С.Амарсайханы 19 ХОНОГ

Т.Хулан / Улстөр

Э.Бат-Үүл Хотын даргаар томилогдсоноос хойшхи 19 хоногт автомашинуудыг дугаарын хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцуулах, автобус болон тусгай хэрэгцээт автомашиныг нэгдүгээр эгнээгээр зорчдог болгох болон гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг барилгын компаниудтай хамтран хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэрүүдийг гаргаж энэ чиглэлд түлхүү ажиллаж байжээ.

Харин С.Батболд 2016 оны долдугаар сарын 7-ны өдөр ажлаа хүлээн авснаас хойшхи 19 хоногтоо Нийслэлийн бүтцэд “Залуучуудын хөгжлийн газар”-ыг нэмж батласан, зөвшөөрөлгүй газарт зогсоосон машинуудын дугуй түгжих үйлчилгээг цуцласан, сургууль, цэцэрлэгийн засваруудын ажлыг даруйхан дуусгах даалгаврыг өгснөөс гадна урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулахад илүү анхаарч ажиллажээ.

Харин Хотын өнөөдрийн Засаг дарга С.Амарсайхан өөрт оногдсон 1.4 жилийнхээ 19 хоногт гэрэлт гудамжийг хаах, цэнгээний газруудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргав.

Хотод юу л байна асуудал байна. Хийх ажил мундсан биш гэрэлт гудам, цэнгээний газруудын үйл ажиллагаатай ноцолддог нь яаж байгаа юм гэх шүүмжлэлийг иргэд дээрх шийдвэртэй холбогдуулан олон нийтийн сүлжээнд өрнүүлж байна.

Энэ утгаараа С.Амарсайхан ажил хүлээн авснаас хойшхи 19 хоногтоо хамгийн их, хэл аманд өртсөн Хотын дарга ч болж мэдэхээр байна.

Гэрэлт гудамжийг санаачлан, бий болгосон хүн нь Хотын өмнөх дарга С.Батболд. Зуны цагт үйл ажиллагаагаа явуулдаг учир иргэд чөлөөт цагаа гэрэлт гудамжинд өнгөрөөх, үзвэр үйлчилгээ үздэг. Дэлхийн бусад хотод ч гэрэлт гудмаа аялал жуулчлалын нэг хэсэг болгосон байдаг.

Нөгөөтэйгүүр гэрэлт гудамжийг нийслэлийн яг төв цэгт байгуулсан нь ойр, орчмын айлуудыг шөнө унтаж амрахад нь хүндрэл учруулдаг гэх шүүмжлэл бий.

Тиймээс ч гэрэлт гудамжны үйл ажиллагааг цуцлах шийдвэрийг гаргасан байж болох юм. Гэхдээ үйл ажиллагааг нь цуцлах бус байршлыг нь өөрчилж болно гэх шүүмжлэлийг зарим хүмүүс хэлж байгаа юм.

Олны шүүмжлэлийг дагуулсан бас нэг шийдвэр нь баар, цэнгээний газруудын цагийн хуваарийг өөрчлөх. Үйл ажиллагааг нь хорьж, цагдах тусам далд архидалт түүнээс үүдэлтэй хууль зөрчсөн хэргүүд нэмэгдэж болзошгүй нь яалт ч үгүй болгоомжлох ёстой үнэн.

Баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг хорьсноор гэмт хэрэг буурахаас илүү эсрэгээрээ өсөх магадлал өндөр гэх судалгаа байдаг. Хорьж, цагдах нь яавч үр дүнтэй шийдвэр биш гэдэг нь өмнөх хэд, хэдэн удаагийн шийдвэрээс харагдсан.

С.Амарсайханыг өмнөхөө үгүй гэж эсвэл олон нийтэд таалагдах гэж биш нийслэлчүүдийн өмнө тулгамдсан Хотын хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхийг иргэд хүсч байгаа.

С.Амарсайхан Хотод хийх ажлын мөрийн хөтөлбөрөө нийслэлчүүдэд даруйхан танилцуулах ёстой. Утаа, түгжрэл, хөрсний бохирдол гэх мэт нийтлэг асуудал ярьчихаад баар, цэнгээний газартай ноцолдсон шигээ өдөр хоногийг өнгөрөөх хугацаа ч алга. Таны тоолуур аль хэдийн гүйж эхэлсэн, түгжрэл бууруулах, утааг арилгах ажлын төлөвлөгөөгөө алив бидэнд даруйхан харуулаадах.


Сэтгэгдэл

зочин [124.44.20.30] 2019-03-18 13:07:02

за мэдэхгүй ээ, ямартаа ч төрсөн газар болох Налайхынхаа замыг шийдэв үү? энэ хүн ер нь ичдэггүй юм байх даа?

Зочин [66.181.187.90] 2019-03-18 06:02:51

ЭНЭ ХОРООЛОЛЫН АЧЛАЛААС ХОЙШОО 40 СУРГУУЛЫН БАРУУН ХАЖУУГААР ТУСЛАХ АВТО ЗАМ ТАВИАЧ ТҮГЖРЭЛ БУУРАХ БАЙХ ШҮҮ

Иргэн [202.126.89.163] 2019-03-18 04:49:04

Гэрэлт гудамж чинь Эрдэнээгийх гэсэн шүү хаасан нь дээр шинэ дарга маань өөрийх болгочихдог болуу яадаг бол.

