"Эмпати" сургуулиудын зохион байгуулж буй “World scholar’s cup” тэмцээн эхэллээ

П.Урнаа / Боловсрол

Олон улсын “World scholar’s cup” тэмцээнийг “Эмпати" сургуулиуд гурав дахь жилдээ зохион байгуулж байна. “World scholar’s cup” тэмцээний Улаанбаатарын гараа (Ulaanbaatar Round)-ны нээлт өнөөдөр тус сургуульд эхэлжээ.

Өнгөрсөн жилийн хувьд тус тэмцээнд English school of Mongolia, Монгол-Оросын хамтарсан 3-р дунд сургууль, Орхон Эмпати, Дархан Эмпати, УБ Эмпати, Баян-Өлгий Эмпати, Глобал, American school, Орхон Хасу, New Beginning, Mongol Aspiration зэрэг англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, нийслэл, орон нутгийн улсын болон төрийн өмчит дунд сургуулийн 420 сурагч оролцсон.

Энэ удаа English school of Mongolia, American school, Монгол-Оросын хамтарсан 3-р дунд сургууль, 23-р дунд сургууль, Шинэ монгол, Харумафужи дунд сургууль, Орхон Эмпати, Дархан Эмпати, УБ Эмпати, Баян-Өлгий Эмпати, Орхон Хасу, Хобби зэрэг 12 сургуулийн 630 орчим сурагч оролцохоор бүртгүүлсэн байна. Сурагчид өнөөдөр,

-Түүх: Мартагдсан түүхүүд

-Нийгэм: Нийгмийн тэргүүний асуудлууд

-Шинжлэх ухаан: Технологийн боломжууд

-Урлаг ба хөгжим: Үгсээс илүү чанга

-Уран зохиол: Зах хязгаарын дуу хоолой

-Тусгай сэдэв: Тайлагдаагүй нууцууд

гэсэн сэдвийн хүрээнд мэтгэлцэж, эссэ, тест, асуулт хариултын бүх даалгаврыг анли хэл дээр гүйцэтгэнэ.

Амжилттай оролцсон сурагчид “World scholar’s cup” олон улсын тэмцээний Бээжин, Астана, Амстердам, Сидней, Манила, Дурбан гэсэн зургаан оронд болох дэлхийн гарааны мэтгэлцээний шатанд оролцож, олон орны хүүхдүүдтэй мэдлэгээ хуваалцах боломж нээгдэх аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.