Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Турк улсад айлчлав

П.Урнаа / Улстөр

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 13-наас 15-ны өдрүүдэд Бүгд найрамдах Турк улсад албан ёсны айлчлал хийлээ.

Түүний айлчлалын албан ёсны төлөөлөгчдөөр Монгол Улсаас Турк улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, БХЯ-ны Стартегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны гарын дарга, хурандаа н.Гансүх нарын төлөөлөгчид оролцсон байна.

Олон жилийн найрамдалт харилцаатай байж ирсэн манай хоёр орны хооронд худалдаа эдийн засаг, хүмүүнлэгийн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж ирсэн. Харин 1999 оноос эхлэн хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагаа шинэ түвшинд эхлэн хэрэгжиж эхэлсэн түүхтэй.

Батлан хамгаалахын сайдын энэхүү айлчлал олон жилийн дараа Турк улсад айлчилж буй томоохон айлчлалуудын нэг болж байна гэдгийг онцолж байсан юм. Турк улсын Үндэсниий Батлан хамгаалахын сайд ХУЛУСИ АКАР Монгол Улсын Батлан хамгаалахын сайдыг угтжээ.

Дээрх айчлалаар хоёр тал ганцаарчилсан болон, төлөөлөгчдийн хамт өргөтгөсөн уулзалтуудыг зохион байгуулан хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагааны талаар харилцан ярилцсан аж.

Батлан хамгаалахын сайдын айлчлалын хүрээнд Анкара хотод байрлах Машин Механизм, химийн аж үйлдвэрийн корпорацийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус үйлдвэр нь 1923 онд Батлан хамгаалах салбарын анхны компани болон байгуулагдсанаас хойш бүх төрлийн зэвсэг, сум галт хэрэгслийг үйлдвэрлэдэг Батлан хамгаалах салбарын томоохон үйлдвэрлэгч болон үйл ажиллагаагаа явуулж иржээ.

Турк улсын Анкара хот дахь хуурай замын цэргийн их сургуульд Монгол Улсаас өнөөдрийн байдлаар 22 сонсогч цэргийн нарийн мэргэжлүүдээр суралцаж байна.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд сонсогч оюутнуудтай уулзан, тэдний санаа сэтгэгдлийг сонсоны дээр Их эзэн Чингис хааны дурсгалын хөшөөнөө цэцэг өргөн хүндэтгэл үзүүлжээ.


Сэтгэгдэл

Иргэн [122.201.31.243] 2019-03-17 06:20:46

Баасаараа батлан хамгаалах сайд болдоо Туркийн ганы онгоцыг сөнөөх нь битгий хэл ыарааг нь ч олж харахгүй.байж Худал баахөн гененрал хцрандаа нарыг.тэуээхээ болиоч Хил онцггойгоо л анхөарахмхэрэгтэй БХЯ г.татөн буулга

сэтгэгдэл яагаад устгаад байна аа? [202.126.89.192] 2019-03-16 15:11:37

Үнэнээс айсан уу? Тэгээгүй юм бол яагаад устгаад байна вэ?

Зочин [64.119.19.36] 2019-03-16 15:05:42

Дан хулгайч дарга нартай бид ямар азгүй вэ

Зочин [66.181.179.216] 2019-03-17 00:41:38

харин тиимээ

zochin [185.39.141.24] 2019-03-16 13:38:48

zunusun tenemel ..

b.buyan [193.140.36.253] 2019-03-16 11:51:22

ug ni bol 16n sonsogch suraltsaj baigaaldaa

зочин [202.179.26.211] 2019-03-16 09:55:19

Туркд 1 Монгол эмэгтэйг буудаж алсан тэр хэргийг шалгахааар очсон юм болов уу? Тэрнээс биш аль хэдийн огцорсон гэж бодсонштээ.

Зочин [49.0.218.152] 2019-03-16 12:34:08

Kkk neeree tiim bh shuu. Endhee chadahgui bj , teriig l shalgaj chadna ,,,

Зочин [31.13.145.153] 2019-03-16 08:49:45

Энэ одоо аль хэдиин огцорсон бх естои зоноглосон саид улсын монгоор гадаадад тэнэж явах юмдаа монголын Тор бхгуитэи адил юмаа

Зочин [122.201.24.111] 2019-03-16 07:21:39

сумаа өөрсдөө хийдэг болох юм сан

Зочин [66.181.179.216] 2019-03-17 00:42:32

за ойлголоо шулам минь

Зочин [202.126.89.192] 2019-03-16 15:12:42

эхлээд сэтэрхий зүү, сиймхий самбайгаа хийгээд сурчих_ дараа нь тэр буу сумаа ярь.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.