Zochin [64.119.20.53] 2019-03-18 04:09:34

Amjilt khusie. Hun muulakhaa suumjilekhee bolio

Zochin [202.126.89.85] 2019-03-18 03:05:31

Uu ter gerelt gudamjig haa haa yostoi zuv demjine shu eniig harinch neg

NJ [66.181.161.97] 2019-03-18 03:02:58

ZOV ARGA HEMJEE.MONGOLCHUUDAD DIKTATUR HEREGTEI HUDLAA ERH CHOLOO GEJ HASHGIRAAD!!! HUMUUS HUULIINHAA DOTOR HVREEND ERH CHOLOOGOO EDLEH HEREGTEI.TEGVEL EMH ZAMBARAAGUI BAUDAL UGUI BOLNO.BARUUDIIG CH HAAH HEREGTEI.ARHICHID NI UUJ CHADAHGUI UHLEE YU.HOICH UYEE BODOOCH.HUJAA ARHIND HUUHED HOGSHIDGUI JIVJ SETGETSIIN SOGOGTOI BOLJ UNDESTEN MOHLOO.YUN DALD HELBERT OROH GEJ ZORCHLIIN TUHAI HUULI GARSAN BIZ DE!!!!!!!! TSAGDAA NAR HEREGJUULJ ARD TUMEN OORSDOO DUTAGDLIIN HAJUUGAAR DUUGAI YAVJ BOLOHGUI!!!!!! ARD TUMEN ARD TUMNII TOLOO TANGARAG ORGOSON TSAGDAA NARIIN HAMTIIN AJILLAGAA.BIYE BIYENDEE SHAARDLAGA TAVIJ ARHINII ESREG OLON NIITIIG HAMARSAN MEDEELEL SURTALCHILGAA HEREGTEI BAINA.SHINE DARGAD AJLIIN AMJILT HUSIYE! ZOV ARHIGUI MONGOLIIN TOLOO!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [203.15.208.23] 2019-03-18 02:26:50

Gerelt gidamj haaj baar tsengeenii gazariin tsagiig boginosgoh bol zuv arga hemjee. Demjij bna!

zochin [202.70.46.20] 2019-03-18 02:23:28

zuw shdee baar tsengeenii gazariig 12 tsag hurtel ajiluulahad l bno sh deee harin ch zuw demjij bn Medee.mn yagaad buruu talaar ni oilguulahaar bicheed bgn be

Зочин [66.181.186.170] 2019-03-18 02:19:04

say garan huntei tom hot shu shuniin tsengeenii gazar zaaval bh estoi sumiin tuv bolgoh gd hereggui shu

Зочин [202.9.42.72] 2019-03-18 02:12:43

Дандаа өөртөө ашиг харсан шиййдвэр. Гэрэлт гудамжийг зайсанд аваачна. 4цаг хүртэл зайсан хилл ажиллана.

аа [150.129.140.145] 2019-03-18 01:58:54

рр

Дамдин [150.129.140.145] 2019-03-18 01:58:40

Үүрийн 04 цаг хүртэл архидан согтуурдаг байсан Бат-Үүлийн журмыг устгахгүйгээр ямар ч сайхан ажил эхлээд нэмэргүй шүү хүүхдүүд минь.

Зочин [192.82.65.160] 2019-03-18 01:56:23

Баар, Цэнгээний газрыг өглөө 10.00 цаг, Орой 21.00 цаг байхаар шийдвэр гаргах хэрэгтэй. Үүр цайтал, архидалт явагдах нь зохимжгүй шүү дээ. Дараа өдөр хүртэл архидана гэж юу байхав

Ёндон [150.129.140.145] 2019-03-18 01:33:26

Үүр цайтал архидан согтуурдгаасаа болихгүйгээр ямар ч ажил урагшаа явахгүй дээ хүүхдүүд минь .

Зочин [202.131.233.214] 2019-03-18 01:06:44

irgediin hurliin darga bolonguutaa hurimiin ordniig tatan buulgaya gej baisan. Zaisan hill-dee hurimiin yosloliig shiljuuleh gej. daraa ni zasag darga bolonguutaa gerelt gudmiig haana gesen. tend ergeldej baigaa mungu, uilchluulegchdiig Zaisan hill dee avaachih gej ter. mongolchuud yu hiij buteesen gej idej uuj, nargij tsengedeg yum. uuniig boliulna gesen bolovch uuriinh ni busines dandaa zaisan square, zaisan hill geh met idej uuj, zugaatsaj tsengedeg uilchilgeenii gazruud baidag

Зочин [202.131.233.214] 2019-03-18 00:45:20

gerelt gudamjiig zaisan hill-d shiljuuleh gej baigaa geseen

w [112.72.11.117] 2019-03-18 00:41:07

100ailin barilgin zahaa hotoos gargaach bulan bolgoldoo shees uns aimaar ybaad uzeech


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.