ВЕНЕСУЭЛ: Мадуро Засгийн газраа огцрохыг уриаллаа

Д.Тулга / Гадаад мэдээ

Николас Мадуро Үндэсний засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийхийн тулд сайд нараа огцрохыг уриалсан гэж дэд ерөнхийлөгч Делси Родригес мэдэгджээ. “Ерөнхийлөгч Николас Мадуро Боливарын засгийн газрын үйл ажиллагааг бүхэлд нь өөрчлөн шинэчлэх зорилгоор гүйцэтгэх засаглалыг огцрохыг хүссэн" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Ийнхүү бүтцийн өөрчлөлт хийх болсон нь “Симон Боливар болон Уго Чавесын эх орныг аливаа аюул заналаас хамгаалах зорилготой” гэж дэд ерөнхийлөгч онцолжээ.

Эргэн сануулахад, Венесуэл улсад энэ оны эхнээс улс төрийн хямрал нүүрлэсэн. Нэгдүгээр сарын 23-ны өдөр Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэмээн зарласан бол мөн өдөр нь АНУ тэргүүтэй бусад барууны улс орнууд түүнийг түр ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрсөн юм.

Энэ үйл явдлыг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гэж нэрлээд АНУ-тай дипломат харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдсэн. Мадурог Орос, Белорусс, Боливи, Иран, Хятад, Куба, Никарагуа, Сальвадор,Сири, Турк улсууд дэмжиж байгаа юм.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [202.180.218.29] 2019-03-19 09:46:23

Тэнд чинь сонгууль гэж үгүй, хүссэн хүн бүр л өөрийгөө ерөнхийлөгч гэдэг болох юм байна лдаа АНУ д ашигтай бол тэр сонгууль энэ тэр ч хамаагүй. Манайхыг мөн удахгүй тэгэх л байх. Улс орон нь хичнээн тогтворгүй үймээнтэй байна АНУ-д ашигтай. Тэнд тусламж үзүүлж нөлөөгөө бэхжүүлнэ.

Зочин [119.40.99.208] 2019-03-19 01:59:15

муу ч сайн ч албан ёсны ерөнхийлөгчийг үгүйсгээд өөрсдийн гар хөл болсон нөхрийг ерөнхийлөгч гэж үздэг, дэмждэг улсуудыг өмөөрч дуугүй байгаад байгаа НҮБ гэж анус бөгс долоогч

ЦЭРЭГДҮҮ [49.0.212.192] 2019-03-18 09:09:19

ДАРАНГУЙЛАГЧИЙГ ДЭМЖИЖ БУЙ ОРНУУДЫГ ХАР ДАА, МӨН ТААРЧИХСАН ДУГУЙНУУД БАЙГАА БИЗ?

Зочин [58.18.143.212] 2019-03-19 15:17:21

Тийм

Зочин [119.40.98.162] 2019-03-18 04:26:55

манай мояачууд яагаад таг байна аа үнэнд гүйцэгдэх хэцүү л дээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.