Венесуэлийн 1000 орчим алба хаагч Колумби руу зугтсан гэв

Д.Тулга / Гадаад мэдээ

Хоёрдугаар сарын 23-аас хойш, Венесуэлийн хүчний байгууллагуудаас мянга орчим алба хаагч Колумби руу зугтан орж ирсэн гэж Колумын Гадаад хэргийн яам мэдэгджээ.

“Хоёрдугаар сарын 23-аас хойш Венесуэлийн аюулгүй байдлын хүчний 1000 орчим алба хаагч, тэдний гэр бүлийн гишүүд болох 400 орчим хүн хамгаалалт эрэн Колумбын нутаг дэвсгэрт ирсэн. Венесуэлийн ард түмэнтэй эв нэгдэлтэй, ах дүүгийн харилцаатай байдгаа хүндэтгэсэн улс орноо орхихоос аргагүй болсон иргэдтэй түр ерөнхийлөгч Хуан Гуайдогийн томилсон Колумби дахь элчин сайдтай хамтран манай засгийн газар ажиллаж байна. Мөн эдгээр хүмүүсийн асуудлыг цаашид хэрхэн шийдэх талаар арга хэмжээнүүд боловсруулна” гэж Колумбын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд онцолжээ.

Түүнчлэн Колумби улс “түүхэндээ хамгийн хүнд цагаачлалын хямралтай нүүр тулж байгаа”-г ГХЯ онцолсон байна. “Хямралын цар хүрээ нэмэгдэж, олон улсын байгууллагууд тэр дундаа НҮБ-ын бүрэлдэхүүнд байдаг байгууллагууд идэвхитэй хамтран ажиллах шаардлагатай байна” хэмээн ГХЯ мэдэгджээ.

Б.АНАНД


Сэтгэгдэл

СОЦ [49.0.212.192] 2019-03-18 09:06:01

ӨӨ САЙХАН САЙХАН


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.