019-03-18 00:00:14

АЛИВАА АСУУДЛЫН ХАРИУЦЛАГЫГ ЭЗЭНТЭЙ Нь ТООЦДОГ БАЙХ ХУУЛьТАЙ, ХАРИН МОНГОЛД ТАВИУЛ ЭРХ МЭДЭЛГҮЙ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ГЭЭЧ ЖИЖИГ МАНУУХАЙТАЙ ЯРИХ ЮМ.

BAZAR [66.181.161.46] 2019-03-17 11:19:36

Tuz.n darga ni Bazaraa shuu dee. Buh uil ajillagaag uuruu udirddag sanhuutei holbootoi buh zuvshuurliig uuruu l ugdug. Guitsetgeh zahiraluud ni ymar erh medelgui zugeer togloomnii humuus. Zarim Ceo nar ni buur bdaggui neriig ni ashiglaad dardas daraal ajlaa yvuuldag. 2 bank 100% medeld ni bdag teever hugjliin bank bolon kridet bank. Altain huder, eco altan zaamar, ikh govi energy, main blast, altai logictic, undur altain zam geh met 30 garan company.g erunhiiduu neg turiivchtei gej oilgoj bolnoo.

Unshigch [66.181.176.208] 2019-03-17 16:18:09

Bodvol ta ooro dotor n ajillaj bgad halagdsan buunii nohoi bh da haha.

Зочин [66.181.183.102] 2019-03-17 09:28:15

Ene olon uurhainuudig haahgui bol gol us ovch nogoogui boloo

Зочин [202.21.106.119] 2019-03-17 09:56:09

Tiim olon baidaggui yum. Tsalin hundevee yaj tavih geed bgaa yum tenegee?

ЗОЧИН [202.9.43.135] 2019-03-17 03:45:17

4 хүний амь нас.онц их хэмжээний эд хөрөнгө. Олон хүн бэртэж.олон хүн ажилгзй боллоо Сумьяабазараа огцруул. . Шудрага бай. . Зтяам Батэрдэнийг огцруудсан. НӨГӨӨ ХАРИУЦЛАГА ЯАВ СЭЛЭМ ЭЭ. . НИЙСЛЭЛИЙН НАМЫН ДАРГАА ХАМГААЛДАГ СЭЛЭМ ХҮК ОГЦОР.

Смт [64.119.17.151] 2019-03-17 00:52:32

Энэ Баян Базараа гэх бас нэг хятад чантуугиин эрлииз маш аюултай нөхөрииг одоо нэг сайн шалгаачээ Бас нэг сахал билгээ шиг далдаас удирддаг нууц ноёнтон болох гээд байгааму хайшаам бэ

Halh Mongol [66.181.161.97] 2019-03-16 17:18:29

Uurhaigiin haaj litsenziig ni tsusalz BAYAN BAZARIIG YALIIG NI EDLUUL.SORCHILSON BAIDLAAR ALT OLBORLODOG.JIL BOLGON UURHAID BERTEL GEMTEL OSOL AVAAR BOLJ HUNII AMI ERSDDEG.SAIDAA GAZAR NUTAG SEGLEJ BELCHEER UGUI BOLGOJ EKOLOGIIN TENTSVERGUI BAIDAL UUSGEJ USNII NOOYS BAGASGAJ BAIGAA UURHANUUDIIG HAAGAACHEE!!!!!! HYATAD ULS GEHED ALT OLBORLOLT UURHAINUUDAA ZOGSOOJ BAINA.TEDEND BAIGALI NI HEREGTEI GEDGIIG OILGOJ.BAIR HEDEN SAYA TOGROG YU YUM BE.BAIR NI HEDEN JIL BOLJ EVDERCH HEDEN HALTAR TSAAS NI SALHIND HIISEED LALGA BOLNO.ERDENET HUNII AMI NAS HAGATSAL ONCHROL.GERIIN HOYOR BAGANIIN NEG NI BAIHGUI BOL YU BOLOH VE...HEDEN HALTAR TSAAS SHORON SHIG BAIRAND BUU HUURT!!!!! HEDHEN JILIIN OMNO MONGOL HUNII UNE TSENE GEED HASHGIRAAD BAISAN HUMUUS HAACHIVAA.CHINGIS HAANII AKADEMI DAVAANYAM, ERONHIILOGCHOOS AVHUULAAD AMTAI BOLGON HASHGIRAAD BSAN.UURHAINUUDIIG HAAGAACHEE!!!! BIDNII HOGJLIIN GARTS BISH BIDNII SUIREL!!!! BIDEND EKOLOGIIN TSEVER BUTEEGDHUUNII UILDVERLELIIN HOGJLIIN GARTS BAIGAA!!!

Зочин [66.181.191.243] 2019-03-16 11:35:00

Эвдэрсэн газар,овоолсон шороо,хүн мал унаж үхэх аюлтай учир яаралтай дарж нөхөн сэргээлгж байж хүлээн авч асуудлыг шидвэлэх шаардлагатай шүү.

Зочин [202.9.43.62] 2019-03-16 12:41:59

maash zuv

Зочин [202.126.89.80] 2019-03-16 10:19:28

Бас гарамжавын компаныг давхар шалгаарай

Зочин [64.119.20.61] 2019-03-16 09:55:45

Kompanii udirdlaga shuud hariutslaga huleeh yostoi. Mungu hemneh netii dor Naluu behelgeeg hiihgui ayulgui ajillagaanii durmiig notstoi zurchsun archaagui sdaa

ada [66.181.160.83] 2019-03-16 08:12:44

ene ontsgoi heden batsaanuud ajilaa hiicheed hedeh tsaas neheed onigootoi atsnuud yuma chadahgui bol tsaana n ajild orii gesen ochnoon humuus bna neeh yal hiitsen yum shig muusain bandi nar uhsendee yalarhaad bgaa suganii usnuud ve archaagui atsnuud ochigdor gehd 2 n barand sogtuu soliorood l bna lee humuus buur hooj gargasan shuu ajilaa hiicheed olon yum hutsaad golognuud

Зочин [103.229.123.50] 2019-03-16 05:10:51

Бат эрдэнэ гэж Баянбазараагийн гар хөл болсон хулгай луйвар хийдэг дэлчигнэсэн хогийн новшийн л хийж байгаа балаг шүү. Уулын ажлын технолгийн алдаа бгаа юм.

Зочин [66.181.161.81] 2019-03-16 04:23:37

Бөх сайдаа огцруул. 4 хүний амь. .Сумьяа огцруул.СЭЛЭМЭЭ.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.